РАДИО ХЭЗЭЭ ХАМГИЙН ИХ СОНСОГЧТОЙ БАЙДАГ ВЭ?

29 Apr

Олон нийтийн дотоодын мэдээлэл авдаг түгээмэл эх сурвалжуудын нэг нь Радио. 88-108 мГц-ийн үелзэлээр шугамын болон хэт богино долгионы радиог сонсож хүссэн дуу хөгжим, мэдээ мэдээллээ авч байна. Хамгийн сүүлд Лавайн эгшиг 97,5, P3 100,9 радионууд мэндэлсэнээр 23 FM радио долгионоо цацах болж олон нийтийн чихээр нь дамжин өрсөлдөж эхэллээ.

Их Британийн радио долгионы судалгааны RAJAR байгууллага өглөө 6-8 цагт, өдөр 12-14 цагт, орой 16-17 цагт радио сонсогчид хамгийн олон байдгыг судлан тогтоожээ. Харин Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-гаар УБ хотын радио сонсогчид өдөр 14-15 цагийн хооронд хамгийн олон байгааг судалсан байна. Судалгаагаар УБ хотод долгионоо цацдаг 23 радиогийн хүртээмжтэй байдал, сонсогчдын зан үйл болон FM радиогийн оргил цагын хүрээ зэрэг олон хэрэгцээтэй, урьд өмнө судлагдаагүй үзэгдлийг судлаж гаргалаа.

Даваа, Ням гарагууд, ер нь амралт, ажлын өдөр харгалзахгүй телевиз үзэгчдид хамгийн өндөр хувьтай байдаг бол радио сонсогчдын хувьд амралтын өдрүүдэд ялангуяа 14 цагийн үед оргил үедээ хүрнэ гэж үзэж байгаа юм. Life 104.0 болон Hi Fi 98.9 радиог залуучууд илүүтэйгээр сонсож байгаа бол МҮОНР, Гэр бүлийн радио 104.5-г 40-с дээш насныхан хамгийн ихээр сонирхон сонсдог аж. Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай нийт хүн амын 87 хувь нь радиог ямар нэгэн байдлаар сонсдог ба өдөрт УБ-чуудын 34,2 хувьд нь радио нэвтрүүлэг, дуу хөгжим хүрдэг байна.

Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 2009 оны 1 сарын тайлан хэрэглэгч байгууллагууддаа хүрч байна. Энэ сарын судалгаагаараа бид радио сонсогчдын зан үйлийн мэдээллийг түлхүү судалж, радио долгионы зах зээлийг тодорхойллоо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: