Archive | May, 2009

Хүүхдүүд телевиз үздэг цагийнхаа 70 гаруй хувьд насанд хүрэгсдийн нэвтрүүлгийг үздэг

29 May

Хэвлэлийн хүрээлэнгээс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлого дахь хүүхдийн асуудал” сэдэвт агуулгын мониторинг хийжээ. Ингээд та бүхэнд дараах баримтыг хүргэж байна.

Хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл
Монголын иргэд хүүхэд наснаасаа насан турш сурч боловсрох, сурах нөхцөлийг  тэгш, хүртээмжтэй байдлаар эдлэх эрхтэй. Манай улсын хүүхдүүд сургуульд хамрагдсан болон бичиг үсэг тайлсан байдлаар боломжийн үзүүлэлттэй байгаа хэдий ч хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, тэгш бололцооны хувьд зөрчилтэй асуудлууд байсаар байна. Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн 80 хувь нь, сургуулийн бага ангийн сурагчдын 77,5  хувь, 6-11-р ангийн сурагчдын 98,6 хувь нь эн тэргүүнд хамгаалагдах ёстой сургууль, цэцэрлэгийн орчиндоо ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийг сурч боловсрох эрхээр ижил тэгш хангахын нэг чухал нөхцөл болох дотуур байрны хүрэлцээ муу, одоо байгаа барилгын ачаалал 20 гаруй хувиар хэтэрсэн, дотуур байрны барилгын зориулалт, хүчин чадал, дулаан хангамж, орны хүрэлцээ хангалтгүйн улмаас эрүүл ахуйн нормативыг баримтлах хүндрэлтэй. Жишээ нь дотуур байрны 40 орчим хувьд дулаан хангамж доголддог, 46 хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усны хангамж доголдож байна. Continue reading

МОНГОЛЫН ТЕЛЕВИЗИЙН ЄЧИГДЄР, ЄНЄЄДЄР…

18 May

Ю. Эрдэнэтуяа / дэд доктор /

ХХI зууны соёлт ертєнцєд мэдээлэл харилцаа улам бvр глобальчлагдаж, мэдээллийн технологийн хєгжил дэвшлийн vр шим хvний єдєр тутмын хэрэглээнд асар тvргэн хурдацтай нэвтэрч байгаа єнєє vед єнгєрсєн зууны нэгэн гайхамшиг гэгдэж байсан телевизийн vе єнгєрч байна гэж vзэх учиргvй. Хэдийгээр информатик, компьютер, телекоммуникацийг холбосон мэдээллийн хvчирхэг сvлжээ тив, дэлхийг торлож байгаа ч гэсэн орчин vеийн хvний амьдралыг телевизгvйгээр тєсєєлєх аргагvй. Учир нь телевиз мэдээллийн хvчирхэг хэрэгслэлийнхээ хувьд нийгмийн сэтгэл зvй, олны санаа бодлыг тєлєвшvvлж, тэр ч бvv хэл тvvнийг хааш нь ч залж чиглvvлэх нєлєє бvхий удирдлагын хэрэгслэл гэж vздэг тал бий. Ингэхээр телевиз нийгмийн хєгжилд чухал vvрэгтэй болох тєдийгvй тvvнийг хэрхэн яаж хєгжvvлэх нь аль ч улс орны тєр засгийн анхаарал, ивээлд байдаг асуудлын нэг болдог байна. Continue reading

Хөдөө орон нутгийн телевизүүдийн реклам сурталчилгааны төлөв байдал

11 May

2007-2008 оны Монголын Хэвлэл мэдээллийн Мониторингоор орон нутгийн 52 телевиз байгаа болох нь тогтоогджээ. Тэдний 68% төрийн бус байгууллагын буюу олон нийтийн, 20% нь төрийн байгууллагын, 12% нь хувийн гэсэн харъяалалын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Ингээд үзэхээр орон нутагт хувийн өмчийн хэвлэл мэдээлэл илт давамгайлжээ. Тухайн аймаг, бүс нутагт 2-3 телевиз байнгын нэвтрүүлэг бэлтгэж эфирээ цацдаг байна. Жишээлбэл: Баянхонгор аймагт олон нийтийн 1, хувийн 2 телевиз үйл ажиллагаа явуулдаг ажээ. Continue reading

Сонины зах зээл хийгээд сонин уншигчид

7 May

newspaperСаяхан “Нийслэл таймс” сонин шинээр гарсанаар өдөр тутмын сонины тоо 16-д хүрлээ. Сүүлийн үеийн судалгаагаар өдөр тутмын болон 7 хоног тутмын сонины тоо нэмэгдэж, түүнээс бага давтамжтай сонины тоо буурах хандлага ажиглагдлаа. Мөн сонины борлуулалтын тоо өмнөх жилээс гурван сая гаруй ширхэгээр буурсаныг интернэтийн хэрэглээ нэмэгдсэнээр сонины хэрэглээ буурч байгаа, залуучуудаас илүү дунд насныхан сонин уншдаг учир шинэ залуу уншигчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа, мөн шар болон сенсаацитай мэдээлэл бүхий чөлөөт сонины эрэлт эрс буурсан зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна

Continue reading

Онлайн сонинуудын түүхээс /М.ОДМАНДАХ/

6 May

Хамгийн анх ямар сонин онлайн хэлбэрээр хэвлэгдэж эхэлсэн бэ гэдгийг тодорхойлох нь төвөгтэй асуудал юм. Үүнийг тодорхойлохын тулд зөвхөн хэвлэл мэдээллийн салбараар хязгаарлагдахгүй шинжлэх ухаан техник, компьютерийн салбарын хөгжил рүү зайлшгүй орох шаардлага тулгардаг байна. Онлайн гэдэг үгийн тодорхойлолт ч сүүлийн хэдэн жилийн дотор өөрчлөгджээ. 1970-аад онд онлайн гэдэг үгийн дор телефон утасны шугамаар дамжин нэвтэрч буй аудио, видео мэдээллийг хэлдэг байсан байна. 1980-1990 онуудын үед энэ нь Prodigy, CompuServe, America Online зэрэг компанидаар дамжуулагдан явагддаг байсан мэдээллийн үйлчилгээг нэрлэдэг байжээ. Continue reading

Шинэ Долгион РМ 107, 5 ба Монгол дах радио долгионы хөгжил

3 May

12Анх “Шинэ Долгион РМ 107, 5” радио станцид ажиллаж байсан мэргэжлийн ур чадвар сайтай ажилчид хоорондын зөрчилдөөнөөс шалтгаалан ажлаасаа гарсан. Үүний улмаас мэргэшсэн боловсон хүчний хомсдол үүссэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн ур чадвар төдийлөн сайн биш ч, хамтарч ажиллах чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь тус радио станцийг эдүгээ хүртэл тухайн салбарын тэргүүлэгчийн байр сууриа хадгалахад нөлөөлсөн.                                         1990-ээд оны эхэн үед Монголын нийгэмд гарсан өөрчлөлтүүд нь Монголчуудыг гадаад улс орнуудтай нээлттэй харьцах боломжийг бүрдүүлсэн. Бидний хувьд мэдээллийн хэрэгсэлийн цоо шинэ хувилбар болох хэт богино долгионы радио станцуудын үйл ажиллагааны эхлэлийг тавьжээ. 1990-ээд оноос өмнө хэт богино долгионы үелзэлийг цэрэг цагдаа, агаарын нислэгийн навигаци болон телевизийн нэвтрүүлэг дамжуулахад ашигладаг байсан. Тухайн үеийн төрийн бодлогын дагуу хэвлэл   мэдээллийн  хэрэгслууд  нь үзэл   сурталын  хүчтэй  хяналтанд байсны улмаас бие даасан радио станц ажиллуулах нь байтугай гадаадын радио станцын нэвтрүүлгүүдийг сонсох ч хориотой байлаа.

1994 онд Монголын Радиогийн дэргэд “Хөх Тэнгэр РМ 100, 9″ радио станц байгуулагдсанаар Монгол улсад хэт богино долгионы нэвтрүүлэг, дуу хөгжмийн бие даасан станциудын салбарын үндэс тавигдаж, 1995 оноос хэт богино долгионы бие даасан радио станц байгуулах зөвшөөрөл олгож эхэлжээ. Одоогийн байдлаар ДБЯ-ны “Долгион Ашиглалтын Газар”-аас 88-108 мГц-ийн үелзэлийг РМ радио станциудад ашиглаж болно хэмээн заажээ. өнөөдөр хэт богино долгионоор, Улаанбаатар хотод 13, хөдөө орон нутагт аймгийн төвүүдэд тус бүр 1-2 станц нэвтрүүлгээ цацан ажиллаж байгаа нь энэ бизнесийн эрэлт хэрэгцээ их байгааг илэрхийлж байна. Энэ бизнес, хамтлаг дуучид, шоу бизнесийг сонсогчидтой холбох гүүр, сурталчилгааны нэг шинэ хэрэгсэл болж байгаа. Нөгөө талаар сонсогчидын чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх, мэдээлийг шуурхай хүртэх хэрэгцээг хангаж байна. 2000 оны байдлаар тус салбар нийтдээ зөвхөн сурталчилгаанаас 80 сая төгрөгийн орлого олсон1 гэсэн тооцоо бий. Continue reading