Хэвлэл Мэдээллийн Судалгаа-Бизнесийн амжилтын үндэс

29 Apr

2003 оны 9 дүгээр сараас эхлэн сар тутам явуулж ирсэн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” нь олон нийтийг хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудтай холбосон гүүр юм. Өөрөөр хэлбэл олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж, ямар төрлийн нэвтрүүлэг үзэж, ямар радиог илүү сонсож буйг гурван цагийн хэлхээн дор илрүүлэхний зэрэгцээ сонин, сэтгүүл, интернет болон реклам сурталчилгааны үр нөлөө, ашиглалт, өөрчлөлт хувиралыг тодорхойлдог.

Нөгөөтэйгүүр, реклам ашигладаг байгууллагын хувьд рекламаа ямар хэрэгслээр, аль нэвтрүүлгийн дундуур байрлуулах нь илүү үр дүнтэйг тодорхойлохын зэрэгцээ рекламны ямар хэлбэрийг үзэгчид, сонсогчид, уншигчид /audience/ илүү сонирхож байгааг, хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийг нас, хүйс, хөдөлмөр эрхлэлт, орлого зэргээр илрүүлж, хандах бүлгийн сонирхол, чиг хандлагыг тодорхойлох боломжтой юм. Энэ бүх мэдээллийг судалгаанд хамтран ажиллагч түншүүд хүртэж, ашиглаж байна.

Хамгийн сүүлд нэгтгэсэн уг судалгааны 52 дах тайлангийн үр дүнгээс тоймлон үзье. Үзэгчдийн телевиз үздэг болон үзэх боломжтой цаг тухайн улирлаас хамааралтай болох нь судалгааанаас харагдлаа. Тухайлбал, үзэгчид өвөл 21.00-21.30 цагийн хооронд телевиз үздэг бол хавар тэдний хувьд 22.00-22.30 цаг илүү тохиромжтой гэжээ.

11 сард рейтингээрээ “Америкийн шинэ топ модель” /NTV/, “ХИТ” /МҮОНТ/, “Америкийн шүтээн” /SBN/, Тархины түгжээ мултлагч /MN25/ нэвтрүүлгүүд хамгийн сайн байв. Харин үзэгчид цаашид боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлэг түлхүү үзэх сонирхолтой байна.

Хамгийн их үзэгчтэй телевизийн рекламуудыг ангилж үзвэл үүрэн телефоны, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн болон олны танил хүн тоглосон рекламууд байна. Жишээ нь: “МOBICOM корпорацийн “BE…”үйлчилгээний рекламыг 279,410 үзэгчид, “Капитал” банкны рекламыг 47,092 үзэгчидтэйгээр хамгийн их таашаан үзсэнээр 11 сарын түгээмэл рекламны жагсаалтыг тэргүүлжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: