Интернэтийн хэрэглэгчдийн тоо өсч, радио сонсогчдын тоо багасчээ

29 Apr

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Албанаас сар тутамд хэрэгжүүлдэг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 8-9 сарын тайлан хэвлэгдэн гарлаа. Судалгааны 5 жилийн ой энэ сард тохиож байгаатай холбогдуулан шинэ өнгө төрх, хэвлэлт, судалгааны шинэ соргог мэдээ, үр дүнгийн хамтаар 50 дах удаагийн тайлангаа хүргэж байна.

Нийт айл өрхийн дотоодын мэдээ мэдээлэл авдаг чухал эх сурвалжуудын нэг телевиз хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа эхэлж асан 2003 онд 91,0 хувьтай ноёлох сегмент байсан бол 2008 онд 9 сард 66,5 хувьтай болж үнэмлэхүй доошлосон дүр зураг харагдаж байна. Мөн сонин 47-30,8, радио 34-9,3 хувь болж буурсан бол интернет 9-өөс 19,6 хувь, сэтгүүл 3-аас7,1 хувь болтлоо огцом өсчээ.

Монголын хэвлэл мэдээллийн зах зээл ч тэлж өргөжин телевизүүдийн хоорондын өрсөлдөөн идэвхижсэнээр шинээр төрөн гарсан ТВ-үүдийн маркетинг, өнгө төрх ууган ТВ-үүдийн зах зээлийг түрэн гарч ирж байна. Тухайлбал: “С1”, “SBN”, “NTV” телевизүүдийн үзэгчдийн зах зээл томорсоор, хүртээмж сайжирсаар байгаа нь илүү тод харагдах боллоо. “С1” телевизийн “Мэдээллийн хөтөлбөр”,/18,2/ “NTV” телевизийн “Та бүжиглэж чадах уу” /14,0/, SBN телевизийн “Шок” /12,4/ гэх мэт нэвтрүүлгүүд үзэгчдийн таашаал, сонирхолд нийцэж өндөр рейтингтэй байгаа юм. Гэхдээ бусад хүртээмж сайтай телевизүүд /MN25, TV9, TV5, МҮОНТ/ өөрсдийн ноёлох статусаа хараахан алдаагүй байгаа ба “Танайд хоноё”, “АХА”, “Цагийн хүрд”, “Цаг” гэх зэрэг үзэгчдийн тогтмол нэрлэдэг нэвтрүүлгүүд удаан хугацаанд байр сууриа хадгалсаар байна.

Телевизтэй нэгэн адил радио долгионы хүрээ ч өргөжиж шинэ радионууд мэндэлсээр. /Р3, “Лавай” гэх мэт/. Сонсогчдын тоогоороо удаан хугацаанд тэргүүлсэн Life 104.0 радиогийн оронд энэ сард HiFi 98.9 радио 26,3 хувьтай тэргүүлсэн байгаа нь шинэ зүйл байлаа. Сонин сэтгүүл уншигчдын мэдээлэлд гарсан гол өөрчлөлт нь Өнөөдрөөс Өдрийн сонин луу шилжсэн шилжилт юм.. Судалгаанд оролцогчдын 16,3 хувь нь “Өдрийн сонин”-г нэрлэсэн бол “Өнөөдөр” сонинг 14,1 хувь нь уншдаг хэмээн үзсэн бол сэтгүүл уншигчдын 15,1 хувь нь “Цаг төр” сэтгүүлийг, 12,3 хувь нь “Гялбаа” сэтгүүлийн уншдаг хэмээн хариулсан байна. Сэтгүүлийг дан ганц мэдээ мэдээлэл авах зорилгоор биш чөлөөт цагаа өнгөрөөх гэж ашигладаг болох ч харагдаж байгаа.

Реклам зар сурталчилгааны шинэ орон зай-гудамж талбайд байрлах электрон самбар дэлгэцүүд /11,7 хувь/ олон нийтийн анхаарлыг татаж байна, интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна, үүрэн телефоны компаниудын рекламыг олон нийт ихээр сонирхсоор байна гэх мэтчилэн мэдээллүүд манай энэ удаагийн тайланд багтсан. 5 жилийн турш бидэнтэй хамтран ажиллаж ирсэн нийт түншүүддээ хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны 5 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Н.Батзориг Монголын Хэвлэлийн Хүрээлэн Мэдээлэл Судалгааны Алба /10/06/ 96649649

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: