Аз жаргалгүй хүмүүс зурагт их үздэг

29 Apr

Америкийн социологичид 30 жилийн турш судалгаа явуулсны дүнд долоо хоногийн 19 цагийг зурагтын өмнө өнгөрүүлдэг хүмүүс өөрсдийгөө аз жаргалтайд тооцдогийг нотолжээ.
Харин долоо хоногт 25 цаг зурагттай нөхцдөг хүмүүс аз жаргалгүй хүмүүсийн тоонд ордог байна. Өөрөөр хэлбэл, тэд зурагт үзээд ч аз жаргалтай болж чаддаггүй аж. Зурагтнаас хамааралтай болсон хүмүүс яаж ч хичээгээд зурагтын дэлгэцээс харц салгаж чаддаггүй гэнэ.
Аз жаргалтай хүмүүсийн хувьд зурагт амьдралынх нь чухал зүйл биш бөгөөд ийм хүмүүс олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ном, сонин унших, сүмд мөргөл үйлдэх, гэр бүлдээ анхаарал хандуулах зэргээр цагийг өнгөрүүлдэг байна. Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд 1975-2006 оны хооронд 30 мянган америкчуудын дунд явуулсан санал асуулгын дүнд дээрх дүгнэлтийг хийжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: