ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

29 Apr

Ю. Эрдэнэтуяа / дэд доктор /

ХХI зууны соёлт ертөнцөд мэдээлэл харилцаа улам бvр глобальчлагдаж, мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн vр шим хvний өдөр тутмын хэрэглээнд асар тvргэн хурдацтай нэвтэрч байгаа өнөө vед өнгөрсөн зууны нэгэн гайхамшиг гэгдэж байсан телевизийн vе өнгөрч байна гэж vзэх учиргvй. Хэдийгээр информатик, компьютер, телекоммуникацийг холбосон мэдээллийн хvчирхэг сvлжээ тив, дэлхийг торлож байгаа ч гэсэн орчин vеийн хvний амьдралыг телевизгvйгээр төсөөлөх аргагvй. Учир нь телевиз мэдээллийн хvчирхэг хэрэгслэлийнхээ хувьд нийгмийн сэтгэл зvй, олны санаа бодлыг төлөвшvvлж, тэр ч бvv хэл тvvнийг хааш нь ч залж чиглvvлэх нөлөө бvхий удирдлагын хэрэгслэл гэж vздэг тал бий. Ингэхээр телевиз нийгмийн хөгжилд чухал vvрэгтэй болох төдийгvй тvvнийг хэрхэн яаж хөгжvvлэх нь аль ч улс орны төр засгийн анхаарал, ивээлд байдаг асуудлын нэг болдог байна.

Манай оронд анх 1967 онд телевизийн тогтмол нэвтрvvлэг явуулж эхэлснээс хойш даруй хөгжлийн 30 гаруй жилийг vдэж, чамлахааргvй их амжилт, арга туршлага, уран бvтээлийн баялаг сан хөмрөгтэй, дотоод, гадаадын vйл явдлыг тvргэн шуурхай тvгээн дамжуулдаг vндэсний мэдээллийн өргөн сvлжээ болтлоо өсч хөгжлөө.

Телевизийн vзэгчид:
Аль ч телевиз өөрийн vзэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонирхлыг сайтар судалж, хэнд зориулж юуг, хэдийд vзvvлэх вэ гэдгээ тодорхойлж байдаг.
Өмнө нь телевиз олон жилийн турш vзэл суртлын дайчин зэвсэг байж, хvнийг бvх талаар хvмvvжvvлэх, намын шийдвэрийг амьдралд хэрэгжvvлэхэд олон тvмнийг зоригжуулан зохион байгуулагч, намын бодлого шийдвэрийг ухуулан таниулагч vvргийг нэр төртэй биелvvvлж ирсэн. Тиймээс сайн, саар бvхнийг заавал vзvvлэх ёстой хэмээн ойлгож, жил улирлын хатуу сvлжээнд баригдан, хөдөлмөрчдөөс ирvvлсэн захидлын тоогоор тайлан тооцоо гаргаж, заримд нь ая дууны мэндчилгээ дэвшvvлж, заримынх нь гомдлоор «дурандаж» ирсэн. Ард иргэд, олон нийт ч гэсэн ийм л байх ёстой хэмээн ажил амьдралынхаа олон асуудлыг телевизээр дамжуулан шийдвэрлvvлэх нийгмийн сэтгэл зvйн уур амьсгал давамгайлж байлаа.

Тэгвэл өнөөдөр тэр vе нэгэнт өнгөрч нийгэм, оюун санаа, улс төр, эдийн засгийн бvх хvрээнд эрх зvйн харилцаа тогтож, иргэд байгууллага, хуулийн хvрээнд ажил амьдралаа зохицуулдаг боллоо. Энэ нөхцөлд телевизийн vvрэг зорилго нэгэн адил өөрчлөгдөн цоо шинэ маягийн телевиз болох учиртай. Харамсалтай нь манай телевизvvдэд төржсөн, vзэл сурталжсан байдал амь бөхтэй оршсоор ухуулга сурталчилгааны урт сунжруу яриа, тайлан, ярилцлагаар vзэгч олноо залхааж байна.
Төрөөр тэтгvvлэх гэсэн олон нийтийн санаа бодол хэвээр байна.
Өнөөгийн vзэгчдийн хэв шинж, сонирхол хэрэгцээ өчигдрийн vзэгчдээс зарчмын эрс ялгаатай байгааг тооцохгvй байхын аргагvй. Чухам л аль болох олон vзэгчдийг өөртөө татахын төлөө тэмцэх нь өрсөлдөөний жам. Yvний цаана ашиг орлого гэсэн арилжааны хууль vйлчлэх нь гарцаагvй. Тиймээс ч өөрсдийн бvтээлээ vзvvлсний төлөө vзэгчдээс зохих хэмжээний хураамж нэг ёсондоо төлбөр авч байгаа билээ.
Бусад орны жишгээс харахад гол төлөв олон нийтийн телевиз улсын төсөв, зар сурталчилгааны орлогоос гадна vзэгчдээс тодорхой хэмжээний хураамж авч санхvvждэг. Энэ нь тухайн телевизийг vзэгчдийн өмнө өндөр хариуцлага хvлээлгэх, тэдний ашиг сонирхолд нийцсэн нийтлэл нэвтрvvлэг vзvvлэх нэг ёсны хөшvvрэг болдог байна.
Монголын телевизийн хөгжлийн өнөөгийн тvвшинд ямар бэрхшээл тулгарч байгааг авч vзье.
· Юуны тvрvvнд радио, телевизийн хууль, эрх зvйн бааз суурь байхгvй байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Харилцаа холбооны хууль, Долгионы тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зарим харилцаа нь зохицуулагдаж байдаг. Радио, телевизийн бие даасан хууль хэд хэдэн хувилбараар боловсрогдож байсан хэдий ч биелэлээ олсон хууль өнөө хир батлагдан гараагvй л байна. Yvнд гол нь төр, засгийн эрх барих хvчин өөрийн мэдэл, харъяандаа vндэсний радио, телевизийг ажиллуулж, бодлого шийдвэрээ өргөн олонд хvргэж байхын зэрэгцээ өөрийн эрх ашигт vйлчилдэг нөлөө бvхий мэдээллийн хэрэгслэлтэй байх vvднээс ханддагтай холбоотой. Энэ нь ялангуяа сонгуулийн vеэр илт харагддагийг хэн бvхэн мэднэ.
· Мэдээллийн зах зээл дэх төрийн монополь, хяналт хvчтэй хэвээр байсаар байна. Телевизvvд, ялангуяа орон нутагт бие даасан байдалтай болох, улс төрийн шахалт дарамтыг амжилттай сөрж чадах олон нийтийн дэмжлэгтэй болж хараахан чадаагvй, тvvнд хvрэхэд нэлээд зай байна. Олон нийтийн буюу нийтийн эзэмшлийн радио, телевиз байгуулагдаагvй, хувь заяа нь тодорхойгvй байна. Нэг vеэ бодвол энэ талаар олон нийт, эрх баригчид, сэтгvvлчдийн хувьд ямар нэг ойлголттой болсон боловч бас төдийлөн цэгцрээгvй, хаа хаанаа нэгдсэн ойлголтод хvрээгvй байна.
· Телевизийн нэвтрvvлгийн тухай ерөнхий хууль, эсвэл олон нийтийн радио, телевизийн тухай бие даасан хууль яаралтай батлан гаргах нь чухал байна. Мөн энэ чиглэлд олон нитийн болон радио, телевизvvдийн хvчин чармайлтыг идэвхжvvлэх шаардлагатай. Гадаад орнуудын олон нийтийн радио, телевизийн туршлагыг судлахад сэтгvvлчдийг өргөн оролцуулах, тvvнээс биш олон улсын байгууллагын хөрөнгөөр vе vеийн хууль тогтоогчид, радио, телевизийн шинэхэн удирдлагууд шил шилээ харан олон удаа явцгаасан, олигтой vр дvнд хvрсэнгvй.
· Орон нутгийн радио, телевизvvдийн хөгжил харьцангуй удаан, тэгш биш, нэгдсэн бодлогогvй, гадаад дотоодын хөрөнгө оруулалт бараг байхгvй шахам, тэднийг татах нөхцөл бололцооны хувьд ч тааруухан байна. Харин сvvлийн vед олон улсын хөгжлийг дэмжих сан, байгууллагаас тендер шалгаруулж, төслөөр хувийн богино долгионы радио станцыг санхvvжvvлж буй нааштай эхлэл гарч байна.
· Хэвлэлийн эрх чөлөөний тулгуур vндсэн зарчмаас авч vзвэл ардчилсан нийгэмд зайлшгvй хэрэгжих ёстой шалгуур болсон vг хэлэх, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө манай улсад хуульчлан баталгаажсан бөгөөд бас ч гэж амжилттай хэрэгжиж байгаа билээ. Харин нөгөө нэг шалгуур болох хvссэн мэдээллээ хvлээн авах, хайх, тvгээх эрх чөлөөний хувьд анхаарах зvйл нэлээд бий. Энэ нь ялангуяа хөдөө орон нутгийн хувьд ийм боломж нөхцөл нэлээд хязгаарлагдмал байгаа нь бодит vнэн юм. Энэ нь цаад утгаараа хөдөөгийн иргэдийг орон нутгийн хэмжээнд болон vндэсний хэмжээнд ардчилалын vйл явцад идэвхтэй оролцох боломж нэгэн адил хязгаарлагдмал байгаатай утга адил юм. Yvнд мэдээллийн хамгийн хvчирхэг, нөлөөтэй хэрэгслэл болохынхоо хувьд телевизийн гvйцэтгэх vvрэг роль дутагдалтай байгааг тойрон гарахын аргагvй.
· Орон нутгийн хэвлэл мэдээллийн байдлыг нухацтай судалж, сайжруулах талаар тулхтай бодлого боловсруулах, шийдвэрлэх оновчтой арга зам, хэлбэрvvдийг олж, идэвхтэй, санаачилгатай ажиллах нэгдмэл ажиллагаа илт vгvйлэгдэж байна. Энэ бvгд нь мэдээж телевизийн эзэмшил, харъяалал, санхvvжилт, зориулалт, хvний нөөц, менежмент, маркетингийн асуудал зэрэг олон хvчин зvйлээс шалтгаалах нь мэдээж билээ.
· Нэвтрvvлэх эрхийн зөвшөөрөл буюу лиценз олгох систем бvрэлдэн тогтож байгаа хэдий ч энэ нь хараат бус зөвлөл, комисс бус, харин Засгийн газрын яам олгодог нь төдийлөн нийцтэй биш юм. Цаашид нэвтрvvлгийн болон лицензийн тухай хууль хэрэгтэй байгааг харуулах бөгөөд ингэснээр лицензжvvлэх vйл явц илvv шудрага болж, хvнд суртал, элдэв дарамт шахалтаас чөлөөлөгдөх бололцоотой болно.

· Yзэгчдийн эрэлт хэрэгцээг судлах, рейтинг тогтоох ажил бараг эхлээгvй шахам гэж хэлж болно. Аудио болон видеометрийн хэмжилт судалгаа хийдэггvй, тийм боломж ч vгvй. Хараат бус ажиглалт, судалгааны албад бараг байхгvй. Ер нь телевизийн маркетинг, менежментийн ойлголт муутай, энэ талаар сонин хэвлэлээс нэлээд хоцорч байгаа. Бэлтгэсээн боловсон хvчин ч байхгvй гэхээр байна.
· Монголын телевизийн хөгжилд улс төр, арилжаа, бизнесийн ашиг сонирхлын нөлөөлөл бодитой оршиж, энэ эрх ашгаас хамааралтай байна. Мөнгө олохын тулд далд зар сурталчилгааны мэдээлэл бэлтгэдэг. Энэ нь vндэсний хэмжээний телевиз, радиод ч орон нутгийн телевизэд нэгэн адил газар авч байгаа. Энэ нь цаад утгаараа хараат бус, бодит сэтгvvл зvй хөгжихөд зохих саад тотгорыг учруулж, хэвлэл мэдээлэлд ухуулга сурталчилгаа голлох хандлагыг төрvvлж байгаа юм.
· Телевизийн нийтлэл нэвтрvvлгийн, ялангуяа мэдээллийн нэвтрvvлгийн хийц, арга барил, тогтсон хэв загварыг зоригтой өөрчлөх нь тулгамдсан асуудал болж байна. Төрийн байгууллага, албан тушаалтан, vйл явдал тойрсон албаны мэдээллээс өөр vзэж харах, бодож санах зvйлээр хомс байна. Сэтгvvлчдийг сургаж бэлтгэх, мэргэжил дээшлvvлэх ажилд эрс өөрчлөлт гаргах нь чухал бөгөөд ингэхгvйгээр сэтгэлгээ, арга барилын хэвшмэл загвараас салахад хэцvv байх болно.

Телевизийн хөгжлийн хандлага:
Телевиз хөтөлбөрөө цацах, газар орныг хамрах хvрээгээрээ олон улсын, нийт vндэсний, хотын, орон нутгийн, /мужийн, бvсийн г.м./ гэх зэргээр ялгагддаг байна. Программын зориулалт чиглэлээрээ ч мөн адил төрөлжсөн телевизvvд байдаг. Жишээ нь бидний мэдэх мэдээллийн, танин мэдэхvйн, сургалтын, хөгжмийн, спортын гэх зэрэг. Манайд ч бас хөгжмийн, киноны, хvvхдийн төрөлжсөн сувгууд гарч ирж байгаа нь олзуурхууштай.

Бэлтгэсэн хөтөлбөрөө дамжуулах байдлаар кабель шугамын, радио релейны, сансрын хиймэл дагуулын гэх мэт, техник технологийн хувьд электрон дамжуулагчийн, тоон vзvvлэлтийн, өндөр vелзэл, тод нягтралын гэх мэт олон чиглэлээр хөгжиж байна.

Мэдээлэл харилцааны том том хvчирхэг сvлжээг телевизийн хөгжилд өргөн ашиглаж телевиз-vзэгчдийн хамтын харилцан оролцооны /интерактив/ шинэ хэв маяг ч буй боллоо.
Харин олон улсын жишгээс харахад телевиз нь эрх зvйн байдлынхаа хувьд улсын, олон нийтийн буюу нийтийн vйлчилгээний /зарим газар улсын гэдэг/, хувийн гэсэн vндсэн төрөл хэлбэрээр оршин тогтнож байдаг байна.

Улсын телевиз нь төрийн өмчид тулгуурлан vйл ажиллагаа явуулдаг бөгөөд улсын төсвөөс санхvvждэг. Харъяалалын хувьд улсын мэдлийн телевиз нь чухам хэний эрх ашигт vйчлэхээс шалтгаалан Засгийн газрын, олон нийтийн гэсэн статустай байдаг байна. Тэдгээрийн vйл ажиллагаанд тавих хяналтын зvгээс олон нийтийн телевиз нь удирдлага, зохион байгуулалтын хараат бус, бие даасан бvтэцтэй байхын зэрэгцээ vзэгчдээс тодорхой хэмжээний хураамж авдаг байна.

Хувийн телевиз нь өөрөө өөрийгөө санхvvжvvлэх зарчмаар ажилладаг. Орлогын гол эх сурвалж нь зар сурталчилгааны орлого болдог. Иймд хувийн телевиз нь аль болох ашигтай ажиллахын тулд мэдээллийн салбарт олон талт vйл ажиллагаа эрхлэн явуулдаг арилжааны хvчирхэг компани, корпорацийн маягаар ихэвчлэн оршин тогтнож харъяандаа сонин хэвлэл, радио, кабелийн телевиз, дуу, дvрс бичлэг, зар сурталчилгааны төрөлжсөн vйлдвэрлэл зэргийг багтаадаг байна.

Энэ бvхнийг тэмдэглэхийн учир нь манай орны телевизийн хөгжилд нэгэнт бvрэлдэн тогтож буй олон төрөл хэлбэрийн телевизийн бvтэц тогтолцоонд олон нийтийн телевизийн бvтэц vгvйлэгдсээр байгаа бөгөөд ийм телевизийг байгуулж хөгжvvлснээр төр засаг, өргөн олон vзэгчид хэн хэнд нь хожоотой байх болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: