Archive | June, 2009

Шинэ сэтгүүлүүд

26 Jun

1-1

1.    “Танд хэрэгтэй”
2.    Jockey.mn
3.    Mongolian Mining Journal
4.    Hi Кино
5.    “Гялбаа”
6.    TV ZONE сэтгүүл
7.    AUTOMOTOR сэтгүүл
8.    “ИХ ХҮЛЭГЧ” сэтгүүл
9.    “МОНГОЛЫН НИЙГЭМ, ЭМЭГТЭЙЧҮҮД” сэтгүүл
10.    MONGOLIAN CITY NIGHT сэтгүүл Continue reading

Гэр бүл салалтад савангийн дуурь нөлөөлдөг

9 Jun

Өнгөрсөн 20 гаруй жилд Бразилд төрөлт эрс буурч, гэр бүл салалт ихэссэн нь телевизийн олон ангит цувралын “ач” гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар эл үзүүлэлт TV Globo сүлжээ цацагдаж эхэлснээс хойш буюу 1971 оноос эхэлсэн аж.

Учир нь тус телевизээр олон ангит цуврал кино анх гарч эхэлсэн юм байна. 1971-1991 оны төрөлт ба салалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ хугацаанд тус улсад гурван сая хүрэхгүй шинэ иргэн мэндэлж, 800 гаруй мянган хос гэрлэлтээ цуцлуулжээ.   Continue reading

Оновчтой байршуулалт + оновчтой цаг = оновчтой реклам

5 Jun

Реклам сурталчилгааны зах зээл улам хvрээгээ тэлж, эрэлт хэрэгцээ үүсч, нөгөө талаас реклам сурталчилгаа хийдэг мэргэжлийн байгууллага, агентлаг олноор бий болж байгаа өнөө vед гарцаагvй анхаарах ёстой нэг зvйл бол реклам сурталчилгааг оновчтой байршуулах, түгээх, хэрэглэгчдэд хүргэх явдал. Чанартай реклам, сурталчилгаа нь тухайн бараа бvтээгдэхvvний борлуулалтыг 20 хувь єсгєдєг бол оновчтой байршуулалт 30 хувь ч өсгөж чадна.

Continue reading

ТЕЛЕВИЗЭД чинь ёсзvй гэж байдаг биш билvv

4 Jun

Телевиз гэдэг мэдээллийг дvрсээр vзvvлдэг урлаг. Нєгєє талаасаа телевиз нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болохоор сэтгvvл, сонин шиг тодорхой насны хvмvvст зориулаад vзvvлнэ, vзvvлэхгvй гэж хязгаарлаж болдоггvй зvйл. Єєрєєр хэлбэл, тухайн телевиз нэвтрvvлгээ шууд л эфирт цацдагаас биш ийм насныханд vзvvлнэ, тийм насныханд vзvvлэхгvй гэж хязгаарлах аргагvй. Сайндаа л нэвтрvvлэг, уран сайхны киноныхоо буланд, анонс зарлал дээрээ насанд хvрэгчдэд гэсэн бичиг, анхааруулга хадахаас цаашгvй. Насанд хvрэгчдэд зориулсан суваг, нэвтрvvлгээ тусгай тєлбєртэй болгох ийм технологи манайд хараахан нэвтрээгvй байна. Ийм ч болохоор телевизийн мэдээ сурвалжлагад хvртэл хэт аймшигтай сэтгэл сэрдхийлгэм дvрс оруулахыг хориглодог ёсзvй бий. Тухайлбал авто осол, гэмт хэргийн мэдээнд аймшигтай цус, аллага, харгислал зэргийг vзvvлэхгvй байхыг эрмэлздэг. Энэ нь хяналт цензур гэхээсээ ёсзvй, гоозvй гэдэг нь ойлгомжтой. Єєрєєр хэлбэл, нэвтрvvлгийг хаана ч хэдий ч насны хvн vздэг гэсэн ойлголтоос vvдэлтэй. Continue reading