Гэр бүл салалтад савангийн дуурь нөлөөлдөг

9 Jun

Өнгөрсөн 20 гаруй жилд Бразилд төрөлт эрс буурч, гэр бүл салалт ихэссэн нь телевизийн олон ангит цувралын “ач” гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар эл үзүүлэлт TV Globo сүлжээ цацагдаж эхэлснээс хойш буюу 1971 оноос эхэлсэн аж.

Учир нь тус телевизээр олон ангит цуврал кино анх гарч эхэлсэн юм байна. 1971-1991 оны төрөлт ба салалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ хугацаанд тус улсад гурван сая хүрэхгүй шинэ иргэн мэндэлж, 800 гаруй мянган хос гэрлэлтээ цуцлуулжээ.  

Судалгааны ахлах ажилтан Альберто Чонгийн мэдээлснээр “савангийн дуурьт” гэр бүл салж, нийлж “тоглодог” нь орчин үеийн залууст нөлөөлж, энгийн л үзүүлбэр болж хувирах магадлал өндөр байгаа нь хамгийн санаа зовоосон асуудал болоод буй аж. Үзэгчдийг байлдан дагуулсан киноны гол баатар хайртаасаа салах эсвэл гэр бүлээ орхих бүрт нийгэм дэх гэр бүл салалт 0.1 хувиар нэмэгдэж байгааг судалгаагаар баталжээ. Тус улсын 190 сая хүн амтай харьцуулахад энэ нь бага тоо мэт боловч 10-20 жилээр авч үзэхэд бодит дүн нь харагдаж буй аж. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тухай мэдээлжээ.

www.dandaa.mn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: