“Монголын өдөр тутмын хэвлэлүүд дэх авилгын сэдэвт нийтлэл, мэдээлэлд хийсэн контент анализ -сэтгүүлчдэд учирч буй бэрхшээл”

29 Apr

/Социологийн найруулал/

Сэтгүүл зүй судлаач Доктор (Ph.D) Ч.Базар

Өнөөдөр Монголын чөлөөт хэвлэлийг эрхлэгчдийн өмнө шар хэвлэлийн замаар явах уу, эсвэл нийгэмд нөлөөтэй, нэр хүндтэй, далайцтай хэвлэлийг сонгох уу гэсэн асуудал тулгарч байна. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн орчинд хариуцлагатай сэтгүүл зүйн асуудал тавигдаж байна гэсэн үг. Хэвлэл мэдээлэл “Шар сэтгүүл зүйн эцэг” гэгддэг В. Херст шиг олны анхаарлын төвд байхын тулд шаардлагатай бол мэдээг зохиож ч болно гэсэн замаар явах уу, аль эсвэл орчин үеийн Америкийн олон түмний сэтгүүл зүй буюу шинэ сэтгүүл зүйг үндэслэгч гэгддэг Ж. Пулитцер шиг “нийгмийн халамжийг сайжруулах, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх, тансаг хэрэглээнд өндөр татвар ногдуулах, монополийн эсрэг, авилгад идэгдсэн албан тушаалтнуудыг илчлэн, хариуцлага тооцох, улс төрчид сонгогчдын саналыг худалдан авч байгааг илрүүлэн таслан зогсоох, ажилчдаа албадан санал өгүүлэхийг зогсоох” зэрэг хөтөлбөр дэвшүүлэн нийгмийн тусын тулд хэвлэл мэдээллийн хүч чадлыг ашиглах уу гэдэг сонголт нь асуудал мөн. Нэр хүндтэй, далайцтай хэвлэл байхын тулд хариуцлагатай сэтгүүл зүйг сонгох тухай яриа хурал, семинар, симпозиумын хүрээнд сэтгүүлчдийн дунд яригдах болсон нь тэд эрхбиш хоёр дахь замыг сонгожээ гэсэн найдвар өгч байна.

Хариуцлагатай сэтгүүл зүйн нэг тал нь эрэн сурвалжлах сэтгүүл юм. Тэгвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйн жижүүрийн сэдэв нь авилга, хээл хахуулийг тойрсон асуудал билээ. Хээл хахууль, шан харамж авах, өгөх төдийгээр бид авилгыг төсөөлдөг бөгөөд энэ нь “эх орноосоо урвах, төрд тэрслэх, хууль бусаар гадаадад мөнгө шилжүүлэх, хил давуулж хориотой наймаа, дээрэм тонуул хийх, төрийн өмчийг завших, хууль бусаар хөрөнгө эзэмших, хуурамч зүйл үйлдвэрлэх, дансны аргаар мөнгө идэх, өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулах, эрх мэдлээ урвуулан ашиглах, сүрдүүлэх, ул үндэсгүй өршөөл уучлал үзүүлэх, шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулах, тэр бүү хэл үүрэг хариуцлагаа үл гүйцэтгэх, ажил цалгардуулах, бусдын хүчийг сорж мөлжих, бусдын хөрөнгийг сүрдүүлж авах, хууль бус орлогоо хуваах, сонгуулийн булхай хийх, санал будлиантуулах, дайллага цайллагад өртөх, тал тохой татах, бусдын гэмийг хаацайлах, хууль бус хяналт шалгалт хийх, харилцаа холбоо болон давуу эрхийг урвуулан ашиглах” зэрэг нь бүгд авилгын хэлбэр гэдгийг Жеральд Е – Кайден “Албан ёсны авилгалын ерөнхий онол” өгүүлэлдээ бичжээ. “Глобь Интернейшнл” байгууллагын захиалгаар миний бие сэтгүүл зүйн доктор Чойсамбатай хамтран “Өдөр тутмын болон зарим 10 хоног тутмын сонины нийтлэл, мөн 4 телевизийн мэдээллийн хөтөлбөр дэх авилгын сэдэвт мэдээнд контент анализ хийсэн билээ. 2005 оны 1-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 20 хүртэл 9.5 сарын турш үргэлжилсэн энэхүү судалгаанд өдөр тутмын “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Монголын мэдээ”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үнэн”, 10 хоног тутмын “Сэрүүлэг”, “Монгол таймс” сонин, МҮТВ, MN –25, UBS, TV-9, TV-5 телевиз хамрагдсан юм. Тогтмол хэвлэлүүдэд дээрх хугацаанд авилгын талаар бичсэн нийт 555 мэдээ материал нийтлэгдсэнээс “Өдрийн сонин” 114 буюу 20.54 %, “Ардын эрх” 113 буюу 20.36 %, “Өнөөдөр” 90 буюу 16.21 %, “Үнэн” 82 буюу 14.77 %, “Монголын мэдээ” 80 буюу 14.41 %, “Зууны мэдээ” 33 буюу 5.94 %, “Монгол таймс” 9 буюу 1.62 % , “Сэрүүлэг” 3 буюу 2.43 %-ийг тус тус эзэлж байна.

Эдгээр 8 сонинд нийтлэгдсэн 555 мэдээ материал нийт хоёр зуун жаран хоёр мянга долоон зуун наян долоон см квадрат (262787 см/кв) талбайг эзэлж байна. Авилгын асуудлыг хөндсөн нийтлэл, материалын талбай 39-1815 см/кв хооронд хэлбэлзэж байна. Сонирхуулж хэлэхэд эдгээр 8 сонин 9.5 сарын туршид ойролцоогоор А2 форматтай 8 нүүр сонины 19 дугаарыг авилгын сэдэвт зориулжээ гэсэн үг. Энэ нь өдөр тутам гардаг нэг сонин сард 26 дугаар, 6 сонин 156 дугаар хэвлэн гаргадаг гэж үзэхэд түүний зөвхөн 19 ширхэг дугаар буюу 12.17 %-ийг авилгалын сэдэвт зориулжээ гэсэн үг юм. Энэ бол доогуур үзүүлэлт. Олон улсын “Транспаранси интернейшнл” байгууллагын 2004 онд гаргасан авилгын индексээр Монгол улс 188 орноос 84-д орсон. Монголын судлаачид, мэргэжилтнүүд Монгол улсад өнөөдөр тогтолцооны авилга нүүрлээд байна. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах талаар өнөөдөр дорвитой арга хэмжээ авахгүй юм бол улам боловсронгуй авилгын тогтолцоотой болох аюул бодитой байна гэсэн дүгнэлтийг хийдэг. Ийм нөхцөлд дээрх үзүүлэлт бол үнэхээр чамлалттай юм.

Судалгаагаар сэтгүүлчид авилгын талаарх материалаа бичлэгийн ямар төрөл зүйлээр бичиж байна гэдгийг судалж үзэхэд өгүүлэл 225 буюу 40.54 %, мэдээ 155 буюу 27.92, ярилцлага 94 буюу 16.93, сурвалжлага 58 буюу 10.45, тойм 23 буюу 4.14 % тус тус эзэлж байна. Эндээс харахад өгүүллийн төрөл давамгайлж, чиг хандлага нь асуудал дэвшүүлэх, танин мэдүүлэхэд чиглэгдэж байв. Тухайн сонины зарим нийтлэлийг уншиж байхад албан тушаалаа ашиглан авилгын хэрэгт зайлшгүй холбогджээ гэсэн сэтгэгдэл төрөхөөр бичсэн байх авч дөнгөж маргааш нь хэвлэлүүдээр няцаагдах тохиолдол цөөнгүй гарч байх юм. Тухайлбал, “Монголын мэдээ” сонины 2005 оны 3-р сарын 10-ны дугаарт нийтлэгдсэн “Мөрөөдлийн шувуухай нисээгүйн учир” өгүүлэлд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ирд 500 сая төгрөг өгсөн тухай гарах боловч дараа нь тус улсын Гадаад явдлын яамны мэдэгдлээр няцаагдсан байх жишээтэй.

Авилгын асуудлыг хөндсөн материалд тухайн сонин хэр ач холбогдол өгч, хэддүгээр нүүртээ хэвлэж байгаа нь судлаачдын сонирхлыг татсан юм. Ингээд тэргүүн буюу бусад гэсэн ангиллаар судалж үзэхэд нийт материалын 147 нь буюу 26.5 % нь тэргүүн нүүрт хэвлэгдсэн байлаа.

Авилгын асуудалд холбогдон дурьдагдсан байгууллагыг дурьдахдаа 1-р, 2-р, 3-р хэмээн ангилж, мөн эерэг, сөрөг хандлагыг нь судалж үзэхэд, Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн хамгийн олон буюу 97 удаа нэрлэгдэж, эерэгээр 68, сөргөөр 29 удаа бичигджээ. УИХ 46 (эерэг 24, сөрөг 22), Гаалийн байгууллага 43 (эерэг 13, сөрөг 30), Засгийн газар 33, (эерэг 16, сөрөг 17), МАХН 27 (эерэг 4, сөрөг 23), Хууль, прокурор 15 (сөрөг 15), Шүүх 15 (эерэг 1, сөрөг 14), ИЗ-БНН 12 (эерэг 12), МСДН 11 (эерэг 11), ХХААЯ 10 (эерэг 3, сөрөг 7), Цагдаа 8 (эерэг 1, сөрөг 7), АМХЭГ 8 (сөрөг Cool, Мэргэжлийн хяналтын газар 5 (эерэг 1, сөрөг 4), Замын цагдаагийн газар 5 (сөрөг 5), Газрын албад 5 (сөрөг 5), АН 4 (эерэг 1, сөрөг 3) тус тус дурьдагджээ. Ер нь олон улсын судалгаагаар улсын худалдаа, цагаачлалын алба, гааль, лиценз, зөвшөөрөл олгох, татвар, төрийн монополь үйлчилгээ, цагдаа, ялангуяа замын цагдаа, барилга, газар хуваарилах, төрийн албанд томилох алба нь авилгад өртөмтгий болох нь тогтоогддог. Харин манайд гааль, цагдаа, шүүх, прокурор, лиценз зөвшөөрөл олгодог алба авилгад их өртөмтгий гэдэг нь олон удаагийн судалгаагаар батлагдсан байдаг. Тэр ч үүднээс эдгээр нь хэвлэлийнхний хараа хяналтанд байнга өртөж, авилгад холбогдон сөргөөр дурьдагдсан байгууллагуудыг тэргүүлж байна.

Судлаачид байгууллагуудтай адил авилгын хэрэгт холбогдуулан дурьдсан хүмүүсийг 1-р, 2-р, 3-р гэж ангилан үзэхэд, Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хамгийн олон буюу 119 (сонинд 96, телевизийн мэдээллийн хөтөлбөрт 23) удаа дурьдагджээ. Харин тэрбээр эерэгээр 52, сөргөөр 67 удаа бичигджээ. Энд түүнийг УИХ-ын даргын алба хашиж байх үеийн, мөн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үеийн цаг хугацаа болон тогтмол хэвлэл мөн телевизийн мэдээний дүн хамаарч буйг дурьдах нь зүйтэй. Удаах байрыг УИХ-ын гишүүн М.Энхсайхан 73 (сонинд 55, телевизийн мэдээллийн хөтөлбөрт 1Cool удаа бичигдсэнээр эзэлж байна. Харин эерэгээр 39, сөргөөр 34 удаа бичигджээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсныг дурьдах нь зөв болов уу. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн нэр 39 удаа дурьдагдахдаа эерэгээр 37, сөргөөр 2 удаа бичигджээ.

Эдгээр хүмүүсийн дараа хамгийн олон удаа дурьдагсдын нэрсийг жагсаавал, УИХ-ын гишүүн, шадар сайд Ч.Улаан 18 (эерэг 2, сөрөг 16), ГЕГ-ын дарга Х.Баатар 16 (сөрөг 16), УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат 15 (эерэг 10, сөрөг 5), ЭНИХ-ний тэргүүн Ж.Батзандан 11 (эерэг 10, сөрөг 1), УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан (эерэг 4, сөрөг 4), УИХ-ын гишүүн С.Оюун 10 (эерэг 10 ), “Наран трейд” ХХК-ийн захирал С.Болдхэт 8 (сөрөг Cool, сэтгүүлч Г.Уянга 8 (эерэг 2, сөрөг 6), УИХ-ын гишүүн Р.Буд 7 (сөрөг 7), ГУУКА-ны дарга Х.Хэрлэн 7 (сөрөг 7), Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 7 (эерэг 7), ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь 6 (эерэг 1, сөрөг 5), Замын цагдаагийн газрын дарга М.Амгаланбаатар 5 (сөрөг 5), О.Цолмон 5 (эерэг 1, сөрөг 4) тус тус дурьдагджээ. Хэвлэлүүд Н.Энхбаярын авилгатай холбогдсон гэх асуудалд талцан, нэг нь буруутгах, яллах, нөгөө нь өмөөрөх, хамгаалах өнгө аясаар нийтлэл материалаа бичиж нийтлүүлж байсан нь анхаарал татах асуудал юм. Тухайлбал , “Өдрийн сонин”, “Монгол таймс” Н.Энхбаярыг илт авилгад буруутгаж байхад “Зууны мэдээ”, “Үнэн” сонин үгүйсгэн зад өмөөрч байх жишээтэй. Үүний хажуугаар хэвлэлүүд “төр засгийн эрх баригчид”, “банк санхүүгийнхэн”, “төсвийн байгууллагын дарга” гэхчлэн бүрхэгдүүлэх, түүнчлэн “гаалийн дарга”, “тээврийн прокурор”, “хяналтын мэргэжилтэн” зэргээр албан тушаалыг нь дурьдаад өнгөрсөн тохиолдол цөөнгүй байна. Энэ нь манай сэтгүүлчид авилгын асуудлыг зоригтой хөнддөггүй, эмээсэн, хаяагаа манасан хандлагатай байдгийг ямар нэг хэмжээгээр илтгэж байна гэж судлаачид дүгнэсэн юм.

Цаг хугацааны хувьд авч үзвэл 4, 5-р сард гарсан авилгын материалын тоо бусад сарынхаас илт нэмэгдэж, энэ нь нийт мэдээллийн 40 хувийг эзэлж байна. Эдгээр сард “Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн” гэгч ИНБ бий болж, “авилгатай тэмцэнэ”, “УИХ-ын дарга Н. Энхбаяр бол авилгын загалмайлсан эцэг”, “төрийн түшээд хөрөнгө орлогын мэдүүлгээ нийтэд ил болго” зэрэг шаардлагыг тавьж жагсаал цуглаан хийж байсан үйл явдал нь авилгын сэдэвт мэдээ, материал өсөхөд, түүнийг тойрч бичихэд нөлөөлж байв. Мөн УИХ-иар “Улс төрийн намуудын тухай” хуулийн төсөл хэлэлцэж намуудын хөрөнгө орлого, санхүүжилтийн тайланг ил тод болгох, хандивын хэмжээг тогтоох зэрэг асуудалд хууль тогтоочид анхаарлаа хандуулсан, парламентын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх хуулийн цаг хугацаа болж байсан, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа ойртсон зэрэг нь авилгын сэдэвт мэдээ материалын сэдвийг “баяжуулж” байжээ гэж хэлэхэд болно. Үүний хажуугаар “Глоб интернейшнл” ТББ хэвлэл мэдээллийнхний дунд авилгын эсрэг сэдэвт нийтлэл бичих аян өрнүүлсэн нь нөлөөлсөн гэж үзэх үндэстэй.

Нийтлэлийн мэдээллийн эх сурвалжид түшиглэсэн байдлыг судлахад нийт материалын 79.5 % тодорхой эх сурвалжийг ашигласан байв.

Контент анализ хийж байхад авилгатай холбоотой хэргийн хойноос эрэн сурвалжилж, илчлэн мэдээлсэн нийтлэл материал тааралдсангүй. Яагаад сэтгүүлчид тэр бүрий авилга, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, шударга бус үйлдлийн хойноос эрэн сурвалжилж, илчлэн бичихгүй байна вэ? Энэ бол асуудал мөн.

2003 оны дундуур миний бие Монголын сэтгүүл зүйн хөгжилд нийтлэл бүтээлээрээ тодорхой хувь нэмэр оруулсан үе, үеийн чадварлаг 130 сэтгүүлчээс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тэд нийгмийн хөгжилд саад болж буй авилга, албан тушаалын хэрэг, шударга бус үйлдлийн араас сурвалжилахад учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар судалгаа хийж, мэргэжлийн орчин дахь байдлыг тодруулахыг зорьж судалгаа хийсэн юм. “Монголын сэтгүүл зүй дэх эрэн сурвалжлагын өнөөгийн хандлагыг та юу гэж дүгнэдэг вэ?” хэмээн судалгаанд оролцогчдоос асуухад тэдний 95.0 хувь нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй дөнгөж эхлэл төдий байна хэмээн хариулжээ. Чухам яагаад дөнгөж эхлэл төдий байгаа гэж үздэгээ хууль эрх зүйн орчин төгс бус, мөн төдий хувь нь чөлөөт хэвлэл ямар нэгэн бүлэглэл (улс төр, санхүү)-ээс хараат, сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг нь хуульчлаагүй, хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэл (Үндэсний радио, телевиз) төр, засгийн газрын мэдэлд байгаа, цензур (редакцийн, төрийн, хууль хяналтын, бүлэглэлийн) хэвээр байгаа, албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлэл өгч заншаагүй сэтгүүлчийн эр зориг дутдаг гэж тус тус тайлбарлажээ. Мөн эрэн сурвалжилсан бүтээл хийх эрмэлзэл бүхий, шүүмжлэлт, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг ихэвчлэн хийдэг 30 гаруй сэтгүүлчтэй, мөн тооны сонины эзэн, редактортай тодорхой асуулгын үндсэн дээр тандах ярилцлага хийсний эцэст доорхи дүгнэлтийг хийсэн юм. Үүнд:

– Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих эрх зүйн орчин төгс бус. Өөрөөр хэлбэл, мэдээлэл олж авах, эх сурвалжаа хамгаалах, нууцлах, төрийн албан тушаалтны мэдээлэл өгөх эрх , төрийн мэдээлэл нэвтрэх, эрж хайх, түгээх эрх, орчин нь хаагдмал байна.

– Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх хэвлэлийн эздийн хүсэл эрмэлзлэл сул. Тодотговол, хэвлэлийн эзэд улс төр, бизнес, сонирхлын бүлэглэлээс хараат байгаа нь сэтгүүлч, ажилтны шударга, үнэнч ажиллах мэргэжлийн зарчимд нөлөөлж, нэг ёсондоо редакцийн хараат бус байдлыг давхар алдагддуулдаг.

– Сэтгүүлчдийн айдас болгоомжлол, тэдэнд учруулдаг дарамт шахалт их. “Амь насанд хохирол учирч болзошгүй”, “редакцийн хамгаалалт баталгаагүй”, “сэтгүүлчийн нийтлэлээр сөхөгдсөн асуудал цагдаа, хууль, шүүхийн өмнө очоод замхардаг” , “гадны болон эзний дарамт шахалт ирдэг” хэмээх айдас болгоомжлол сэтгүүлчдийн дунд маш их байдаг. Редакци сэтгүүлчээ нэгдүгээрт, шүүхийн өмнө хоёрдугаарт, эрэн сурвалжилсан бүтээлийг нь нийтэлсэн эсэхээр тэднийг хамгаалдаг практик хэвшээгүй байна. Хэрвээ нэгдэх асуудлын тодотгол нь сэтгүүлчийн хариуцлагатай холбоотой гэж үзвэл харин хоёр дахь асуудлын хамаарал нь редакцын бие даасан байдал болон цензуртэй ихээхэн холбогдож ирнэ.

– Хуулийн байгууллагын хараат бус, шударга ажиллах байдал алдагдсан. Сэтгүүлчийн сөхөж тавьсан болон илчилж мэдээлсэн асуудлын мөрөөр хууль хяналтынхан ажилладаггүй, харин ч цагдаа, хууль, шүүхийн өмнө очоод замхардаг, эсвэл сэтгүүлчдэд буруу нь тохогддог практик өнөөдөр амь бөхтэй байгаа нь ноцтой асуудал мөн. Энэ нь хараат бус шүүх, хуулийн байгууллагын тогтолцоотой холбоотой. Мөн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд” сэтгүүлчдэд халгаатай заалт орсон нь тэдэнд “илүү боломж”-ийг олгосон зэрэг болно.

Энэ мэт гадаад , дотоод бодит шалтгаан, бэрхшээл байгаа ч сэтгүүлчид хүчээ нэгтгэвэл авилга, албан тушаалын хэрэг гэх мэт ээдрээтэй олон асуудлыг эрэн сурвалжлах чадвар, хүсэл эрмэлзлэл тэдэнд бий. Сэтгүүлчид хамтран хүчээ нэгтгэн ажиллах гэдэг нь “Эрэн сурвалжлах клуб” байгуулах тухай асуудал байсан бөгөөд олон улсын практикт байдаг басхүү амжилтанд хүрсэн тэрхүү үйл ажиллагааг манай сэтгүүлчид ажил хэрэг болговол Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүй цаашид илүү хөгжин, өнөөдрийн нийгэмд газар авч, тогтолцооны шинж нүүрлээд байгаа авилга, хээл хахуулийн эсрэг тэмцэж чадах юм.
засварлах

<meta http-equiv=”refresh” content=”0;URL=http://blogmn.net/entry.php?w=zorigtsoc&e_id=19580&nojavascript=yes” />

function displayHover(ratingId, star)
{
var rankedc = getCookie(‘rank’);
if ( rankedc.indexOf(ratingId) == -1 ) {
for (var i = 0; i <= star; i++)
{
document.getElementById(‘star_’+ratingId+’_’+i).setAttribute(‘src’, ‘http://blogmn.net/images/stars/rating_over.gif&#8217;);
if (i == 0){
$(“#ranked”).text(‘Ядуу’);
} else if (i == 1){
$(“#ranked”).text(‘Онц биш’);
} else if (i == 2){
$(“#ranked”).text(‘Уншууртай’);
} else if (i == 3){
$(“#ranked”).text(‘Сайн бичжээ’);
} else if (i == 4){
$(“#ranked”).text(‘Гайхалтай’);
}
}
} else { $(“#ranked”).text(‘Та үнэлчихсэн байна.’); }
}

function submitRating(evt)
{
$(“#ranked”).ajaxStart(function(){ $(this).text(‘Түр хүлээнэ үү…’) ; });
var rankedc = getCookie(‘rank’);
if ( rankedc.indexOf(“19580”) == -1 )
{
var tmp = evt.target.getAttribute(‘id’).substr(5);
var widgetId = tmp.substr(0, tmp.indexOf(‘_’));
var starNbr = tmp.substr(tmp.indexOf(‘_’)+1);
$.get(“../entry.php”,
{ w: “zorigtsoc”, e_id: widgetId, value: starNbr, task: “rank”},
function(data){
if ( data.indexOf(“Ranked”) == 0 )
{
data = data.substr(6);
$(“#rating_19580”).html(data);
init_rating();
$(“#ranked”).html(‘<strong>Үнэлсэнд баярлалаа!</strong>’);
$(“#ranked2”).html(‘<strong>Үнэлсэнд баярлалаа!</strong>’);
} else { alert(data); }
}
);
}
}

function jqueryInit()
{
init_rating();
$(‘div.rating img’).bind(‘click’, submitRating);
}

$(document).ready(jqueryInit);

5.00
Үнэлсэн: 1 удаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: