Сонин шуурхай – сэтгүүл универсал

8 Jul

magazine2009 он гарсаар Улаанбаатар хотод долоо хоног тутам 1-2 сэтгүүл шинээр мэндэлж байгаа ба ихэнхдээ барууны сэтгүүлүүдийн жишгийг дууриаж дизайн, өнгө, цаас зэрэг нь чанарын өндөр түвшинд хэвлэгдэж байна. Үүнийгээ дагаад тухайн сэтгүүлийг уншдаг, сонирхдог, цуглуулдаг хүмүүсийн хүрээ, зах зээл бий болсон гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилд сэтгүүлийн тоо болон борлуулалт эрс нэмэгдэх хандлагатай байна. Монголд жилд дунджаар нэг сая сэтгүүл борлогдож байгаа бөгөөд 45 хувийг сар тутмын сэтгүүл борлуулжээ . 

Сонин бол манайд төлөвшлөө олсон зах зээл юм. Харин сэтгүүлийн зах зээлийг одоо л хөл дээрээ зогсохоор оролдож байгаа шинэ салбар гэж хэлж болно. Сонины хамгийн гол чанар нь шуурхай байдал бол сэтгүүлийн гол чанар нь универсал байдал. Долоо хоногийн дараа аваад үзсэн ч тодорхой хэмжээгээр хүнд мэдлэг өгч байдаг мэдээллийн хэрэгсэл юм. Масс бол ерөнхийдөө үнэ хямдтай, шар сонингуудыг ихээр уншдаг бол тодорхой зорилтот хэсгийн хэрэглээ бол сэтгүүл юм.
Сэтгүүлийн захиалгын дундаж үнэ 4600-5800 төгрөг бол үүргийн худалдааны үнэ 2800-4800төгрөг байдаг. Сэтгүүл өндөр өртөг зардлаар хэвлэгдэж бүтдэг, түүнийгээ дагаад борлуулах үнэ нь ч өндөр. Дундаж амьдралтай хүмүүсийн худалдан авах чадвар, боловсрол, оюуны хэрэгцээ шаардлага ямар байна гэдгээс сэтгүүлийн борлуулалт хамаатай байдаг.
Захиалагчдын тоог хэвлэл захиалгын компаниуд гаргадаг бол уншигчдын тоог Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд үндэслэн гаргаж байгаа юм. Монгол улсын хэмжээнд нийт 96 сэтгүүл хэвлэгдэн гарч байгаагаас хамгийн их уншигчтай 30 сэтгүүлийн уншигчдын хувийг гаргалаа. Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай нийт хүн амын 7.6 хувь нь, сэтгүүл уншигчдын 21.6 хувь нь Гялбаа сэтгүүлийн уншиж байгаа бол “Цаг төр” сэтгүүлийг 3.5 хувь нь уншиж байна.

Сонинг цаг үеийн мэдээлэл авах зорилгоор ашигладаг бол сэтгүүлийг амралт чөлөөт цагаа өнгөрөөх, зөвлөгөө унших, реклам сурталчилгаа харах зорилгоор ашигладаг байна. “Сэтгүүлийн хүртээмжтэй байдал”, “сэтгүүлээс авдаг мэдээ мэдээллийн төрөл”, “сэтгүүл уншихад зарцуулдаг хугацаа”, “хамгийн их уншигчтай сэтгүүл” гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-наас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475 96649649

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: