Веб сайтын баннер – зар сурталчилгааны шинэ суваг

29 Apr

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны Албанаас сар тутам хэрэгжүүлдэг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 52 удаагийн судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа. Судалгааны маань эрхэм зорилго нь хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зан үйл, хэрэгцээ сонирхолыг судлан тандаж үүн дээрээ үндэслэн бизнес, олон нийтийн байгууллагуудын маркетингийн үйл ажиллагаанд болон хэвлэл мэдээлэллийн байгууллагуудын стратеги төлөвлөлт, бодлогод тус дэм үзүүлэх учраас энэ алсын хараагаа хэрэгжүүлэхийн тулд олон зорилтыг тавин ажилласаар ирлээ.

2008 оны 11 сарын Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгааны гол онцлох үр дүн нь реклам, зар сурталчилгааны мэдээлэл байлаа. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд реклам сурталчилгааны чанар хийц сайжирч төрөл бүрийн брэндийн реклам зах зээлд өрсөлдсөнөөр үзэгчдийг ч ихээр залхаах хандлагатай байснаа больж хэрэгцээт бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонгодог чухал хэвлэл мэдээллийн суваг болсон явдал юм.1990-ээд оноос сэргэн хөгжиж байгаа зар сурталчилгаа нь өнөөгийн бидний амьдралд барааны тухай мэдээлэл олгогч, мөнгө хөрөнгө, цаг хугацаа хэмнэгч, худалдаа арилжааны сонголтыг хялбаршуулагч, үзэл бодол, сэтгэл зvйд нөлөөлөгч салбар зэргээр ойлгогдох болжээ. Иймээс бид реклам сурталчилгааны өнгө төрх, хамгийн их хүрдэг рекламны нэр төрөл, олон үзэгчтэй реклам /рекламны хэмжилт/, реклам үзэх боломжтой цаг, сонголт зэрэг үндсэн мэдээллийг гаргаж байгаа юм.

Телевизээр шинэ бараа, үйлчилгээний рекламыг 18.00-19.59 минутын хугацаанд нэг нэвтрүүлэг дуусаад дараагийн нэвтрүүлэг эхлэх хооронд явуулбал хамгийн үр дүнтэй болох нь харагдаж байна. Харин үзвэр, интертаймент чиглэлийн рекламыг 20.00-23.59 цагийн хооронд үзэгчидэд хүргэвэл үзэх магадлал өндөр байгаа юм. Энэ мэт мэдээлэл нь реклам сурталчилгаа, PR-таа анхаардаг компаниудад ихээхэн үнэ цэнэтэй гэж үзэж байна. Хамгийн их үзэгчтэй телевизийн рекламуудыг ангилж үзвэл үүрэн телефоны, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн болон олны танил хүн тоглосон рекламууд байна. Жишээ нь: Энэ удаагийн судалгаанд “МOBICOM корпорацийн “BE…”үйлчилгээний реклам 279,410 үзэгчтэй байсан бол “Капитал” банкны реклам 47,092 үзэгчтэй байжээ.

Телевизийн рекламнаас гадна гудамж талбайд байрлах эльектрон дэлгэцийн болон веб сайтын баннерын зар сурталчилгаа хүмүүсийн анхаарлыг татаж олон нийтэд хүрч байна. Баннер 2007 оны 10 сард 14,8% хувь байсан бол 2008 оны 11 сард 16,2% болж нэмэгдсэн байгаа нь ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны мэдээлэл харилцагч түншүүд болон бусад пүүс компаниуд, хэвлэл мэдээллийн салбарынхан та бүхний бизнесийн үйл ажиллагаа, сонголт шийдвэр гаргалтад түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье!

Мэдээг бэлтгэсэн: Н.Батзориг /Мэдээлэл Судалгааны Албан Судлаач/

2008/11/28

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: