МОНГОЛЫН ТЕЛЕВИЗИЙН ЄЧИГДЄР, ЄНЄЄДЄР…

18 May

Ю. Эрдэнэтуяа / дэд доктор /

ХХI зууны соёлт ертєнцєд мэдээлэл харилцаа улам бvр глобальчлагдаж, мэдээллийн технологийн хєгжил дэвшлийн vр шим хvний єдєр тутмын хэрэглээнд асар тvргэн хурдацтай нэвтэрч байгаа єнєє vед єнгєрсєн зууны нэгэн гайхамшиг гэгдэж байсан телевизийн vе єнгєрч байна гэж vзэх учиргvй. Хэдийгээр информатик, компьютер, телекоммуникацийг холбосон мэдээллийн хvчирхэг сvлжээ тив, дэлхийг торлож байгаа ч гэсэн орчин vеийн хvний амьдралыг телевизгvйгээр тєсєєлєх аргагvй. Учир нь телевиз мэдээллийн хvчирхэг хэрэгслэлийнхээ хувьд нийгмийн сэтгэл зvй, олны санаа бодлыг тєлєвшvvлж, тэр ч бvv хэл тvvнийг хааш нь ч залж чиглvvлэх нєлєє бvхий удирдлагын хэрэгслэл гэж vздэг тал бий. Ингэхээр телевиз нийгмийн хєгжилд чухал vvрэгтэй болох тєдийгvй тvvнийг хэрхэн яаж хєгжvvлэх нь аль ч улс орны тєр засгийн анхаарал, ивээлд байдаг асуудлын нэг болдог байна.

Манай оронд анх 1967 онд телевизийн тогтмол нэвтрvvлэг явуулж эхэлснээс хойш даруй хєгжлийн 30 гаруй жилийг vдэж, чамлахааргvй их амжилт, арга туршлага, уран бvтээлийн баялаг сан хємрєгтэй, дотоод, гадаадын vйл явдлыг тvргэн шуурхай тvгээн дамжуулдаг vндэсний мэдээллийн єргєн сvлжээ болтлоо єсч хєгжлєє.

Телевизийн бvтэц, тогтолцоо:
Монгол орны нийгмийн байгуулал ардчилсан єєрчлєлт шинэчлэлтийн замд шилжсэн 1990 оноос хойш монголын телевизийн хєгжилд ихээхэн єєрчлєлт гарч телевизийн бvхэл бvтэн шинэ тогтолцоо бvрэлдэн тогтож байна.

1990 оноос ємнє манайд эрх баригч МАХН-ын vзэл суртлын хэрэгслэл болох vндэсний хэмжээний цорын ганц радио, телевизтэй, цєєн хэдэн аймаг, хотын тєвд орон нутгийн радио станц, телевизийн студитэй байсан боловч тэдгээр нь ихэнхдээ єргєн нэвтрvvлгийг хvлээн авч, дахин дамжуулах чиглэлээр ажилладаг байсан юм.

Нийгэмд олон ургальч vзэл бодол хєгжин дэлгэрэхийн хирээр vг хэлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє бодит биелэлээ олж, нийтлэлийн агуулгыг хянадаг цензурын систем ч vгvй болсон. Олон намын тогтолцоотой, ардчилсан тєр засгийн байгуулалтай болсноор радио, телевиз ч гэсэн нэг намын мэдлийн байхаа больж Засгийн газрын харъяанд шилжснээр єнєєг хvртэл тєрийн телевизийн статустай vйл ажиллагаа явуулж байна.

1990-ээд оноос Монгол телевизийн бvтэц, бvрэлдэхvvнд уран бvтээлийн нэгдлvvд байгуулагдан ажиллаж эхэлсэн нь цаашид телевизийн бие даасан студи, хувийн телевиз байгуулагдан ажиллах нэг ёсны гараа болсон гэж vзэж болно. Тиймээс ч 1991 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу уран бvтээлийн олон хамтлаг хуулийн этгээдийн гэрчилгээ авч телевизийн нэвтрvvлэг бэлтгэх болсон. Тухайлбал: Монголын мэдээлэл дамжуулах телевиз Эм-би-си /Ж.Тvвшинбат, гадаадын хєрєнгє оруулалттай/, Монголын чєлєєт телевиз /Ц.Тєрмандах/, Зохиогчийн телевиз /Ш.Гvрбазар/, Жолоо зохиогчийн телевиз /Галаарид, Солонго/, Худалдаа арилжааны чєлєєт телевиз /Сумхvv/, Мэдээлэл арилжааны Тэнхлэг чєлєєт телевиз /Д.Гарам-Очир/, Тулах цэг телестуди /Г.Жаргалсайхан/, Капитал телестуди /Д.Цондовдорж/, Ємнєговь аймгийн Баянговь телевизийн хамтлаг, Хэнтий аймгийн Ар ма хувийн телевиз гээд Хууль зvйн яаманд албан ёсоор бvртгvvлж аж ахуйн нэгжийн гэрчилгээ авсан олон «телевиз» vvсч гараад тєдєлгvй сураг ажиг тасарсан билээ. Yvнд тэднийг буруутгах аргагvй. Учир нь телевиз гэгч мэдээллийн хvчирхэг хэрэгслэл ТYЦ байгуулан ажиллуулахтай яавч адилгvй, техник, хvн хvч, санхvvгийн чадвахи шаардсан амар хялбар бус ажил гэдэг нь ойлгомжтой.

Тухайн vед сэтгvvлч, уран бvтээлчдийн цалин хєлс тогтмол, нийтлэлийн урамшил бага, ажиллах нєхцєл тааруу байсан нь зарим хvнийг аж ахуйн vйл ажиллагаа эрхэлж орлого олох, амьдралаа дээшлvvлэх, хамгийн гол нь чєлєєтэй, уран бvтээл хийх гэсэн эрмэлзлэлээ хэрэгжvvлэхэд нь зvй ёсоор нєлєєлсєн юм. Yvний ололттой зvйл нь гэвэл телевизийг мэдээллийн тєдийгvй арилжааны хэрэгслэлийн зориулалтаар ажиллуулж болдогийг харуулж єгсєн явдал байлаа.

Харин 1991 оноос мэдээлэл арилжааны Тэнхлэг компани єєрийн телевизийн хєтєлбєрєє цацаж жил шахам хугацаанд ажиллаж эхэлснээр Монголд анхны хувийн телевизийн хєгжлийн эхлэлийг тавьсан юм. Энэ vеэс хойш Улаанбаатар хотын телевиз, МН 25-р суваг телевиз, Монгол-Амеркийн хамтарсан Бvргэд телевиз болон орон нутгийн тєрийн болон хувийн телевизvvд vvсч хєгжин нийгмийн хєгжилд зохих хувь нэмрээ оруулан бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй амжилттай єрсєлдєж байна.

Єнєєдєр монголын мэдээллийн зах зээлд тогтмол, идэвхтэй vйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн нийт хэрэгслэлийн 15 орчим хувийг телевиз эзэлж байна. Хууль зvйн яаманд албан ёсоор бvртгэгдсэн нийт 24 телевиз, 9 кабелийн телевиз 2001 оны эхний хагас жилийн байдлаар тогтмол vйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Монголын хэвлэлийн хvрээлэнгээс явуулсан мониторингийн судалгаанд дурьдснаар одоогоор тогтмол vйл ажиллагаа явуулж байгаа 241 мэдээллийн хэрэгслэлтэй, vvнээс: сонин 144, сэтгvvл 36, радио 27, телевиз 24, кабелийн телевиз 9, агентлаг 1 байгаа юм.

Бvтцийн хувьд авч vзвэл, vндэсний хэмжээнд хєтєлбєрєє дамжуулдаг нэг телевизтэй, нийслэлийн телевизтэй, орон нутгийн телевизийн студитэй байна. Харин харъяалал буюу эзэмшлийн хувьд одоогоор тєрийн ємчийн, хувийн ємчийн гэсэн хоёр хэвшлийн телевизтэй байна. Энэ нь Улаанбаатар хот, бусад томоохон хот, суурин газарт тєрийн болон хувийн телевиз зэрэгцэн оршиж єрсєлдєх болсон давуу талтай болжээ. Хувийн телевизvvд тєрийн мэдлийн телевизvvдтэй хvч тэнцвэргvй тулаанд єрсєлдєж чамгvй амжилттай ажиллаж байна. Ялангуяа тэдгээр нь зарим талаараа мэдээллийн алтернатив эх сурвалж болж байгаагаараа vзэгч олны сонирхолыг татсаар байна.

Одоогоор vйл ажиллагаа явуулж байгаа нийт телевизийн 60 шахам хувь нь тєрийн байгууллагын харъяалалд , 30 гаруй хувь нь хувийн эзэмшлийнх байна. Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль гарснаар тєр єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгслэлтэй байх ёсгvйг хуульчлан заасны дагуу телевизvvд Засаг даргын тамгын газрын харъяанд байснаа тухайн аймаг, хотынхоо ИТХ-ын мэдэлд шилжснээр «олон нийтийн» телевиз гэсэн тодотголтой болсон. Yнэн чанартаа тэдгээр телевиз тєрийн мэдлийн телевиз хэвээрээ байгаа бєгєєд олон нийтийн буюу нийтийн эзэмшлийн телевизийн эрх зvйн болоод vйл ажиллагааны зарчим огтхон ч байхгvй байгаа болно.

Мєн томоохон тєв, суурин газруудад кабелийн телевизтэй хєгжиж байгаа. Одоогоор Сансар, Хийморь, Их монгол, Сvлжээ 1, Сvлжээ 2, Нарлаг монгол, Мэдээлэл, Нислэг, Лха /Дархан-Уул аймаг/, Од /Тєв аймаг/ зэрэг кабелийн телевизvvд гадаад, дотоодын телевизийн программыг 12-30 сувгаар дамжуулж байна.

Телевизийн зах зээл:
Хэвэл мэдээллийн хэрэгслэл тvvний дотор телевиз нийслэл хотод тєвлєрєн хєгжиж байгаа. Тиймээс Улаанбаатар хот телевизийн хамгийн том зах зээл. Тєрийн ємчийн 2 телевиз /МYТВ, UBS/, хувийн 2 телевиз /МН-25-р суваг, Eagle/, кабелийн 9 телевиз тогтмол vйл ажиллагаа явуулж байна Мєн тєрийн захиргааны зарим байгууллага болон МАХН ивээлдээ ажиллуулдаг уран бvтээлийн хэд хэдэн студитэй. Тэдгээр нь тодорхой сэдвээр нэвтрvvлэг бэлтгэж vндэсний телевизээр гаргадаг.

Харин хєдєє орон нутагт хэвлэл мэдээллийн дээрээс доошоо босоо шугамт тогтолцоо vгvй болсноор тvvнийг орлох ямар нэгэн тогтвортой систем хараахан бvрэлдэж амжаагvй байна. Ихэнх аймгийн тєвд телевизийн студи байгаа нэртэй боловч vнэн чанартаа тогтмол нэвтрvvлдэг нь цєєн. Орон нутгийн хэмжээнд нэвтрvvлэг цацдаг телевиз єнгєрєгч 2000 оны байдлаар 24 байсан бол энэ онд Євєрхангайн телестуди, Єргєє телевиз, Чойбалсан хотын Скорпион телевизvvд, Багануур дvvргийн Ноён телестудийн vйл ажиллагаа зогсож, Цэцээ гvн зэрэг телевиз тогтмол бус нэвтэрч байна. Орон нутгийн хэмжээнд нэвтрvvлэг цацдаг телевиз єнгєрєгч 2000 оны байдлаар 24 байсан бол энэ онд Євєрхангайн телестуди, Єргєє телевиз, Чойбалсан хотын Скорпион телевизvvд, Багануур дvvргийн Ноён телестудийн vйл ажиллагаа зогсож, Цэцээ гvн зэрэг телевиз тогтмол бус нэвтэрч байна.

Орон нутгийн телевизээс Сэлэнгэ аймгийн Нарны хvлэг, Дарханы А-Жи-Би хувийн телевиз, Дархан телевизийн программ 7 хоногт 55- 120 гаруй цагийн хтєлбєр vзvvлдэг гэсэн тооцоо судалгаа гарчээ. Нэг зvйлийг тэмдэглэхэд дээрх телевизvvд нь Улаанбаатарт нэвтрvvлдэг 25-р суваг телевизийн хєтєлбєрийн бичлэгийг зєєвєрлєн єєрийн vзэгчиддээ хvргэдэг юм. Бусад телевизvvдийн тухайд 7 хоногт дунджаар 10-аас дээш цагийн хєтєлбєр vзvvлдэг 3 телевиз, /Номин, Орхон, Минжит Булган ТВ/, 6-10 хvртэл цагийн хєтєлбєр vзvvлдэг 4 телевиз /Баян-Єлгийн ТВ, Говьсvмбэр ТВ, Ховд ТВ, Хэтий телестуди/, 1-5 цагийн хєтєлбєр нэвтрvvлдэг телевиз 9 байна. Yvнээс харахад ихэнх орон нутгийн телевиз монголдоо «ганц» гэгдэх vндэсний телевизийн хєтєлбєрийг хvлээн авч vздэг ба завсар чєлєєгєєр нь орон нутгийн мэдээллээ хvргэдэг ганц нэг цагийн хєтєлбєр vзvvлэхээс хэтэрдэггvй байдалтай байна.
Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Єлгий, Мєрєн зэрэг томоохон хотуудад байдал арай єєр. Энд телевизийн хєгжил єєрийн гэсэн єнгє тєрхєє олон хєгжиж байгаа юм. Дархан хотод орон нутгийн анхны хувийн телевиз /А-Жи-Би / vvсч байгуулагдаад эдvгээ долоо хоногт 50 гаруй цагийн хєтєлбєр бэлтгэн vзvvлдэг томоохон телевиз болтлоо хєгжиж байна.

Yндэсний телевиз зар суралчилгааны зах зээлд давуу байдалтайгаар ноёрхож байна. Тєрийн мэдлийн телевизvvд санхvvжилтийнхээ нэлээд хувийг зар сурталчилгаанаас олдог. Єєрєєр хэлбэл тєрийн радио, телевизvvд ч гэсэн рекламаас хамааралтай болж байна. Судалгаанаас vзэхэд тєрийн телевизvvд нийт программынхаа 12-15 хувийг зар сурталчилгаанд зориулж байхад орон нутгийн радио, телевизvvд хєтєлбєрийнхєє 1-3 хувийг, хэт богино долгионы радио станцууд 3-6 хувийг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.

Уран бvтээл, vйлдвэрлэл:
Телевизvvд одоогийн байдлаар ихэнх нэвтрvvлгээ єєрсдєє vйлдвэрлэж байна. Сvvлийн жилvvдэд телевизийн нэвтvvлэг бэлтгэдэг уран бvтээлийн студvvд бий болж байгаа боловч тэдгээр нь ихэнхдээ єєрийн бvтээлээ vндэсний болон хувийн телевизэд худалдаж чаддаггvй, харин ч дамжуулах сувгийн тєлбєр єндєр учраас бараг єєрсдєє багагvй мєнгє тєлж байж бvтээлээ vзvvлдэг шахам байдаг. Телевизvvд ч гэсэн гадаад, дотоодын телевизийн бvтээлийг тэр бvр худалдаж авах санхvvгийн чадавхи султай. Тиймээс программ солилцоо, худалдааны аргаар авдаг ганц нэг бvтээлийг эс тооцвол ихэнхдээ ахуйн хэрэглээний зориулалттай, хямд, чанар муутай видео кино, эсвэл гадаадын телевизийн хєтєлбєрєєс хулгайн замаар хуулж бичсэн зарим бvтээлийг орчуулан гаргах байдалтай байна.

Телевизийн жvжиг, кино, сериал хийх санхvvгийн болоод бусад боломж ихэнх телевизэд нэн хязгаарлагдмал байдгаас гадаадын телевизийн бvтээлvvд хєтєлбєрт нь нэлээд хувийг эзэлдэг. 2000 онд явуулсан судалгаанаас харахад нийслэлд vзvvлж байгаа телевизvvдийн хєтєлбєрийн 25-57 хувь нь гадаадын телевизийн бvтээлийг орчуулан vзvvлдэг байна. Тиймээс телевизийн єєрийн уран бvтээл vйлдвэрлэлийг тvлхvv хєгжvvлэх нь чухал юм.

Телевизийн нэвтрvvлэгт ивээн тэтгэгчдийн хvчийг татан оролцуулах хэлбэрийг аль ч телевиз єргєн ашиглаж байна. Харин тэдний хvчийг дэлгэцийн томоохон бvтээл хийхэд ашиглахаасаа илvv аливаа байгууллагын ой, тэмдэглэлт vйл явдлыг сурталчлахад гол тєлєв ашигладаг нь учир дутагдалтай. Тэтгэх, тэтгvvлэх сэтгэлгээ, арга хэлбрийн шинэчлэл шаардагдаж байна.

Телевизийн vзэгчид:
Аль ч телевиз єєрийн vзэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонирхлыг сайтар судалж, хэнд зориулж юуг, хэдийд vзvvлэх вэ гэдгээ тодорхойлж байдаг.
Ємнє нь телевиз олон жилийн турш vзэл суртлын дайчин зэвсэг байж, хvнийг бvх талаар хvмvvжvvлэх, намын шийдвэрийг амьдралд хэрэгжvvлэхэд олон тvмнийг зоригжуулан зохион байгуулагч, намын бодлого шийдвэрийг ухуулан таниулагч vvргийг нэр тєртэй биелvvvлж ирсэн. Тиймээс сайн, саар бvхнийг заавал vзvvлэх ёстой хэмээн ойлгож, жил улирлын хатуу сvлжээнд баригдан, хєдєлмєрчдєєс ирvvлсэн захидлын тоогоор тайлан тооцоо гаргаж, заримд нь ая дууны мэндчилгээ дэвшvvлж, заримынх нь гомдлоор «дурандаж» ирсэн. Ард иргэд, олон нийт ч гэсэн ийм л байх ёстой хэмээн ажил амьдралынхаа олон асуудлыг телевизээр дамжуулан шийдвэрлvvлэх нийгмийн сэтгэл зvйн уур амьсгал давамгайлж байлаа.

Тэгвэл єнєєдєр тэр vе нэгэнт єнгєрч нийгэм, оюун санаа, улс тєр, эдийн засгийн бvх хvрээнд эрх зvйн харилцаа тогтож, иргэд байгууллага, хуулийн хvрээнд ажил амьдралаа зохицуулдаг боллоо. Энэ нєхцєлд телевизийн vvрэг зорилго нэгэн адил єєрчлєгдєн цоо шинэ маягийн телевиз болох учиртай. Харамсалтай нь манай телевизvvдэд тєржсєн, vзэл сурталжсан байдал амь бєхтэй оршсоор ухуулга сурталчилгааны урт сунжруу яриа, тайлан, ярилцлагаар vзэгч олноо залхааж байна.
Тєрєєр тэтгvvлэх гэсэн олон нийтийн санаа бодол хэвээр байна.
Єнєєгийн vзэгчдийн хэв шинж, сонирхол хэрэгцээ єчигдрийн vзэгчдээс зарчмын эрс ялгаатай байгааг тооцохгvй байхын аргагvй. Чухам л аль болох олон vзэгчдийг єєртєє татахын тєлєє тэмцэх нь єрсєлдєєний жам. Yvний цаана ашиг орлого гэсэн арилжааны хууль vйлчлэх нь гарцаагvй. Тиймээс ч єєрсдийн бvтээлээ vзvvлсний тєлєє vзэгчдээс зохих хэмжээний хураамж нэг ёсондоо тєлбєр авч байгаа билээ.
Бусад орны жишгээс харахад гол тєлєв олон нийтийн телевиз улсын тєсєв, зар сурталчилгааны орлогоос гадна vзэгчдээс тодорхой хэмжээний хураамж авч санхvvждэг. Энэ нь тухайн телевизийг vзэгчдийн ємнє єндєр хариуцлага хvлээлгэх, тэдний ашиг сонирхолд нийцсэн нийтлэл нэвтрvvлэг vзvvлэх нэг ёсны хєшvvрэг болдог байна.
Монголын телевизийн хєгжлийн єнєєгийн тvвшинд ямар бэрхшээл тулгарч байгааг авч vзье.
· Юуны тvрvvнд радио, телевизийн хууль, эрх зvйн бааз суурь байхгvй байна. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль, Харилцаа холбооны хууль, Долгионы тухай хууль, Оюуны ємчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зарим харилцаа нь зохицуулагдаж байдаг. Радио, телевизийн бие даасан хууль хэд хэдэн хувилбараар боловсрогдож байсан хэдий ч биелэлээ олсон хууль єнєє хир батлагдан гараагvй л байна. Yvнд гол нь тєр, засгийн эрх барих хvчин єєрийн мэдэл, харъяандаа vндэсний радио, телевизийг ажиллуулж, бодлого шийдвэрээ єргєн олонд хvргэж байхын зэрэгцээ єєрийн эрх ашигт vйлчилдэг нєлєє бvхий мэдээллийн хэрэгслэлтэй байх vvднээс ханддагтай холбоотой. Энэ нь ялангуяа сонгуулийн vеэр илт харагддагийг хэн бvхэн мэднэ.
· Мэдээллийн зах зээл дэх тєрийн монополь, хяналт хvчтэй хэвээр байсаар байна. Телевизvvд, ялангуяа орон нутагт бие даасан байдалтай болох, улс тєрийн шахалт дарамтыг амжилттай сєрж чадах олон нийтийн дэмжлэгтэй болж хараахан чадаагvй, тvvнд хvрэхэд нэлээд зай байна. Олон нийтийн буюу нийтийн эзэмшлийн радио, телевиз байгуулагдаагvй, хувь заяа нь тодорхойгvй байна. Нэг vеэ бодвол энэ талаар олон нийт, эрх баригчид, сэтгvvлчдийн хувьд ямар нэг ойлголттой болсон боловч бас тєдийлєн цэгцрээгvй, хаа хаанаа нэгдсэн ойлголтод хvрээгvй байна.
· Телевизийн нэвтрvvлгийн тухай ерєнхий хууль, эсвэл олон нийтийн радио, телевизийн тухай бие даасан хууль яаралтай батлан гаргах нь чухал байна. Мєн энэ чиглэлд олон нитийн болон радио, телевизvvдийн хvчин чармайлтыг идэвхжvvлэх шаардлагатай. Гадаад орнуудын олон нийтийн радио, телевизийн туршлагыг судлахад сэтгvvлчдийг єргєн оролцуулах, тvvнээс биш олон улсын байгууллагын хєрєнгєєр vе vеийн хууль тогтоогчид, радио, телевизийн шинэхэн удирдлагууд шил шилээ харан олон удаа явцгаасан, олигтой vр дvнд хvрсэнгvй.
· Орон нутгийн радио, телевизvvдийн хєгжил харьцангуй удаан, тэгш биш, нэгдсэн бодлогогvй, гадаад дотоодын хєрєнгє оруулалт бараг байхгvй шахам, тэднийг татах нєхцєл бололцооны хувьд ч тааруухан байна. Харин сvvлийн vед олон улсын хєгжлийг дэмжих сан, байгууллагаас тендер шалгаруулж, тєслєєр хувийн богино долгионы радио станцыг санхvvжvvлж буй нааштай эхлэл гарч байна.
· Хэвлэлийн эрх чєлєєний тулгуур vндсэн зарчмаас авч vзвэл ардчилсан нийгэмд зайлшгvй хэрэгжих ёстой шалгуур болсон vг хэлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє манай улсад хуульчлан баталгаажсан бєгєєд бас ч гэж амжилттай хэрэгжиж байгаа билээ. Харин нєгєє нэг шалгуур болох хvссэн мэдээллээ хvлээн авах, хайх, тvгээх эрх чєлєєний хувьд анхаарах зvйл нэлээд бий. Энэ нь ялангуяа хєдєє орон нутгийн хувьд ийм боломж нєхцєл нэлээд хязгаарлагдмал байгаа нь бодит vнэн юм. Энэ нь цаад утгаараа хєдєєгийн иргэдийг орон нутгийн хэмжээнд болон vндэсний хэмжээнд ардчилалын vйл явцад идэвхтэй оролцох боломж нэгэн адил хязгаарлагдмал байгаатай утга адил юм. Yvнд мэдээллийн хамгийн хvчирхэг, нєлєєтэй хэрэгслэл болохынхоо хувьд телевизийн гvйцэтгэх vvрэг роль дутагдалтай байгааг тойрон гарахын аргагvй.
· Орон нутгийн хэвлэл мэдээллийн байдлыг нухацтай судалж, сайжруулах талаар тулхтай бодлого боловсруулах, шийдвэрлэх оновчтой арга зам, хэлбэрvvдийг олж, идэвхтэй, санаачилгатай ажиллах нэгдмэл ажиллагаа илт vгvйлэгдэж байна. Энэ бvгд нь мэдээж телевизийн эзэмшил, харъяалал, санхvvжилт, зориулалт, хvний нєєц, менежмент, маркетингийн асуудал зэрэг олон хvчин зvйлээс шалтгаалах нь мэдээж билээ.
· Нэвтрvvлэх эрхийн зєвшєєрєл буюу лиценз олгох систем бvрэлдэн тогтож байгаа хэдий ч энэ нь хараат бус зєвлєл, комисс бус, харин Засгийн газрын яам олгодог нь тєдийлєн нийцтэй биш юм. Цаашид нэвтрvvлгийн болон лицензийн тухай хууль хэрэгтэй байгааг харуулах бєгєєд ингэснээр лицензжvvлэх vйл явц илvv шудрага болж, хvнд суртал, элдэв дарамт шахалтаас чєлєєлєгдєх бололцоотой болно.

· Yзэгчдийн эрэлт хэрэгцээг судлах, рейтинг тогтоох ажил бараг эхлээгvй шахам гэж хэлж болно. Аудио болон видеометрийн хэмжилт судалгаа хийдэггvй, тийм боломж ч vгvй. Хараат бус ажиглалт, судалгааны албад бараг байхгvй. Ер нь телевизийн маркетинг, менежментийн ойлголт муутай, энэ талаар сонин хэвлэлээс нэлээд хоцорч байгаа. Бэлтгэсээн боловсон хvчин ч байхгvй гэхээр байна.
· Монголын телевизийн хєгжилд улс тєр, арилжаа, бизнесийн ашиг сонирхлын нєлєєлєл бодитой оршиж, энэ эрх ашгаас хамааралтай байна. Мєнгє олохын тулд далд зар сурталчилгааны мэдээлэл бэлтгэдэг. Энэ нь vндэсний хэмжээний телевиз, радиод ч орон нутгийн телевизэд нэгэн адил газар авч байгаа. Энэ нь цаад утгаараа хараат бус, бодит сэтгvvл зvй хєгжихєд зохих саад тотгорыг учруулж, хэвлэл мэдээлэлд ухуулга сурталчилгаа голлох хандлагыг тєрvvлж байгаа юм.
· Телевизийн нийтлэл нэвтрvvлгийн, ялангуяа мэдээллийн нэвтрvvлгийн хийц, арга барил, тогтсон хэв загварыг зоригтой єєрчлєх нь тулгамдсан асуудал болж байна. Тєрийн байгууллага, албан тушаалтан, vйл явдал тойрсон албаны мэдээллээс єєр vзэж харах, бодож санах зvйлээр хомс байна. Сэтгvvлчдийг сургаж бэлтгэх, мэргэжил дээшлvvлэх ажилд эрс єєрчлєлт гаргах нь чухал бєгєєд ингэхгvйгээр сэтгэлгээ, арга барилын хэвшмэл загвараас салахад хэцvv байх болно.

Телевизийн хєгжлийн хандлага:
Телевиз хєтєлбєрєє цацах, газар орныг хамрах хvрээгээрээ олон улсын, нийт vндэсний, хотын, орон нутгийн, /мужийн, бvсийн г.м./ гэх зэргээр ялгагддаг байна. Программын зориулалт чиглэлээрээ ч мєн адил тєрєлжсєн телевизvvд байдаг. Жишээ нь бидний мэдэх мэдээллийн, танин мэдэхvйн, сургалтын, хєгжмийн, спортын гэх зэрэг. Манайд ч бас хєгжмийн, киноны, хvvхдийн тєрєлжсєн сувгууд гарч ирж байгаа нь олзуурхууштай.

Бэлтгэсэн хєтєлбєрєє дамжуулах байдлаар кабель шугамын, радио релейны, сансрын хиймэл дагуулын гэх мэт, техник технологийн хувьд электрон дамжуулагчийн, тоон vзvvлэлтийн, єндєр vелзэл, тод нягтралын гэх мэт олон чиглэлээр хєгжиж байна.

Мэдээлэл харилцааны том том хvчирхэг сvлжээг телевизийн хєгжилд єргєн ашиглаж телевиз-vзэгчдийн хамтын харилцан оролцооны /интерактив/ шинэ хэв маяг ч буй боллоо.
Харин олон улсын жишгээс харахад телевиз нь эрх зvйн байдлынхаа хувьд улсын, олон нийтийн буюу нийтийн vйлчилгээний /зарим газар улсын гэдэг/, хувийн гэсэн vндсэн тєрєл хэлбэрээр оршин тогтнож байдаг байна.

Улсын телевиз нь тєрийн ємчид тулгуурлан vйл ажиллагаа явуулдаг бєгєєд улсын тєсвєєс санхvvждэг. Харъяалалын хувьд улсын мэдлийн телевиз нь чухам хэний эрх ашигт vйчлэхээс шалтгаалан Засгийн газрын, олон нийтийн гэсэн статустай байдаг байна. Тэдгээрийн vйл ажиллагаанд тавих хяналтын зvгээс олон нийтийн телевиз нь удирдлага, зохион байгуулалтын хараат бус, бие даасан бvтэцтэй байхын зэрэгцээ vзэгчдээс тодорхой хэмжээний хураамж авдаг байна.

Хувийн телевиз нь єєрєє єєрийгєє санхvvжvvлэх зарчмаар ажилладаг. Орлогын гол эх сурвалж нь зар сурталчилгааны орлого болдог. Иймд хувийн телевиз нь аль болох ашигтай ажиллахын тулд мэдээллийн салбарт олон талт vйл ажиллагаа эрхлэн явуулдаг арилжааны хvчирхэг компани, корпорацийн маягаар ихэвчлэн оршин тогтнож харъяандаа сонин хэвлэл, радио, кабелийн телевиз, дуу, дvрс бичлэг, зар сурталчилгааны тєрєлжсєн vйлдвэрлэл зэргийг багтаадаг байна.

Энэ бvхнийг тэмдэглэхийн учир нь манай орны телевизийн хєгжилд нэгэнт бvрэлдэн тогтож буй олон тєрєл хэлбэрийн телевизийн бvтэц тогтолцоонд олон нийтийн телевизийн бvтэц vгvйлэгдсээр байгаа бєгєєд ийм телевизийг байгуулж хєгжvvлснээр тєр засаг, єргєн олон vзэгчид хэн хэнд нь хожоотой байх болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: