2010 оны хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан хэвлэгдэн гарлаа

5 Jul

Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийн бодит чиг хандлагыг тодорхойлох, суурь статистик мэдээллийг бүрдүүлэх, уг  мэдээллээр олон нийтийг хангах зорилгоор 1999 оноос мониторинг хийж эхэлсэн билээ. Тэрхүү мониторингийн 2010 оны тайлангийн ном хэвлэгдэн гарлаа.

Хэвлэлийн Хүрээлэнгийн мониторингийн дүнгээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 430 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаагаас 386 нь буюу 90 хувь нь мониторингийн судалгаанд оролцож, байгууллагынхаа тухай мэдээллээ ирүүлсэн юм. Continue reading

Хамгийн өндөр рейтингтэй соёл урлагийн нэвтрүүлэг

10 Jun

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас телевизүүд болон бизнесийн компаниудын “Хамтарсан Зөвлөл”-ийн хүрээнд явуулдаг Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 78 дахь удаагийн судалгаа хийгдэж дууслаа.

Цэнхэр дэлгэц бол мэдээллийг харж, сонсч, уншиж, бодож хүлээж авах боломж олгодгийн хувьд хүний оюун, ухамсарт хурдан, хүчтэй нөлөөлдөг хэрэгсэл учир бид соёл урлаг, хөгжмийн нэвтрүүлгийг судлаж рейтинг тогтоодог. Сүүлийн үед соёл урлагийн нэвтрүүлгийг зөвхөн мэдээллийн, эсвэл хөгжмийн, арилжааны урлагийн чиглэлээр илүү хийх болсон. Зөвхөн өнгөн талын гоё сайхныг үзүүлээд зогсохгүй аливаа соёл урлагын мөн чанарыг харуулж, үзэгчдийн зүрх сэтгэл рүү хандаж чадвал сайн нэвтрүүлэг болох билээ. Continue reading

Хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн судалгаа 8 дахь жилдээ

2 Mar

Улаанбаатар хотын үзэгч, сонсогч, уншигчдын дунд явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа 8 дахь жилдээ амжилттай явж байна. Хэвлэлийн Хүрээлэнгийн 15 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн 75 дах удаагийн тайлангаа харилцагч байгууллагууддаа хүргэж байгаа юм.

Аливаа ашиг сонирхлоос ангид, ашгийн төлөө бус, хараат бус мэргэжлийн байгууллага учир хэвлэл мэдээллийн салбарт явуулдаг судалгаа шинжилгээний үр дүн нь чанар, нэр хүнд, итгэл үнэмшлийн хувьд давуу байдаг. Нөгөө талаар, судалгааны ажлыг мэргэжлийн өндөр түвшинд явуулж, хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зах зээлийн талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий бодит судалгааг найман жилийн турш хийж байгаа байгууллага юм. Continue reading

Үзвэр үйлчилгээний рекламыг 22-23 цагт цацах хэрэгтэй

18 Jan

Үзэгчдэд хамгийн их нөлөөлсөн 100 реклам хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 12 сарын судалгаанд багтжээ. Олон давтамжтай, телевиз бүрээр гардаг учраас нөлөөлсөн гэж 34.3 хувь хариулсан бол 27.1 хувь нь “хөгжилтэй байсан учраас миний сонирхлыг татсан” гэж хариулжээ.

Үнэн бодит судалгаа нь сурталчилгааг амжилттай хүргэх ажлын салшгvй хэсэг тул Хэвлэлийн Хүрээлэн Улаанбаатар хотын 500 өрхийг хамруулан хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн судалгааг явуулсаар найман жилийн нүүрийг үзсэн байна. Continue reading

Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн 73 дахь судалгааны дүнгээс…

27 Dec

Монголын анхны “бренд судалгаа” – томоохон пүүс компаниудын бизнес төлөвлөлтийн хэрэглээ, телевизүүдийн нэвтрүүлгийн бодлогын хөтөч болсон “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа”-ны 73 дахь шинэ тайлан гарлаа.

2010 оны 11-р сарын хэрэглэгчдийн судалгаанд өргөн нэвтрүүлгийн 15 телевиз, кабелийн 4 сувгийг хамруулж, 3143 нэвтрүүлэгт рейтинг тогтоон “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллага, түншүүддээ хүргэлээ. Continue reading

Хэрэглэгчдийн Судалгааны 2011 оны Хамтарсан Зөвлөлд бүртгэж эхэллээ

14 Dec

Хэвлэлийн Хүрээлэн нь Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлэгт сар бүр мэргэжлийн судалгаа хийж рейтингийг нь тогтоосоор 7 жил боллоо. Энэхүү судалгааг 2003 онд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Анод банк, MCS, Skytel компани болон МҮОНТ, UBS, TV-9 зэрэг телевизүүд хамтран эхлүүлснээс хойш олон байгууллага гишүүнээр элсэн, бизнес маркетингийн бодлогодоо үр ашигтайгаар ашиглаж ирсэн юм. Өдгөө 11 телевиз, 4 бизнесийн компани үр дүнтэй хэрэглэж байна.

2011 онд Хэвлэлийн Хүрээлэн судалгаагаа сар бүр тогтмол үргэлжлүүлж бодит, шуурхай, харилцан бүтээлч байдалд илүү анхааран ажиллахаас гадна шинэ оныхоо гишүүнчлэлдээ бүртгэж байгааг мэдээлэхэд таатай байна. Continue reading

Сүүлийн хэвлэл захиалгад орсон сэтгүүлүүд

19 Nov

MGM /МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СЭТГҮҮЛ/
N LEVEL /ТОГЛООМЫН СЭТГҮҮЛ/
UMBRELLA
ИХЭМСЭГ
WOW


PEARL Continue reading

Follow

Get every new post delivered to your Inbox.