Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийг илүү төгс харахын тулд рейтинг тогтоох шаардлагатай”

29 Apr

Өдрийн сонины 2007 оны 12 сарын 05ны дугаарт Монголы Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Албаны дарга Г.Гүнжидмаагийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. Дээрх ярилцлага нь Хэвлэл Мэдээллийн Судалгаа болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдалд тодорхой дүгнэлт өгч чадаж байсан тул блогтоо нийтэлж байна.
Үзэгчдийн хамгийн дур­тай нэвтрүүлэг, ун­ших дуртай сонин, Мон­голын уншигчид өнөөдөр юуг хүсч, юунаас татгал­заж байгаа зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийг тодорхой­ло­хуйц судалгаа хийгдэж байгаа билээ. Энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны ал­баны дарга Г.Гүнжидмаа­тай ярилцлаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааны ач холбогдол болон су­далгаа юунд хэрэгтэй, чиг­лэгдсэн юм бэ? -Монголд хэвлэл мэдээл­лийн тоо баримтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацаанд тогтвортой гаргаж байсан нь үгүй. Бусад хөгжин­гүй орны жишгээр Монголын хэвлэл мэдээллийн мони­торинг судалгааг 1999 оноос хийж эхэлсэн. Энэ ажлыг анх хийхэд Монголд хүлээн авах нөхцөл маш муу. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрс­дөө оролцох дургүй. Энэ су­дал­гаа тоо баримт хэнд хэ­рэгтэй юм, бид дотоод мэ­дээллээ өгөхийг хүсэхгүй байна. Хэн нэгнийг нэгэнтэй нь уралдуулах гэсэн хэрэг. Тиймээс шаардлагагүй гэх сөрөг хандлага их гарч бай­лаа. Харин өнөөдрийн байд­лаас харахад энэ судалгааг хэвлэл мэдээллийнхэн өөрс­дөө төдийгүй хэвлэл мэдээл­лийг сонирхдог бусад бай­гууллагууд ашигладаг болж. Яагаад гэвэл бизнесийн бай­гууллага, олон улсын до­норууд Монголын хэвлэлийн байдлыг ярих, төсөөлөхийн тулд, хамтарч ажиллахын тулд бодит байдал ямар бай­гааг сонирхдог, мэдэхийг хүсдэг. Энэ судалгааг аль нэгэн компани, улс төрийн эрх ашигт хамаардаггүй, хөнд­лөнгийн, бие даасан ха­раат бус, хэвлэл мэдээллийг дэм­жихийн төлөө ажилладаг Хэв­лэлийн хүрээлэн хийж байгаа нь онцлог. Хэвлэл мэдээллийг илүү төгс ха­рахын тулд үзэгч, сонсогч, уншигчдын рейтинг тогтоох шаардлага гардаг. Ер нь за­хиалагч борлуулагчдын тоо­гоор уншигчдын тоог хэм­жинэ гэдэг бол өрөөсгөл ойл­голт. Зарим тохиолдолд нэг сонинг гар дамжуулан унших нь бий.
-Хэвлэлд нийгмийн ямар сэдвийг голлон тусгаж байна вэ?
-Нийт өдөр тутмын сонины талаас илүү хувь нь реклам сурталчилгаа, 20-30 хувь нь улс төрийн сэдэв давамгайл­сан байдаг. Үлдсэн цөөн хувьд бусад олон асуудлууд багтдаг. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 12 телевиз бий. Хоёр, гурван мянган нэвтрүүлгээс аль нэвтрүүлгийг үзэгчид үзэх дуртайг судалгаагаар тогтоо­дог. Хэвлэл мэдээллийн хэ­рэг­сэл олноор бий болох тусам хэрэглэгчдийг хуваах байдал ажиглагддаг. Хоёроос гурван жилийн өмнө телевиз мэдээлэл авдаг хамгийн гол хэрэгсэл байж. Хоёрдугаарт сонин, радио ордог байсан бол өнөөдөр энэ байр суурь өөрч­лөгдөж байгаа. Сонин, теле­визийн дараа радиогийн өмнө интернэт маш хурдац­тайгаар орж ирсэн. Өнөөд­рийн теле­визийн тооны өсөлт хүний тооны өсөлтийг төдий­лөн гүйцэж чадахгүй байна. Үзэг­чдээ хувааснаар теле­виз үзэгчдийн тоо харьцангуй буурсан
. -Хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лийн тоо нэмэгд­сэ­нээр сөрөг хандлага ажиг­­лагдахуу
? -Нэг сэдвийг давтах бай­дал гарна. Тооны хурдцыг дагаад чанарын хурд нь тө­дийлөн гүйцэхгүй. Зарим үзэгчид олон сувагтай бо­лохоор сувгаа сольсоор бай­тал мэдээлэл авч чадахгүй хоцордог гэж ч ярьж байна. Сонины хувьд тооны хувьд маш ихээр гарч ирсэн ч сүүлийн үед харьцангуй тогт­вор­жиж байгаа. Шалгарлын дагуу нийтлэлийн бодлого сайтай, уншигчдыг татаж чад­сан сонин үндсэндээ үлдэж бусад нь хаагдсан. Одоо телевизүүд олноор нээг­дэж байгаа ч тодорхой хугацааны дараа шалгаруу­лалт гарна.
-Сонин уншдаг байдал ихэсч үү, багасч уу?
-Уншигчдын хувьд жил ирэх бүр бага зэргийн өсөлт­тэй байгаа. Боловсрол өндөр­тэй, ажил эрхлэлт сайтай хүмүүс сонинг их уншдаг. Хөдөө орон нутагт долоо хоног тутмын сонин голчил­дог бол Улаанбаатарт өдөр тутмын. Энэ судалгааны үнд­сэн дээр реклам цацдаг бай­гууллагууд рекламныхаа бодлогыг то­хируул­даг юм билээ. Манайх 2007 оны байдлаар сар бүр гэхээр 12 судалгаа хийсэн байгаа. Энэ оны арванхоёр­дугаар сарын 29-нд “Мөнгөн угалз” шинэ жилийн наадмын үеэр хам­гийн их уншигч, үзэгчтэй хэвлэл мэдээллийн хэрэгс­лийг хэрэглэгчдийн сонголтон дээр тулгуурлаж шалгаруулах гэж байна. Хоёр жил тутамд нэг удаа болдог. Өнгөрсөн 2005 онд хамгийн олон ун­шигч­тай сониноор “Өдрийн сонин”, хамгийн олон үзэгч­тэй мэдээллийн хөтөлбөрөөр “Цагийн хүрд”, нийгэм улс төрийн нэвтрүүл­гээр “Форум” гэх мэтчилэн шалгарч байв. Энэ дашрамд шинэ жил бо­лох дөхөөд ирэ­хээр шилдгийг тодруулах маш олон арга хэмжээ бол­дог. Ямар шал­гуураар чухам шалгаруулаад байгаа нь то­дор­хой биш бай­даг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: