Хөдөө орон нутгийн телевизүүдийн реклам сурталчилгааны төлөв байдал

11 May

2007-2008 оны Монголын Хэвлэл мэдээллийн Мониторингоор орон нутгийн 52 телевиз байгаа болох нь тогтоогджээ. Тэдний 68% төрийн бус байгууллагын буюу олон нийтийн, 20% нь төрийн байгууллагын, 12% нь хувийн гэсэн харъяалалын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Ингээд үзэхээр орон нутагт хувийн өмчийн хэвлэл мэдээлэл илт давамгайлжээ. Тухайн аймаг, бүс нутагт 2-3 телевиз байнгын нэвтрүүлэг бэлтгэж эфирээ цацдаг байна. Жишээлбэл: Баянхонгор аймагт олон нийтийн 1, хувийн 2 телевиз үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Зар сурталчилгааны байдал: Хөдөө орон нутгийн телевизүүд реклам сурталчигаагаа захиалагчын хүссэнээр өөрсдөө бэлтгэж цацдаг. Яагаад гэвэл орон нутагт реклам сурталчилгаа бэлтгэдэг студи, продакшн нэн ховор тул мэргэжлийн биш ч гэсэн өөрсдийнхөө хүчин чадлын хэмжээнд бэлтгэн олон нийтэд хүргэдэг байна.

Жишээлбэл Баянхонгор аймгийн Төрийн эзэмшилтэй телевиз нь байгуулагдаад удаж буй тул байнгын реклам захиалагчтай тул тогтмол титрийн /урсдаг зар/ хэлбэрээр зар урсгадаг байна. Харин хувийн Хонгор телевиз нь өдөрт 3 удаа ролик маягаар реклам цацдаг байна . Ер нь орон нутгийн телевизүүдийн гол түнш, хамтран ажиллагсад нь хувийн хэвшлийхэн, жижиг дунд бизнес эрхлэгчид болох нь судалгаанаас харагддаг. Орон нутгийн телевизүүд дунджаар нийт бодит орлогынхоо 60-70 орчим хувийг реклам сурталчилгаа, зар мэдээнээс олдог хэмээн хариулжээ.

Зар сурталчилгааны цаг: Орон нутгийн телевизийн хувьд зар сурталчилгаа захиалагчиддаа хүссэнээр нь бэлтгэн явуулах, уян хатан хандах явдал түгээмэл ажээ. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс өөрийн орон нутгийн телевизээ сонгон үзэх нь тийм ч их биш юм. Яагаад гэвэл өдөрт 4-5 цагийн нэвтрүүлэг бэлтгэж хүргэдэг нь нөлөөлдөг байна. Жишээлбэл Төв аймгийн Зуунмод суманд нэвтэрдэг TBS телевиз нь өдөр нь кино, жүжиг болон үргэлжилсэн телевиз нэвтрүүлгүүд цацаж оройдоо ихэвчлэн реклам сурталчилгаагаа цацдаг. Цөөн тооны рекламыг харьцангуй олон үзэгчтэй байх цагт цацаж олон нийтэд хүргэдэг хэмээн тус телевизийн менежер Энхбүрэн хэлсэн юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: