Сонины бүтэн нүүрийг эзэлсэн реклам хамгийн их хэрэглэгчтэй.

29 Apr

Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь сонинг тогтмол захиалж, худалдан авч уншдаг гэсэн судалгаа бий. Мэдээж хамгийн их хэвлэл уншиж буй хэсэг нь хот суурин газар, аймгийн төвүүд байгаа бөгөөд суманд л гэхэд өдөр тутмын сонин хүрэхэд 7 хоногын хугацаа зарцуулдаг байна. Дээрх шалтгаан болон интернетийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр сонины борлуулалт буурсаар байгаа юм. Сонины борлуулалт 2004 онд 30,723360, 2007 онд 27,567466 болж буурсан. Насанд хүрсэн нэг хүнд жилд 15 сонин ноогдож байгаа юм.

Сонины хүртээмжтэй байдлыг судлахад “Өнөөдөр” сонинг УБ хотын 12 ба түүнээс дээш насны нийт хүн амын 18.0 хувь /142.370 уншигч/ ямар нэгэн байдлаар уншдаг ажээ. Захиалагчдын тоо, уншигчдын тоо ялгаатай юм. Захиалагчдын тоог хэвлэл захиалгын компаниуд гаргадаг бол уншигчдын тоог Хэвлэлийн Хүрээлэн судалгаанд үндэслэн гаргаж байна. Сэтгүүлийн хүртээмжээр “Uptown сэтгүүл 32 мянга орчим уншигчтайгаар тэргүүлжээ.

Сонин сэтгүүлийн рекламны байрлалыг судлахад сонингийн булан, нийтлэлийн доорх рекламнаас илүү бүтэн нүүрийг эзэлсэн рекламыг олон нийт хамгийн их сонирхож байгаа нь харагдлаа. 22.6 хувь нь миний анхааралд сонингийн бүтэн нүүрийг эзэлсэн реклам илүү өртдөг хэмээн хариулжээ.

Хэвлэлийн Хүрээлэнгийн XII сарын “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны тайлан шинэ он хуучин оны торгон зааг дээр нийт хэрэглэгчиддээ хүрч байна. Энэ сарын судалгаандаа бид “Хэвлэл” |сонин-сэтгүүл| уншигчдын мэдээллийг түлхүү судалж сонин сэтгүүлийн зах зээлийг тодорхойллоо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: