Archive | April, 2009

Телевиз ч бас “шарладаг”

29 Apr

Сэтгvvлч Д.Гантуг.

Vндэсний ганц телевизийнхээ статусыг Олон Нийтийнх болгон өөрчлөх асуудалд шийдэл хайж байгаа Монгол улсын хувьд сургамжтай байж мэдэх чиг хандлага сүүлийн үед Америкийн сэтгүүл зүйд бий болж байна. Энэ нь олон нийтийн телевизийг хөхүүлэн дэмжиж өрсөлдүүлэх замаар арилжааны телевизүүдээс нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах тухай санал, санаачилга юм. Хэдийгээр өнөөгийн Америк орныг америк болгосон тулгуур хүчин зүйлүүдийн нэг нь мэдээллийн нээлттэй байдал, чөлөөт хэвлэл, тэр дундаа бие даасан телевизүүдийн хайр найргүй шүүмжлэлт, хүчтэй хянагчийн байр суурь гэдэг нь үнэн боловч, тус улсын нийгмийн харилцаанд хуримтлагдаад байгаа ёс суртахуунтай холбоотой олон асуудалд мөн л чөлөөт хэвлэл, ялангуяа ашгийн төлөөх арилжааны телевизүүд буруутгагдаж байна.

Үнэндээ Америкчуудын амьдралд телевиз дэндүү гүн нэвтэрчээ. Статистик түшье. 2003 оны байдлаар нийт Америк өрхийн 98.5% нь нэг, 90% нь хоёр ба түүнээ дээш тооны зурагттай байна. Дундаж америк иргэн ойролцоогоор 6 сартайгаасаа эхлэн зурагт үзэж эхэлдэг бөгөөд үүнд өдөрт 4 цаг зарцуулдаг гэнэ. Ингээд 65 наслахдаа амьдралынхаа чилийсэн 9 жилийг яс дэлгэцийн өмнө өнгөрөөдөг гэсэн тоо байна. Ийм өргөн хэрэглээг арилжааны телевизийн 1248 станц өдөр шөнийн 24 цагт тасралтгүй хангаж байна. Түүнчилэн, телевизийн зар сурталчилгааний үр дүнд жилд 6 триллион долларын бараа үйлчилгээний борлуулалт хийгддэг нь засгийн газрын хувьд татварын үлэмж орлогыг нь бэлдэж өгдөг гэсэн үг.

Арилжааны телевизүүд ийнхүү америкчуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болохын хэрээр тэдгээрийн алдаа, үйл ажиллаганы гажуудлаас нийгэмд үзүүлэх үр дагаврын далайц өргөн болох нь мэдээж. Ийм учраас үзэгчдийн идэвхитэй хэсэг нь арилжааны телевизүүдийн үйл ажиллаганд шүүмжлэлтэй хандах, улмаар сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх явдал ихэсчээ. Ийм шүүмжлэл үндсэндээ дараах хоёр асуудал дээр өрнөж байна. Continue reading

Ялгаа

29 Apr

Судалгааны тусламжтайгаар олон нийтийн санаа бодол, хэрэгцээг мэдэж авч тэдний хүссэн зүйлд хөрөнгө оруулах, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулах нь хамгийн зөв сонголт.

-Эдийн засгийн социологич-

Олон нийтийн хүлээж авч байгаа мэдээ, мэдээлэл, мессеж, шум, реклам сурталчилгааг судлах, хэрэгцээг тандах асуудал их чухал. Энэ бол социологийн судалгааны үүрэг.

-Олон нийтийн санал бодлын социологич-
Бараа бүтээгдэхүүн /брэнд/, үйлчилгээний реклам, зар сурталчилгаа, мэдээлэл олон нийт буюу хэрэглэгчидэд очиж байгаа тэр суваг, шугамыг мэдэх нь нийгмийн маркетерын гол хийх ажил.
-Нийгмийн маркетер-
Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа бол хэвлэл мэдээллийн ямар хэрэгслийг /Телевиз, Радио, Сонин-сэтгүүл, Интернет/ хэрэглэгчидэд хамгийн ихээр хэрэглэж байгааг, цаг хугацааны хувьд хэзээ хэрэглэж байгааг, ямар хүчин зүйлийг чухалчилж байгааг тандаж судалдагаараа БУСДААС ДАВУУ.
-Audience researcher-

“Судалгаа таны амжилтын гарц”

29 Apr

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас сар тутам явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 52 дахь удаагийн судалгаа” энэ оны 11 сарын 01-25-ний хооронд явагдаж дууслаа. 2003 оноос эхлэн явуулж байгаа энэ судалгаанд сар тутам нийслэлийн 500 өрх давхардахгүйгээр хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар нийт 25 мянган өрх оролцоод байгаа гэсэн статистик гарчээ.

Энэ удаагийн судалгаанаас харахад дотоод мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж нь телевиз хэвээрээ байгаа боловч урьд нь 91,0 хувь байсан бол өдгөө 59,0 хувь болж бууржээ. Дараагийн гол эх сурвалж нь 29,5 хувиар “найз нөхөд” орсон бол “4 оронтой лавлах”-аас гол мэдээлэл авдаг гэж судалгаанд оролцогчдын 2,6 хувь нь хариулсан байна. Интернетээр мэдээлэл авагчдын тоо сар ирэх тусам нэмэгдсээр байгаа нь манай судалгаагаар батлагдсаар л. 2007 оны 11 сард буюу яг нэг жилийн өмнө 18.9 хувьтэй байсан бол энэ удаагийн судалгаанд 28,9 хүрч гол мэдээллийн эх сурвалжийн 3-рт жагсаж байгаа юм. Дашрамд дурдахад нийслэлийн нийт өрхийн 47 хувь нь компьютертэй бөгөөд тэдгээрийн 10 хувь нь интернэтэд холбогдсон гэж судалгааны дүн гарчээ. Улаанбаатар хотын 12 ба түүнээсдээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дундажаар 2-3 цаг интернэт ашигладаг байна. Continue reading

Хэвлэл Мэдээллийн Судалгаа-Бизнесийн амжилтын үндэс

29 Apr

2003 оны 9 дүгээр сараас эхлэн сар тутам явуулж ирсэн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” нь олон нийтийг хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудтай холбосон гүүр юм. Өөрөөр хэлбэл олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж, ямар төрлийн нэвтрүүлэг үзэж, ямар радиог илүү сонсож буйг гурван цагийн хэлхээн дор илрүүлэхний зэрэгцээ сонин, сэтгүүл, интернет болон реклам сурталчилгааны үр нөлөө, ашиглалт, өөрчлөлт хувиралыг тодорхойлдог. Continue reading

Аз жаргалгүй хүмүүс зурагт их үздэг

29 Apr

Америкийн социологичид 30 жилийн турш судалгаа явуулсны дүнд долоо хоногийн 19 цагийг зурагтын өмнө өнгөрүүлдэг хүмүүс өөрсдийгөө аз жаргалтайд тооцдогийг нотолжээ.
Харин долоо хоногт 25 цаг зурагттай нөхцдөг хүмүүс аз жаргалгүй хүмүүсийн тоонд ордог байна. Өөрөөр хэлбэл, тэд зурагт үзээд ч аз жаргалтай болж чаддаггүй аж. Зурагтнаас хамааралтай болсон хүмүүс яаж ч хичээгээд зурагтын дэлгэцээс харц салгаж чаддаггүй гэнэ. Continue reading

МҮОНТ-ийн ноёрхол

29 Apr

UNDESӨнөөдөр Америкт кабелийн болон хиймэл дагуулын телевизийн хамгийн түгээмэл үйлчилгээ дор хаяж 60 сувагтай байна. Дижитал багцыг нэмүүлбэл 120 гараад явчихна. Цаг хугацааны нэгэн агшинд үзэгчид 60-120 хүртэлх тооны өөр өөр сувгуудаас сонголт хийх эрхтэй гэсэн үг. Сонголтын тоо өсөхийн хэрээр аливаа нэг телевизийн сувгийн үзэгдэх магадлал шууд пропорциональ хамаарлаар буурдаг. Яг л сугалааны тоо олон байх тусмаа хожил таарах магадлал бага байдаг шиг. Тэгэхээр Америкийн арилжааны 1248 телевиз нэг бүрийг салангид тусад нь аваад үзэх юм бол тэдгээрийн үзэгчдийг хамрах хүрээ, улмаар үр нөлөө нь харьцангуй сул гэж хэлж болно. Харин Монголд хамгийн олон сувагтай кабелийн телевиз нь Orange, Super Vision, болон Sansar кабелийн телевизүүд 48-50 орчим телевизийн сувгийг цацаж байна. Энэ нь мөн өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн өдрийн болон 7 хоногийн хүртээмжид нөлөөлж байгаа юм. Монголын үзэгчдийн хувьд хором зуурын хугацаанд телевизийг үздэг болох нь судалгаагаар харагддаг. /Монголын ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”/ Continue reading

ИНТЕРНЕТЭЭР ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИД НЭМЭГДЭЖ БАЙНА.

29 Apr

АНУ-ын телевиз vзэгчдийн 50 хувь нь зурагтын дэлгэцээр биш компьютерээр дуртай нэвтрvvлгээ vздэг гэсэн судалгаа гарчээ. Хамгийн их vзэгчтэй, оргил цагийн телевизийн нэвтрvvлгvvдийг гэртээ суугаад, хvлээн байж vздэг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Орчин vеийн завгvй хvмvvс тэр дундаа ажил хэрэгч эмэгтэйчvvд ажлынхаа цаг заваас хамааран дуртай нэвтрvvлгээ интернэт телевизээр нөхөж vзэх хандлага сvvлийн vед дэлгэрчээ. Continue reading