Гар утас хэрэглэгчид 4 хувиар, компьютертай өрх 5 хувиар өссөн байна.

29 Apr

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Албанаас сар тутамд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 хорооны 215 мянга орчим өрхөөс 500 өрхийг шинжлэх ухааны нарийн арга зүйгээр түүвэрлэн явуулдаг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 10 сарын тайлан-мэдээлэл бэлэн боллоо.

Судалгааны мэдээллийг 9 сарын 29-с 10 сарын 04-ний хооронд бүрдүүлж, бусад хугацаанд мэдээллийг файл хэлбэрт оруулах, боловсруулалт хийх, харьцуулсан болон дан шинжилгээг хийлээ. Судалгааны тайлан нь үндсэн 7 бүлэгтэй, 62 хүснэгтэн мэдээлэл, 17 графикан мэдээлэлтэй гарсан бөгөөд бизнесийн болон банк санхүү, харилцаа холбооны байгууллагуудын маркетингийн бодлого, төлөвлөлтөд дөхөм туслалцаа болох информациуд багтсан байгаа юм.

2003 оны 10 сард Улаанбаатар хотын өрхийн 76.5 хувь нь 150 мянган төгрөг хүртэл орлоготой байсан бол 2008 оны 10 сард 8.6 хувь болж илт багасжээ. 450 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 3.7-оос 40.9 хувь болж нэмэгдсэн ч наад захын хувцас хунар л авах боломжтой хэмээн үзсэн байна.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өрхийн мэдээлэл хүлээн авах хэрэгсэлд багагүй өөрчлөлт гарчээ. Тухайлбал: гэртээ компьютертэй өрхийн тоо 5 орчим хувиар нэмэгдэж, интернетэд холбогдсон өрх 3 дахин өсөж 31 хувьтай болжээ. Мөн гар утас хэрэглэгчдийн тоо 4 хувиар, суурин утастай өрх 16 хувиар нэмэгдсэн байгаа нь үүрэн телефоны зах зээл эрчимтэй тэлж байгаа үзүүлэлт юм.

Монголын телевизийн зах зээлийг өргөн нэвтрүүлгийн 12 телевиз маань ерөнхийдөө хувааж, үзэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа ТВ-үүдэд хувь ойролцоо байна. MN25 8.1%, TV5 12.8, Eagle 4.0%, NTV 4.8%-тай байгаа нь телевиз үзэгчдийн тоо буурч байгаа энэ цаг үед асуудал юм. Өдрийн хүртээмжээр МҮОНТ, TV9 телевизүүд өндөр хувьтай байгаа бол C1, SBN, NTV телевизүүд 7 хоногийн хүртээмж өндөр байгаа нь ихээхэн сонирхолтой үзэгдэл.

Олон удаагийн судалгаагаар www.olloo.mn сайт хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлж байсан бол энэ удаад www.gogo.mn сайт 277.448 мянган хэрэглэгчтэйгаар тэргүүлсэн. Энэ нь тухайн сайтын мэдээлэлийн түргэн шуурхай, сонирхолтой үйлчилгээ, шинэчлэлт зэрэгтэй холбоотой гэж үзэж болно.

Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны 10 сарын тайлан мэдээлэл Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад пүүс компаниуд, хэвлэл мэдээллийн салбарынхан та бүхний бизнесийн үйл ажиллагаанд түлхэц болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлье!

Мэдээг бэлтгэсэн: Н.Батзориг /Мэдээлэл Судалгааны Албан Судлаач/

2008/11/03

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: