Archive | Радио долгионы судалгаа RSS feed for this section

Электрон мэдээллийн хэрэгслийн сүүлийн 10 жилийн хөгжлийн чиг хандлага / ТЕЛЕВИЗ, РАДИО

29 Apr
Телевизийн хөгжлийн чиг хандлага
2009 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан телевизийг 1999 онтой харьцуулбал 3,5 дахин (1999 онд 35 байснаа 2009 онд 119 болов) өсчээ. 2006 оноос өргөн нэвтрүүлгийн телевиз, 2007 оноос хойш кабелийн телевиз эрс өсчээ. Телевизийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо эрс өсч байна. Энэ нь 2007 оноос илүү тод илэрсэн бөгөөд 2006 онд телевизд 1106 хүн ажилладаг байсан бол 2007 онд 1539 (2006 оноос 28 хувиар өссөн), 2009 онд 1828 (2006 оноос 40 хувиар өссөн) болж өссөн. Харин 1999 онтой харьцуулбал телевизд ажиллагсад 3,2 дахин өссөн.
Телевизийн тоо болон энэ салбарт ажиллагсад тогтол өсч байгаа боловч үзэгчдийн хувьд мөн өсч байна уу гэвэл үгүй юм. 2003 онд Улаанбаатачуудын 95 хувь нь өдөр бүр телевиз үздэг байсан бол 6 жилийн дараа 89 болж буурсан. Continue reading

Радионууд биднийг байлдан дагуулсаар байна уу?

25 Feb

УБ-чууд радио их сонсож бйана уу, эсвэл телевиз их үзэж байна уу? Энэ асуултанд олон хүн телевиз гэж эргэлзэхгүй шууд хариулах байх. Юутай ч судалгаанд түшиглэж хариу хэлье. Монголын Хэвлэлийн Хүрээлэн радио сонсогч, телевиз үзэгчдийн дунд энэ талаар санал асуулга явуулж судалгаа хийжээ.


Бидний мэдээллийн эх сурвалж өнөөдөр сонин, сэтгүүл, радио, телевизээр тогтохгүй интернет сонин, цахим карт, тэр байтугай ярьдаг гар утаснаасаа мэдээлэл авдаг болсоноор мэдээллийн эх үүсвэрүүд хязгааргүй мэт болж байна. Эдгээрийн нэгэнд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирсэн нь FM радио болж бйана. Тиймээс хүмүүс радио их сонсож байна уу аль эсвэл телевиз их үзэж байна уу гэсэн асуултанд шууд телевиз гэж хариулж болохгүй нь. Continue reading

Монголын хэвлэл мэдээллийн зах зээл – Өнөөдөр

4 Jan

1999 онд Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд 1130 мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байснаас 17 хувь нь буюу 190 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ тоо 2009 оны эхний улиралд 392-д хүрч даруй хоёр дахин өссөн байна. Тогтмол ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 60 орчим хувь нь хэвлэмэл, үлдсэн нь электрон мэдээллийн хэрэгсэл байна.

Сүүлийн найман жил Монгол дахь мэдээллийн хэрэгслийн тоо тогтмол өссөн нь мэдээллийн хэрэгслийн бүх төрөлд хамаарч байв.  Тодруулбал,  1999 онд өдөр тутмын таван сонин байсан бол 2009 онд энэ тоо 15 болж, нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг таван телевиз 18 болжээ. Түүнчлэн 2004-2008 онд нийслэлд жилд дунжаар дөрвөн телевиз, орон нутагт жил бүр 12 богино долгионы радио шинээр байгуулагдаж, орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо таваар нэмэгдэв. Continue reading

Сонсогчид шугамын радиогоос нийгэм улс төрийн мэдээлэл сонсохыг хүсдэг

8 Jul

fm1017Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” Улаанбаатар хотын хэмжээнд цацагдаж байгаа 23 богино долгионы радиогийн хүртээмжийг гаргалаа. Өдрийн болон 7 хоногийн хүртээмжээр эрэмбэлэхэд Best фм 98.5 радио тэргүүлж байгаа бол Нийслэлийн Улаанбаатар радио /Тэргүүлэгч фм/ 101.7 6-р байранд жагсаж байна.

Continue reading

Шинэ Долгион РМ 107, 5 ба Монгол дах радио долгионы хөгжил

3 May

12Анх “Шинэ Долгион РМ 107, 5″ радио станцид ажиллаж байсан мэргэжлийн ур чадвар сайтай ажилчид хоорондын зөрчилдөөнөөс шалтгаалан ажлаасаа гарсан. Үүний улмаас мэргэшсэн боловсон хүчний хомсдол үүссэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн ур чадвар төдийлөн сайн биш ч, хамтарч ажиллах чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь тус радио станцийг эдүгээ хүртэл тухайн салбарын тэргүүлэгчийн байр сууриа хадгалахад нөлөөлсөн.                                         1990-ээд оны эхэн үед Монголын нийгэмд гарсан өөрчлөлтүүд нь Монголчуудыг гадаад улс орнуудтай нээлттэй харьцах боломжийг бүрдүүлсэн. Бидний хувьд мэдээллийн хэрэгсэлийн цоо шинэ хувилбар болох хэт богино долгионы радио станцуудын үйл ажиллагааны эхлэлийг тавьжээ. 1990-ээд оноос өмнө хэт богино долгионы үелзэлийг цэрэг цагдаа, агаарын нислэгийн навигаци болон телевизийн нэвтрүүлэг дамжуулахад ашигладаг байсан. Тухайн үеийн төрийн бодлогын дагуу хэвлэл   мэдээллийн  хэрэгслууд  нь үзэл   сурталын  хүчтэй  хяналтанд байсны улмаас бие даасан радио станц ажиллуулах нь байтугай гадаадын радио станцын нэвтрүүлгүүдийг сонсох ч хориотой байлаа.

1994 онд Монголын Радиогийн дэргэд “Хөх Тэнгэр РМ 100, 9″ радио станц байгуулагдсанаар Монгол улсад хэт богино долгионы нэвтрүүлэг, дуу хөгжмийн бие даасан станциудын салбарын үндэс тавигдаж, 1995 оноос хэт богино долгионы бие даасан радио станц байгуулах зөвшөөрөл олгож эхэлжээ. Одоогийн байдлаар ДБЯ-ны “Долгион Ашиглалтын Газар”-аас 88-108 мГц-ийн үелзэлийг РМ радио станциудад ашиглаж болно хэмээн заажээ. өнөөдөр хэт богино долгионоор, Улаанбаатар хотод 13, хөдөө орон нутагт аймгийн төвүүдэд тус бүр 1-2 станц нэвтрүүлгээ цацан ажиллаж байгаа нь энэ бизнесийн эрэлт хэрэгцээ их байгааг илэрхийлж байна. Энэ бизнес, хамтлаг дуучид, шоу бизнесийг сонсогчидтой холбох гүүр, сурталчилгааны нэг шинэ хэрэгсэл болж байгаа. Нөгөө талаар сонсогчидын чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх, мэдээлийг шуурхай хүртэх хэрэгцээг хангаж байна. 2000 оны байдлаар тус салбар нийтдээ зөвхөн сурталчилгаанаас 80 сая төгрөгийн орлого олсон1 гэсэн тооцоо бий. Continue reading

Интернэтийн хэрэглэгчдийн тоо өсч, радио сонсогчдын тоо багасчээ

29 Apr

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Албанаас сар тутамд хэрэгжүүлдэг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 8-9 сарын тайлан хэвлэгдэн гарлаа. Судалгааны 5 жилийн ой энэ сард тохиож байгаатай холбогдуулан шинэ өнгө төрх, хэвлэлт, судалгааны шинэ соргог мэдээ, үр дүнгийн хамтаар 50 дах удаагийн тайлангаа хүргэж байна.

Нийт айл өрхийн дотоодын мэдээ мэдээлэл авдаг чухал эх сурвалжуудын нэг телевиз хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа эхэлж асан 2003 онд 91,0 хувьтай ноёлох сегмент байсан бол 2008 онд 9 сард 66,5 хувьтай болж үнэмлэхүй доошлосон дүр зураг харагдаж байна. Мөн сонин 47-30,8, радио 34-9,3 хувь болж буурсан бол интернет 9-өөс 19,6 хувь, сэтгүүл 3-аас7,1 хувь болтлоо огцом өсчээ. Continue reading

РАДИО ХЭЗЭЭ ХАМГИЙН ИХ СОНСОГЧТОЙ БАЙДАГ ВЭ?

29 Apr

Олон нийтийн дотоодын мэдээлэл авдаг түгээмэл эх сурвалжуудын нэг нь Радио. 88-108 мГц-ийн үелзэлээр шугамын болон хэт богино долгионы радиог сонсож хүссэн дуу хөгжим, мэдээ мэдээллээ авч байна. Хамгийн сүүлд Лавайн эгшиг 97,5, P3 100,9 радионууд мэндэлсэнээр 23 FM радио долгионоо цацах болж олон нийтийн чихээр нь дамжин өрсөлдөж эхэллээ. Continue reading

Follow

Get every new post delivered to your Inbox.