“Судалгаа таны амжилтын гарц”

29 Apr

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас сар тутам явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 52 дахь удаагийн судалгаа” энэ оны 11 сарын 01-25-ний хооронд явагдаж дууслаа. 2003 оноос эхлэн явуулж байгаа энэ судалгаанд сар тутам нийслэлийн 500 өрх давхардахгүйгээр хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар нийт 25 мянган өрх оролцоод байгаа гэсэн статистик гарчээ.

Энэ удаагийн судалгаанаас харахад дотоод мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж нь телевиз хэвээрээ байгаа боловч урьд нь 91,0 хувь байсан бол өдгөө 59,0 хувь болж бууржээ. Дараагийн гол эх сурвалж нь 29,5 хувиар “найз нөхөд” орсон бол “4 оронтой лавлах”-аас гол мэдээлэл авдаг гэж судалгаанд оролцогчдын 2,6 хувь нь хариулсан байна. Интернетээр мэдээлэл авагчдын тоо сар ирэх тусам нэмэгдсээр байгаа нь манай судалгаагаар батлагдсаар л. 2007 оны 11 сард буюу яг нэг жилийн өмнө 18.9 хувьтэй байсан бол энэ удаагийн судалгаанд 28,9 хүрч гол мэдээллийн эх сурвалжийн 3-рт жагсаж байгаа юм. Дашрамд дурдахад нийслэлийн нийт өрхийн 47 хувь нь компьютертэй бөгөөд тэдгээрийн 10 хувь нь интернэтэд холбогдсон гэж судалгааны дүн гарчээ. Улаанбаатар хотын 12 ба түүнээсдээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дундажаар 2-3 цаг интернэт ашигладаг байна.

Нийслэл хотод өргөн долгионоор 12 телевиз нэвтрүүлгээ цацаж байгаагаас МҮОНТ, MN25, ТҮ-9 телевизүүд үзэгчдийнхээ тоогоор тэргүүлж байна. Гэтэл судалгаа хийсэн арван нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд эфирт цацагдсан нэвтрүүлгүүдээс хамгийн олон үзэгчтэй эхний 200 нэвтрүүлгийг шалгаруулж үзэхэд эхний аравт орсон нэвтрүүлгийн ихэнх нь NTV телевизийн нэвтрүүлэг байсан нь сонирхол татаж байна. Энэ удаагийн судалгаагаар хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр NTV телевизийн “Америкийн шинэ топ модель” шоу нэвтрүүлэг 158.541 үзэгчтэйгээр шалгарсан

Ингээд хамтарч ажиллаж ирсэн болон одоогоор манай судалгааг бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэж буй нийт байгууллага, компаниуддаа ажлын өндөр амжилт хүсье. Манай судалгааны талаарх санал бодлоо 96649649 утсаар илэрхийлэж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

“Судалгаа таны амжилтын гарц”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: