МҮОНТ-ийн ноёрхол

29 Apr

UNDESӨнөөдөр Америкт кабелийн болон хиймэл дагуулын телевизийн хамгийн түгээмэл үйлчилгээ дор хаяж 60 сувагтай байна. Дижитал багцыг нэмүүлбэл 120 гараад явчихна. Цаг хугацааны нэгэн агшинд үзэгчид 60-120 хүртэлх тооны өөр өөр сувгуудаас сонголт хийх эрхтэй гэсэн үг. Сонголтын тоо өсөхийн хэрээр аливаа нэг телевизийн сувгийн үзэгдэх магадлал шууд пропорциональ хамаарлаар буурдаг. Яг л сугалааны тоо олон байх тусмаа хожил таарах магадлал бага байдаг шиг. Тэгэхээр Америкийн арилжааны 1248 телевиз нэг бүрийг салангид тусад нь аваад үзэх юм бол тэдгээрийн үзэгчдийг хамрах хүрээ, улмаар үр нөлөө нь харьцангуй сул гэж хэлж болно. Харин Монголд хамгийн олон сувагтай кабелийн телевиз нь Orange, Super Vision, болон Sansar кабелийн телевизүүд 48-50 орчим телевизийн сувгийг цацаж байна. Энэ нь мөн өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн өдрийн болон 7 хоногийн хүртээмжид нөлөөлж байгаа юм. Монголын үзэгчдийн хувьд хором зуурын хугацаанд телевизийг үздэг болох нь судалгаагаар харагддаг. /Монголын ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”/

Монгол телевизийн үзэгчдийг “байлдан дагуулах” чадвар ямагт 100 хувь. Ийм манлайлал нь нийтлэл, нэвтрүүлгийнх нь чанар чансаа, агуулгынх нь ач холбогдлоос огт хамаардаггүй гаж нөхцөл байдал манайд бий. Бараг сонголт байхгүй хязгаарлагдмал зах зээл дээр ноёрхдог байдал нь Монгол телевизийг үлэмж хүчирхэг болгодог. Ийм ноёрхол нь ойрын арван жилд ч хөндөгдөхгүй биз. Учир нь одоо ажиллаж байгаа хувийн жижиг телевизүүдийг 1 сая доллар төлөөд (Монгол улс Интелсат хиймэл дагуул ашигласны төлбөрт жилд нэг тэрбум орчим төгрөг төлдөг) улс даяар цацдаг хэмжээнд хүртэл тэтгэчих санхүүгийн боломж манай эдийн засагт байхгүй. “Монгол телевизтэй өрсөлдөнө гэх шиг гэнэн хонгор мөрөөдөл байхгүй” гэж 25-р сувгийн ерөнхий менежер А.Авирмэд ахын ярьж байгаа нь зовлонг нь мэдэх хүний амнаас гарах үг. (Сэтгүүлч сэтгүүл, 2000, N2) Энэ утгаараа Монгол телевиз нийгмийн сэтгэл зүйг гажуудалд хөтлөхөө хүрвэл хамгийн аюултай институц гэсэн үг. Харин зөв голдрилоор урагшилбал нийгмийн хөгжилд үлэмж үүрэг гүйцэтгэнэ. Товчхон хэлэхэд, ганц хүүтэй байхын эрсдэл ч их, айлын ганц байхын хариуцлага ч өндөр.

Түүнээс гадна Монгол телевиз манай улсын телевизийн зар сурталчилгааны орон зайг дангаараа эзэгнээд ч хагас тэрбум төгрөгөөс илүү орлого олж чаддаггүй. Яагаад гэвэл манай зах зээл дэндүү жижигхэний дээр Монголын телевиз радио өөрөө жилд 3 тэрбум төгрөг иддэг зардал өндөртэй нүсэр айл. Ийм байхад хоёрын хооронд ашиг хөөж, нэвтрүүлгийн агуулгын чанараа золиослоно гэдэг аль аль талдаа алдагдалтай наймаа. Иймд Монголын телевиз, радиогийн зар, сурталчилгаанаас олдог орлогыг хязгаарлах замаар цэвэр сэтгүүл зүйн агуулгатай, өндөр чанар бүхий мэргэжлийн уран бүтээл хийдэг болгох бодлого барьсан нь дээр гэж би боддог. Ийм хязгаарлалтын үр днд телевизийн рекламны зах зээл задрах ба энэ нь 25-р суваг, Ийгл гэх мэт арилжааны бусад телевизүүдийн хувьд том дэмжлэг болно. Монгол телевизийн үйл ажиллагааны нийт зардалтай харьцуулахад л хагас тэрбум орчим төгрөгийн манай рекламны зах зээл бага болохоос биш, хувийн жижиг телевизүүдийн хувьд амьжиргааны хангалттай эх үүсвэр болно. Арилжааны телевизийг шүүмжлэх атлаа тэднийг дэмжих тухай яриад эхэллээ гэж та гайхсан нь лав. Улс даяар цацдаг цорын ганц телевиз болохынх нь хувьд л Монгол телевизийг ашгийн анч болгож болохгүй гэж яриад байгаагаас биш, ерөөсөө Монголд арилжааны телевиз огт байх хэрэггүй гэж туйлшраагүй юм аа. Нийгэмд олон янзын үзэл бодол, байр суурь илэрхийлэгдэх суваг, боломж нээлттэй байх явдал бол ардчилал эрүүл байх нэг чухал хүчин зүйл тул хувийн бусад телевизүүдийн оршихуйг бүрэн үгүйсгэж болохгүй билээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: