ТЕЛЕВИЗЭД чинь ёсзvй гэж байдаг биш билvv

4 Jun

Телевиз гэдэг мэдээллийг дvрсээр vзvvлдэг урлаг. Нєгєє талаасаа телевиз нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болохоор сэтгvvл, сонин шиг тодорхой насны хvмvvст зориулаад vзvvлнэ, vзvvлэхгvй гэж хязгаарлаж болдоггvй зvйл. Єєрєєр хэлбэл, тухайн телевиз нэвтрvvлгээ шууд л эфирт цацдагаас биш ийм насныханд vзvvлнэ, тийм насныханд vзvvлэхгvй гэж хязгаарлах аргагvй. Сайндаа л нэвтрvvлэг, уран сайхны киноныхоо буланд, анонс зарлал дээрээ насанд хvрэгчдэд гэсэн бичиг, анхааруулга хадахаас цаашгvй. Насанд хvрэгчдэд зориулсан суваг, нэвтрvvлгээ тусгай тєлбєртэй болгох ийм технологи манайд хараахан нэвтрээгvй байна. Ийм ч болохоор телевизийн мэдээ сурвалжлагад хvртэл хэт аймшигтай сэтгэл сэрдхийлгэм дvрс оруулахыг хориглодог ёсзvй бий. Тухайлбал авто осол, гэмт хэргийн мэдээнд аймшигтай цус, аллага, харгислал зэргийг vзvvлэхгvй байхыг эрмэлздэг. Энэ нь хяналт цензур гэхээсээ ёсзvй, гоозvй гэдэг нь ойлгомжтой. Єєрєєр хэлбэл, нэвтрvvлгийг хаана ч хэдий ч насны хvн vздэг гэсэн ойлголтоос vvдэлтэй.

Рекламны чанар алхам алхмаар урагшилж л байна Манайд сvvлийн жилvvдэд телевизvvд олширч зах зээлд єрсєлдєх єрсєлдєєн нэмэгдсэн нь тэдний оршин тогтнох гол vндэс арилжааны нэвтрvvлэг, зар сурталчилгааг чанаржуулах шаардлага бий болгож байна. Нэгэн vе телевизийн реклам нь дvрстэй зар тєдий байсан бол єнєєдєр реклам гэдэг сонгодог ойлголт руу ямар нэгэн хэмжээгээр дєхєж, алхам алхмаар урагшилсаар байгаа. Єєрєєр хэлбэл, тухайн бараа бvтээгдэхvvнээ харуулаад, чанар хийцийг нь баахан магтаад аль дэлгvvр, худалдааны тєвд зарж байгаа хаягаа хэлээд болдог байсан бол єнєєдєр ямар нэг хэмжээгээр бараа бvтээгдэхvvний сайн талыг уран сайхны аргаар товч, тодорхой vзvvлж, vзэгчдэд итгэл vнэмшил болгох аргад шилжсэн гэж болно. Єнєєдєр манай телевизvvдээр явж байгаа реклам, сурталчилгааг vндсэнд нь дєрвєн хэлбэрт хувааж vзэж болохоор байгаа юм. Дvрстэй зар, энэ нь ямар бараа хаана байгааг зарлах тєдий. Бараа бvтээгдэхvvнийг магтсан сурталчилгаа. Энэ нь голдуу Хятадын эм, тураах трико, дулаан ємд зэргийн тухай. Жvжигчилсэн реклам. Найман гишvvнт тєгєлдєр цай, “Улаанбаатар” гурил, “мєн ч сайхан гялалзана даа” хэмээх “Кенгуру” тосны тухай гэх мэт. Ийм рекламанд нэр алдартай хvмvvс, хошин шогийнхон голдуу тоглодог. Хамгийн сонгодог нь буюу жинхэнэ реклам. Магадгvй Натурвит аминдэм реклам vvнд ойртож ч мэдэх. Энэ ч чанараараа рекламаа єгч дамжуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тухайн бараа бvтээгдэхvvний гvйлгээ сайжирч эздийнх нь ашиг орлого нэмэгдэж байгаа нь гарцаагvй. Рекламны чанар агуулга ингэж сайжирч байгаад манайд ийм продакшн, студи, мэргэжлийн хvн олон болж байгаатай ч холбоотой. Жил бvр болдог “Реклам залгигчдын шєнє” арга хэмжээ ч vvнд нєлєєлж байгаа. Хvмvvсийг татахаасаа илvv тvлхэх реклам Одоо реклам сурталчилгааны зах зээл улам хvрээгээ тэлж, эрэлт хэрэгцээ бий болж байгаа, нєгєє талаас реклам сурталчилгаа хийдэг мэргэжлийн байгууллага, хvмvvс олноор бий болж байгаа ийм vед гарцаагvй анхаарах ёстой нэг зvйл бол реклам сурталчилгааны этика буюу ёсзvйн асуудал. Мэдээж хутга, бууны сайныг магтах гээд хvн алж, олсны чанарыг гайхах гээд хvн дvvжилж vзvvлдэггvй юм гэхэд амьтан алж харуулж болохгvйтэй нэгэн адил реклам ч гэсэн єєрєє бvхэл бvтэн урлаг юм болохоор єєрийн ёсзvйтэй байх ёстой нь мэдээж. Телевизээр эмэгтэйчvvдийн ариун цэврийн хэрэгслийг рекламдаж байна аа. Мэдээж хамгийн сайн чанар-тай, эмэгтэй хvнд хамгийн тєвєг багатай, таашаалд нь нийцсэн учраас эмэгтэйчvvд байнга хэрэглэдэг, тэгэхдээ бvр гарын дор ойрхон авч явдаг гэж vзvvлэх гэсэн бололтой юм. Гэрийн эзэгтэй тэр “Коtеx” хэрэгслээ гарынхаа дор гал тогооныхоо шvvгээнд, аяга сав хийдэг шургуулгандаа хийсэн байх нь гоо зvйн хувьд ямар санагдах вэ. Энэ рекламыг vзээд сууж байгаа, хvмvvст ямар санагдах бол. Эсвэл хоолоо идээд сууж байхдаа шvдний “Farodontax” оогоор угаахгvй бол шvднээс цус гараад нулимахад нь тосгуурт нь цустай шvлс палхийтэл унаж байгааг харсан vзэгчид ямар сэтгэгдэл тєрєх бол. Гэр бvлээрээ суугаад кино vзэж байтал гэнэт л “ТБД –Андууд” дэлгvvрээс хувцас сонгож авч байгаа эмэгтэйн байж ядан тэчьяадан янцаглах нь гэрээр дvvрэн дуугараад эхлэхэд хvvхдийнхээ дэргэд эцэг эх нь ямар байдалд орж байгаа бол. Ийм реклам хийлгэж байгаа бизнесмэнvvд, хийж байгаа зохиогч, найруулагч нарт чухам л монгол ардын “сайхан явах гээд алцан явав” гэдэг vгийг хэлмээр санагдана. Сайн реклам, сурталчилгаа нь тухайн бараа бvтээгдэхvvний борлуулалтыг 20 хувь єсгєдєг гэсэн vг байдаг. Харин ийм тааруухан, ялангуяа ямар ч гоо зvй, ёсзvйгvй реклам яаж нєлєєлєх бол. Киноны дундуурхи реклам уу, рекламын дундах кино юу Мєнгєє тєлсєн хvн дуртай дуугаа захиалдаг гэсэн vг бий. Ийм болохоор тухайн телевизэд мєнгє тєлсєн захиалагч єєрийнхєє рекламыг хаана оруулахыг хамт захиалдаг. Мэдээж хамгийн их ачаалалтай vе буюу мэдээллийн хєтєлбєр, уран сайхны киноны дундуур оруулахыг эрмэлзэгчид олон. Арилжааны л телевиз юм чинь гээд мєнгєний хойноос хєєцєлдєж нэвтрvvлгийнхээ чанар, агуулгыг орхигдуулж бас боломгvй. ТВ-9, ТВ-5, UBS телевизvvд яг ийм байдлаар мэдээлийн хєтєлбєр ч биш, реклам сурталчилгаа ч биш юм явуулдаг болоод байгаа. UBS телевизээр гарч байгаа “Эхнэрийн урхи” уран сайхны киноны нэг анги 30 минут. Киноны хоёр анги гарахад нийтдээ нэг цаг, гэтэл бас нэг цагийн реклам явж байгаа нь vзэгчдийг уйдааж байгаагаас биш хvмvvс киног нь ч, рекламыг нь ч vзээд байгаа юм огт байхгvй. Yнэндээ vзэгчид реклам гарч эхлэнгvvт сувгаа солиод байгаа гэдгийг энэ телевизийнхэн анхаармаар. ТВ-5 телевизийн мэдээллийн хєтєлбєрийг vзэж байгаа vзэгчид ч 45 минутын туршид хєдєлгєєнгvй суугаад мэдээ vзэхийн дундуур реклам vзчихээд дуусангуут нь дэлгvvр лvv нєгєє барааг нь авах гээд гvйж байгаа гэвэл ёстой ташаарал. Нэгэн vеэ бодвол телевизvvд хоёр сувагтай болж байгаа єнєє vед реклам сурталчилгааны тусгай цагтай болж нэвтрvvлэг, реклам сурталчилгаагаа ялгаж салгавал харин ч хэрэгтэй хvндээ хvрэх мэт. Реклам сурталчилгаа гэдэг товч тодорхой, ур хийц сайтай байхаасаа гадна оносон цагтаа эфирээр дамжиж байж хvнд мэдээлэл єгч итгэл vнэмшил болдог гэдгийг реклам хийж, дамжуулж, захиалж байгаа хvмvvс мэдэх цаг болсон баймаар даа. Реклам сурталчилгаа гэдэг ур хийц, бvтээл талаасаа урлаг бол хэзээ яаж хvнд хvргэх вэ гэдэг нь бvхэл бvтэн шинжлэх ухаан гэдгийг хэн нь ч мартаж боломгvй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: