Монгол дах кабелийн телевизийн хэрэглэгчид

14 Aug

111Кабелийн телевизийг зөвхөн орон сууцанд амьдардаг өрхүүд хэрэглэх боломжтой байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Гэр хороолол, алслагдмал дүүргүүдэд өргөн нэвтрүүлгийн 14 телевизээс бусад телевизүүдийг үзэж чадахгүй байгаа юм. Харин сүүлийн үед хөдөө орон нутаг, малчин өрхүүд олон суваг хүлээх авах технологиор 20 гаруй телевизийг хүлээн авч үзэж байгаа нь чихэнд чимэгтэй мэдээ байлаа. 
Улаанбаатар хотод кабелийн телевиз хэрэглэгчдийн тоо 2006 онд 81800 орчим байсан бол 2008 онд 72000 хэрэглэгчтэй болж буурсан үзүүлэлт байна. Энэ нь кабелийн 11 телевизийн үйлчилгээ тааруудаа биш өргөн нэвтрүүлгийн телевиз олширсонтой шууд холбоотой гэж үзэж байна. Хамгийн олон хэрэглэгчтэй кабелийн телевиз нь Долгион захиралтай “Сансар” телевиз юм. Мөн “Super vision”, “Хийморь” кабелийн телевизүүд хэрэглэгчдийн тоогоороо эхний гурван байранд жагсаж байна. “Сүлжээ”, “Orange”, “Мэдээлэл”, “MHBC” кабелийн телевизүүд тодорхой цацалтын чиглэл, хүрээтэй учраас үнэмлэхүй бага хэрэглэгчтэй байгаа юм.
Яг үнэндээ Улаанбаатарт өнөөдөр телевизийн статустай 80 гаруй студи, продакшн үйл ажиллагаа явуулдаг. Кабелийн телевизэд суваг авч нэвтрүүлэгээ цацаж байгаа нь их байна. Хамгийн сүүлд “SCH”, “BBQ”, “Ардын суваг” гэгчлэн олон шинэ телевизүүд цацагдаж эхэлжээ.
Америкийн судлаач Ж.Харольд, Р.Бартон нар судалгаагаараа хүмүүсийн 60 гаруй хувь нь телевизээс авсан мэдээллийг үнэн бодитой гэж итгэдэг болохыг тогтоожээ. Гэтэл Монголын телевизүүдийн 65.5 хувь нь гадны нэвтрүүлгийг шууд хуулбарлан, ёс зүй шаардлага хангахгүй орчуулга хийж дамжуулдагыг телевиз судлаачид хэлдэг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: