Реклам сурталчилгаагаа хаана байршуулах вэ?

17 Dec

Cонин, сэтгүүлийн зар сурталчилгаа
Энэ нь нийт массыг хамарч чадах сурталчилгааны төрөл юм.Таны хэвлэлийн зар сурталчилгаа мэргэжлийн өнгө үзэмжтэй байх ёстой. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөгчдөөс ялгарах шинж чанар буюу борлуулалтын онцгой саналд уншигчийн анхаарлыг хандуулахын тулд хүчтэй текст, анхаарал татах зураг ашигла.Хэвлэлийн рекламд анхаарлаа хандуулах зүйлүүд гэвэл
гарчиг нь хэвлэлийн зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг буюу уншигчид ихийг уншихыг хүсдэг байдаг. 1. Цаг зарцуулж зөв хийх хэрэгтэй. 2. Энгийн, товч байх. 3. Гол санаагаа гарга Партизаны маркетингийн мэргэжилтэн Жэй Лэвинсон “Хэрэв та зар сурталчилгаагаа хийхэд 10 цаг зарцуулдаг бол 9-ийг нь гарчгаа бүтээхэд зарцуулах ёстой” гэж хэлсэн.

Радиогийн зар сурталчилгаа
Та радиогоор зар сурталчилгаа явуулахдаа, сонсох шаардлагатай сонсогчдод ханддаг.
Таны зар сурталчилгааг сонсохын тулд сонсогч үйлдэл хийдэг (радио долгионыг идэвхтэй өөрчилдөг). Сонсогчид гол төлөв ганцаараа сууж байдаг тул (голчлон машиндаа), тэдэнтэй ганцаарчилсан ярилцлага хийж байгаа мэт ярь. Тэдэнд шууд хандвал таны мэдээ тэдэнд хүрэх болно.
Радиог
ийн зар сурталчилгаагаар хүчтэй нээлтийн үг хэрэглэ. Дараа нь тэдэнд хэлэх зүйлээ хэл. Зар сурталчилгаагаа дуусгахдаа үйл ажиллагаанд уриалан дуудах хэрэгтэй. Манай бүтээгдэхүүнийг худалдаж ав, манай сэтгүүлийг унш, одоо бидэн рүү утасд, г.м. 30 секундын радио сурталчилгаа дунджаар дөнгөж 70 үг агуулдаг. Энэхүү 30 секундэд компанийхаа нэрийг дор хаяж гурван удаа дурд. “Идэвхгүй” радио станц нь дэвсгэр маягийн радио нэвтрүүлэг явуулдаг бөгөөд ихэвчлэн идэвхгүй сонсдог хөгжмийн радио станцууд байдаг. “Идэвхтэй” радио станц нь идэвхтэй сонсохыг шаарддаг. Эдгээрт ярилцлагын радио, дан мэдээний радио, утсаар санал авах гэх мэт орно.

Телевизийн зар сурталчилгаа
Та телевизийг том компанийн зар сурталчилгааны цайз гэж бодож болох юм. Гэвч кабелийн телевиз хөгжиж, тодорхой бүс нутагт телевизийн нэвтрүүлэг цацах боломжтой болсонтой холбогдуулан, жижиг бизнесүүд ч телевизийн зар сурталчилгааг үр дүнтэй ашиглаж чадахаар болсон. Телевизийг болгоомжтой ашиглах ёстой. Учир нь телевизийг буруу хэрэглэхэд амархан байдаг. Муу зар сурталчилгаа таныг тэнэг харагдуулаад зогсохгүй цаашилбал худалдан авагчдаа алдахад хүргэнэ.
Телевиз бол дүрсээр үзүүлэх хэрэгсэл. Та өөрийн талаарх мэдээг дүрсээр үзүүлэх хэрэгтэй болдог
. Зар сурталчилгаа дуугүй байсан ч дүрсээр нь юу хэлэх гээд байгааг нь үзэгч ойлгож чадах ёстой. Тиймээс дүрс таны зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг болно. Телевизийн сурталчилгааны үеэр хэрэглэх үг хамгийн ач холбогдол багатай хэсэг юм. Телевиз үзэгчид зар сурталчилгааг нарийвчлан санах нь ховор байдаг. Харин тухайн зар сурталчилгаа тэдэнд ямар мэдрэмж төрүүлснийг санадаг. Танай зар сурталчилгааг үзсэний дараа тэд өдөөгдсөн байх ёстой.Та 2 секунд орчим хугацаанд телевиз үзэгчийн анхаарлыг татах ёстой. Тиймээс эхлэхдээ хүчтэй гарчгийн дүрсээр үзүүлэх хувилбар болох хүчтэй имижийг хэрэглэ. Дараа нь таны зар юуны тухай өгүүлж буйг хэлэхэд нийтдээ 5 секунд орчим хугацаа зарцуулна.Үйл ажиллагаанд уриалан дуудахаа бүү март. Үзэгчид юу хийхийг нь хэлж өг. Эдгээр зарчмуудыг баримтлахыг хичээх хэрэгтэй.

Интернэтийн зар сурталчилгаа
Ямарваа нэг байгууллага шинэ вэб
сайт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ интернетээр сурталчлахыг хүсдэг. Зардал нь хямдаас эхлээд өртөг өндөртэй байж болно. Таны сайтан дээр реклам харагдах болгонд мөнгө олох боломж нэмэгдэнэ. Та рекламаа тодорхой вэб сайт эсвэл бүлэг сонгон байршуулж болно. Хэд хэдэн төрлөөр реклам үүсгэх боломжтой. Үүнд: Текстэн, Зурган, Флаш анимац гэх мэтээр байдаг юм байна.

Утасны лавлахын зар сурталчилгаа
Хэрэв танд ажлын утасны шугам байгаа бол таны бизнесийн утасны дугаар
утасны лавлахад автоматаар орно. Үүний зэрэгцээ олон жижиг бизнес эрхлэгчид өөрсдийн талаархи мэдээг сайжруулж, хүмүүсийг бизнес рүүгээ урин дуудахын тулд зурагтай зар сурталчилгаа тавиулдаг. Та өөрийн талаархи мэдээг мөн бусад бүс нутгийн утасны лавлахуудад тавиулахыг хүсч болно. 1616, 1617, 1952, 1970, 1950 гэх зэрэг маш олон бий. Хэрэв хүмүүс таны бүтээгдэхүүн, үйлчилгээг янз бүрийн хэсгээс хайдаг бол, та утасны дугаараа янз бүрийн хэсэгт тавиулах хэрэгтэй. Таных шиг бараа, үйлчилгээг худалдан авагч нар хайх хэсэгт утасны дугаараа тавиул. Утасны лавлах үздэг хүмүүс мэдээллийг идэвхтэй хайдаг. Ийм учраас утасны лавлахын зар сурталчилгаа нь дүр төрхөн дээр тулгуурлаагүй, мэдээлэл дээр тулгуурласан байх хэрэгтэй.Таны зар жагсаалтанд бусад өрсөлдөгчдийн зартай цуг орох учраас та онцгойрч харагдах арга олох ёстой. Уншигчид Утасны лавлахаас үүнийг л хайдгийг сана.
Утасны дугаараа ялгарч харагдахаар тавихаа мартуузай. Утасны дугаараа үндсэн текстээс том хэмжээтэй үсгээр бичвэл зүгээр
.

Ангилсан зар
Ангилсан зар нь бүх төрлийн жижиг бизнесийн хувьд зардал хэмнэх үр дүнтэй хэрэгсэл юм. Ийм зар нь том зар сурталчилгаанаас хямд, хариу авахын хувьд илүү сайн ч байж болно. Бараг бүх сонин, ихэнх сэтгүүл ардаа ангилсан зарын булантай байдаг. Ангилсан зараа уншигчийн анхаарлыг түргэн татах богино гарчгаар дандаа эхэлж бай. Гарчгаа 3-5 үгнээс хэтрүүлэхгүй байхыг хичээ. Гарчгийнхаа бүх үсгийг томоор тод бичих хэрэгтэй. Энгийн, тодорхой, нөхөрсөг хэллэг ашигла. Дандаа богино үг, өгүүлбэр ашигла. Цэг тэмдэг тавихаас зайлсхий, анхаарлын болон асуултын тэмдэг нь уншигчийн идэвхийг бууруулдаг. Уншиж байгаа хүн бүр утгыг нь ойлгохгүй бол товчилсон нэр ашиглахаас зайлсхий хэрэгтэй.

Товхимол
Боломжит худалдан авагчид танай компани, бүтээгдхүүн, үйлчилгээний талаар нэмэлт мэдээлэл хүсэх үед та тэдэнд илгээх мэргэжлийн өнгө үзэмжтэй товхимолтой байх хэрэгтэй. Таны товхимол бүтээгд
эхүүн, үйлчилгээг тань худалдан авагчдад борлуулах эсвэл борлуулахад туслах зориулалттай байх ёстой. Товхимлын хавтас нь гарчигтай эсвэл зүгээр л нэртэй байсан ч хамгийн гол нь борлуулах үүргээ сайн биелүүлэх ёстой. Уншигчийн анхаарлыг татахын тулд графикийг сайн сонгох хэрэгтэй. Хавтасны үүрэг нь уншигч илүү их зүйл мэдэхийн тулд товхимлыг нээхэд оршино. Хэрэв хавтас нь сонирхол татахааргүй бол товхимлын үлдсэн хэсгийг хэн ч уншихгүй. Зарим хүмүүс таны товхимлыг зүгээр л гүйлгэж харах болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Тодорхойлох гарчиг хэрэглэж, товхимлоо уншихад амар богино хэсгүүдэд хуваах замаар гол мэдээллээ тэдэнд хүргэж болно.
Танай компанийн нэр, хаяг
Танай утасны дугаар, төлбөргүй лавлах утасны дугаар, факсны дугаар, вэб хаяг
Танай дистрибютор, борлуулалтын төлөөлөгч, дилерүүд
Чиглэл, үнэ, салбаруудын байршил
Тээвэрлэлт, үйлчилгээний нөхцөл
Баталгаа буюу баталгаат засварын талаархи мэдээлэл Хэрэв та хүсэлтийн хариуд товхимлоо шуудангаар явуулж байгаа бол, та дугтуйг задлуулахыг хүснэ. Үүний тулд дугтуйн гадна талд “Таны хүссэн үнэ төлбөргүй мэдээлэл ” гэх зэрэг үг бичих хэрэгтэй. Товхимлоо дангаар нь бүү явуул. Худалдан авагчийг өдөөсөн борлуулалтын захиа хамт явуул.
Хөдөлгөөнт зар-тээврийн хэрэгсэлүүд дээр байрлуулдаг.Такси автобус гэх мэт.

Бусад зар сурталчилганы суваг:

Гадаах самбар: Замын дээрхи том самбарууд, замын дээгүүр урсдаг реклам, гадаа байрлах зурагтууд, замын хажуугын рекламны самбар, тоглолтын рекламууд гэх мэт байдаг Хүмүүс тэр болгон тогтож хараад байдаггүй. Хамрах хүрээ багатай.
Тараах материал
: Танилцуулга, захидал, каталоги гэх мэт.Хүмүүс анхааралтай сонирхож уншдаг. Үүнийг ашиглах хэрэгтэй. Мөн та нарт нэмж сонирхуулахад NTT Communications компани төрөл бүрийн үнэр гаргадаг дижитал хаяг бүтээж байна. Ийм төрлийн сурталчилгааны самбар нь ямар нэгэн ресторан дотроос бүтэн өдрийн турш нимбэг, жүрж болон хүмүүсийн дуртай ой модны үнэр зэргийг ээлжлэн ялгаруулах бөгөөд нийт 80 гаруй төрлийн үнэрийг гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: