Сонсогчид шугамын радиогоос нийгэм улс төрийн мэдээлэл сонсохыг хүсдэг

8 Jul

fm1017Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” Улаанбаатар хотын хэмжээнд цацагдаж байгаа 23 богино долгионы радиогийн хүртээмжийг гаргалаа. Өдрийн болон 7 хоногийн хүртээмжээр эрэмбэлэхэд Best фм 98.5 радио тэргүүлж байгаа бол Нийслэлийн Улаанбаатар радио /Тэргүүлэгч фм/ 101.7 6-р байранд жагсаж байна.

Нийслэлд телевизийн зах зээл хэт хөгжсөн учраас нийслэлчүүд радио сонсох нь харьцангуй бага. Шугамын радиогоор одоогийн байдлаар “Улаанбаатар”, болон “МҮОНР” цацагдаж байгаа юм. “Улаанбаатар” радио шугамын радиогийн сувгаар өглөө өдрийн цагаар хоёр цагийн мэдээлэл, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг бүхий хөтөлбөр сонсгодог. Шугамын радиог голдуу сонсдог гэрийн ажилтай хүмүүс, өвгөд хөгшид, жолооч нар тухайн радиогийн талаар эерэг сэтгэгдэлтэй байдаг нь судалгааны үеэр харагдсан.
Насны бүлгийн хувьд 20-29 насныхан, 30-39 насныхан бусад насны бүлгээ бодвол өндөр хувьтай сонсож байгаа юм. Фм радиогоос ихэвчлэн дуу хөгжим, цэнгээнт радио нэвтрүүлэг сонсохыг сонсогчид илүүд үздэг бол шугамын радиогоос нийгэм улс төрийн, танин мэдэхүйн мэдээлэл сонсохыг хүсдэг байна.
Тус “Улаанбаатар радио”-гийн 2 дугаар суваг болох “Тэргүүлэгч FM 101.7” радио нь Монголын Хэвлэлийн 2000,2001,2004,2005, 2008 оны судалгаагаар шилдэг FM-ээр шалгарч бусад FM радионуудаа манлайлж байсан билээ. 2009 оны 4 сараас орон даяар шууд цацагдаж эхэлсэнд нь амжилт хүсэж хамтран ажиллаж ирсэн явдалд нь талархал илэрхийлье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: