“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОНОВЧТОЙ СУВГИЙГ СОНГОХ НЬ” |Н.БАТЗОРИГ|

16 Aug

mediaBefore“ТУХАЙ”: Бизнесийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн үйл хөдлөлийг таамаглах орчин үеийн шинэ хандлагууд хүч түрж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэрүүдээс олон нийтэд чиглэсэн зар сурталчилгааны сувгийг өргөнөөр ашиглах болжээ.
Компаниуд зар сурталчилгаа, маркетингийн идэвхжүүлэлтэд асар их мөнгө зарцуулж байгаа ч үр дүнг нь тэр бүр тодорхойлох боломжгүй байгаа нь бодит зүйл юм. Сүүлийн үед зар сурталчилгааны мониторинг хийх зэргээр сурталчилгааны үр өгөөжийг дээшлүүлэх зарим арга хэмжээ авч байгаа боловч үр ашигтай суваг сонгоход учир дутагдалтай байсаар байгаа.
Бид бизнес эрхлэгчдэд тулгардаг олон асуудлыг судлан түүнээс гарах боломжит хувилбаруудыг боловсруулахад үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг чиглүүлдэг. Энэ нь “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” бөгөөд 2003 оноос сар бүр тогтмол явуулж өдгөө 58 тайланг Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгууллагууддаа бэлтгэж өгчээ. Судалгааны тайлан нь зар сурталчилгаа болоод хэвлэл мэдээлэлтэй холбоотой цогц мэдээллийг агуулдаг, хэрэглэгчдийн үйл хөдлөлд гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тусгадагаараа онцлогтой. Энэхүү судалгаа нь манай оронд хэвлэл мэдээллийн сувгуудын талаарх мэдээллийг цогцоор нь гаргасан анхны мэргэжлийн судалгаа юм. Судалгаагаар гудамжны самбараас эхлээд интернет хүртэлх дотоодын бүхий л мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгааны бүхий л сувгийг хамруулан тэдгээрийн онцлог, давуу болон сул тал, хүртээмж, рейтинг, зах зээл зэргийг дэлгэрүүлэн судалдаг.
“ХУРААНГУЙ”: Нийт айл өрхийн дотоодын мэдээ мэдээлэл авдаг чухал эх сурвалж болох телевиз 2003 онд 91,0 хувьтай монополь байдалтай байсан бол 2008 онд 65,2 хувьтай болж үнэмлэхүй доошилсон дүр зураг харагдаж байна. Мөн сонин 47-31.9%, радио 34-27.8% хувь болж буурсан бол интернетийн хэрэглээ 9-20.7% хувь болтлоо огцом өсчээ.
Монголын хэвлэл мэдээллийн зах зээл өргөжин тэлж, өрсөлдөөн идэвхижсэнээр шинээр мэндэлсэн телевизүүдийн маркетинг, өнгө төрх ууган телевизүүдийн зах зээлийг түрэн гарч ирж байна. Тухайлбал: С1, NTV, SBN, телевизүүдийн үзэгчдийн зах зээл тэлж, хүртээмж өссөөр байгаа нь илүү тод харагдах боллоо. Гэхдээ бусад хүртээмж сайтай телевизүүд (MN-25, TV9, TV5, МҮОНТ) өөрсдийн ноёлох статусаа хараахан алдаагүй байгаа ба “Танайд хоноё”, “АХА”, “Цагийн хүрд”, “Цаг хөтөлбөр” зэрэг үзэгчдийн тогтмол нэрлэдэг нэвтрүүлгүүд удаан хугацаанд үзэгчдийн байр сууриа хадгалсаар байгаа юм.
Телевизтэй нэгэн адил агаарын долгионы хүрээ ч өргөжиж шинэ радио фм-үүд (Р3, Лавай FM) мэндэлсээр байгаа ба Улаанбаатар хотод нийт 23 радио цацагдаж байна. Хэвлэлийн салбарын томоохон өөрчлөлт нь өдөр тутмын сонины борлуулалт, эрэлт эрс нэмэгдэж бусад давтамжит сониных буурсан үзүүлэлт юм. Сэтгүүлийн хувьд ч зах зээл нь ихээхэн өсөж уншигчдын тодорхой хүрээлэлтэй болж чадсан юм.
Untitled-2 copy++++++++“ТЕЛЕВИЗ”: Монголын телевизийн зах зээлийн дийлэнх хувийг өргөн нэвтрүүлгийн 13 телевиз эзэлж, үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа. Үзэгчдийн хандлага сар сараар өөрчлөгдөж байгаа өнөө үед телевизийн удирдлагууд болон маркетингийн менежерүүдийн шийдвэр гаргалтад цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэл ихээхэн чухал болжээ.
6-р сард өдрийн хүртээмжээр МҮОНТВ, MN25 телевиз тэргүүлсэн бол 7 хоногийн хүртээмжээр C1, TV9 тэргүүлэв. Хүртээмж нь тухайн сувгийг нийт хүн амын хичнээн хувь нь үздэг вэ? гэсэн ерөнхий хандлагыг илэрхийлдэг тул олон жил үйл ажиллагаагаа явуулж олны танил болсон телевизүүдэд ашигтай үзүүлэлт юм. Харин шинэ залуу ТВ-үүдийн хувьд олон нийтийг байлдан дагуулсан цөөн тооны сайн нэвтрүүлгийн рейтингээрээ дамжуулан хүртээмжээ өсгөх боломжтой. Тэдний хувьд үзэгчдийг байлдан дагуулсан олон нэвтрүүлэгтэй болж, өдрийн хүртээмжээрээ бусадтай өрсөлдөх л үлдлээ.
Мэдээллийн хөтөлбөрийн хувьд хэрэгцээтэй мэдээллийг хангалттай өгч чаддаг гэсэн үнэлгээтэйгээр UBS телевизийн “City news” хөтөлбөрийг үзэгчдийн 32 хувь, МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийг 26 хувь нь үзжээ.
1295839153“НЭВТРҮҮЛЭГ”: Өргөн нэвтрүүлгийн 13 телевиз, Өвөр Монголын Одон телевизийн 2000 гаруй нэвтрүүлгийн рейтингийг тогтмол тогтоож үзэгчдийн тоог гаргаснаар телевизүүдийн нэвтрүүлгийн бодлого болон бизнесийн байгууллагуудын маркетингийн ажиллагаанд дэм үзүүлж хамтран ажиллаж байгаа билээ. Судалгаанаас телевизийн зах зээлийн багтаамж, нэвтрүүлгийн төрөл жанрын мэдээллийг авч болох бөгөөд зар сурталчигаагаа хэрхэн хаана байршуулах сувгийн мэдээллийг ч авч болно.
Топ нэвтрүүлгийн жагсаалтыг UBS-ийн 20.30 цагийн “City news” мэдээллийн хөтөлбөр 18.6 хувийн рейтинг буюу 142.561 үзэгчтэйгээр тэргүүлжээ. Рейтинг нь нийт хүн амын хичнээн хувь нь тодорхой хугацаанд тухайн сувгийн нэвтрүүлгийг үзсэнийг илэрхийлдэг учир үзэгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харуулж чаддаг юм.
fm_103_6“РАДИО”: Их Британийн радиогийн судалгааны “RAJAR” байгууллага өглөө 6-8 цагт, өдөр 12-14 цагт, орой 16-17 цагт радио сонсогчид хамгийн олон байдгийг тогтоосон бол Хэвлэлийн Хүрээлэн “Улаанбаатар” хотод өдөр 14-15 цагийн хооронд хамгийн их хүн радио сонсож байгааг тогтоолоо.
Хамгийн сүүлд “Лавайн эгшиг 97,5”, “P-3 100,9” зэрэг радио бий болсноор нийслэлд богино долгионы 23 радио өрсөлдөж эхэллээ. Судалгаагаар дээрх 23 радиогийн хүртээмж, сонсогчдын зан үйл болон ФМ радиогийн оргил цагийн хүрээ зэргийг судлан гаргасан юм.
Амралт ажлын өдөр харгалзахгүй телевизийг хүн үздэг бол радио сонсогчдын хувьд амралтын өдрүүдэд, ялангуяа 14 цагийн үед хамгийн их хүн радио сонсдог байна. “Life 104.0” болон “Hi Fi 98.9” радиог залуус илүү сонсож байгаа бол МҮОНР, “Гэр бүлийн радио”-ыг дөчөөс дээш насныхан сонирхдог. Улаанбаатар хотын 12-оос дээш насны нийт хүн амын 57 хувь нь радиог ямар нэгэн байдлаар сонсдог ба өдөрт 28 орчим хувьд нь радио нэвтрүүлэг хүрдэг байна.
news_logo“ИНТЕРНЕТ”: Мэдээллийн эрин зуунд олон нийтийн мэдээлэл авах чухал эх сурвалжийн нэг нь интернет юм. Улаанбаатар хотын иргэдийн 60.3 хувь нь интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд өмнөх жил энэ хувь 55.6 байжээ. Нас ахих тусам интернет хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвхтэй хэрэглэж байна.
2002 онд нийслэлд интернэт байнгын хэрэглэгчдийн тоо 11.8 мянга гаруй байсан бол одоо даруй 4 дахин өсч 47.2 мянгад хүрээд байна. Харин интернэт ямар нэгэн байдлаар ашигладаг хүний тоо 489 мянга болжээ. /УБ-ын 12 ба түүнээс дээш насны хүн ам/. Хамгийн олон хэрэглэгчтэй сайтаар 172 орчим мянган хэрэглэгчтэйгээр http://www.gogo.mn портал шалгарчээ.
nationalpost“СОНИН”: Саяхан “Нийслэл таймс” сонин шинээр гарсанаар өдөр тутмын сонины тоо 15-д хүрлээ. Сүүлийн үед өдөр тутмын болон 7 хоног тутмын сонины тоо нэмэгдэж, түүнээс бага давтамжтай сонины тоо буурах хандлага ажиглагдлаа. Дэлхийн сонины зах зээлийг ажиглахад өдөр тутмын сонины ноёрхол бий болж, өндөр хөгжилтэй улс орны сонины борлуулалтын 80-90 хувийг өдөр тутмын сонинууд эзэлж байна. Энэ үзэгдэл ч манайд давтагдаж жилдээ 24,5 сая ширхэг сонин борлогддогоос 70 орчим хувийг өдөр тутмын сонинууд борлуулж байгаа юм.
Нийслэлчүүдийн тал хувь нь дор хаяж 7 хоногт нэг удаа сонин уншдаг боловч өдөр тутмын сонин уншдаг хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 1,3 хувиар буурчээ. Цаашид интернэт хэмээх технологийн дэвшлээр өдөр тутмын сонинууд онлайн хэлбэрээр давхар гарч хэвлэл мэдээллийн салбар шинэ шатруу ахисаар байгаа нь сонин уншигчдын тоо нэмэгдэхийг харуулж байна.
Нийт уншигчдын 15 хувь буюу 119 мянга орчим уншигчтайгаар “Өдрийн сонин” тэргүүлсэн бол удаах байруудад “Өнөөдөр”, “Хүмүүс” сонинууд оржээ.
Cover_5_sar_small_jpg“СЭТГҮҮЛ”: 2009 он гарсаар Улаанбаатар хотод долоо хоног тутам 1-2 сэтгүүл шинээр мэндэлж байгаа ба ихэнхдээ барууны сэтгүүлүүдийн жишгийг дууриаж дизайн, өнгө, цаас зэрэг нь чанарын өндөр түвшинд хэвлэгдэж байна. Үүнийгээ дагаад тухайн сэтгүүлийг уншдаг, сонирхдог, цуглуулдаг хүмүүсийн хүрээ, зах зээл бий болсон гэж хэлж болно. Монголд жилд дунджаар нэг сая сэтгүүл борлогдож байгаа бөгөөд 45 хувийг сар тутмын сэтгүүл борлуулжээ.
Сонин бол манайд төлөвшлөө олсон зах зээл юм. Харин сэтгүүлийн зах зээлийг одоо л хөл дээрээ зогсохоор оролдож байгаа шинэ салбар гэж хэлж болно. Сонины хамгийн гол чанар нь шуурхай байдал бол сэтгүүлийн гол чанар нь универсал байдал. Долоо хоногийн дараа аваад үзсэн ч тодорхой хэмжээгээр хүнд мэдлэг өгч байдаг мэдээллийн хэрэгсэл юм.
Захиалагчдын тоог хэвлэл захиалгын компаниуд гаргадаг бол уншигчдын тоог “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд үндэслэн гаргаж байгаа юм. Монгол улсын хэмжээнд нийт 96 сэтгүүл хэвлэгдэн гарч байгаагаас хамгийн их уншигчтай 30 сэтгүүлийн уншигчдын хувийг гаргахад Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай нийт хүн амын 7.6 хувь нь Гялбаа сэтгүүлийг уншиж байгаа бол “Цаг төр” сэтгүүлийг 3.5 хувь нь уншиж байна.
nomin_holding“РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА”: Реклам сурталчилгааны зах зээл хvрээгээ улам тэлж, эрэлт хэрэгцээ үүсч, нөгөө талаас реклам сурталчилгаа хийдэг мэргэжлийн байгууллага, агентлаг олноор бий болж байгаа өнөө vед гарцаагvй анхаарах ёстой нэг зvйл бол реклам сурталчилгааг оновчтой байршуулах, түгээх, хэрэглэгчдэд хүргэх явдал. Чанартай реклам, сурталчилгаа нь тухайн бараа бvтээгдэхvvний борлуулалтыг 20 хувь өсгөдөг бол оновчтой байршуулалт 30 хувь ч өсгөж чадна.
Бидний судалгаагаар өнөөдөр үзэгчдийн 60 гаруй хувь нь нэвтрүүлэг дундуурх, нэвтрүүлгээс нэвтрүүлэг хооронд гардаг рекламыг үзэж байна. Тэгвэл 10 хүний дөрөв нь реклам сурталчилгаа дөрвөөс дээш минут гараад эхэлбэл сувгаа шууд сольдог байна. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид реклам сурталчилгааг мэдээлэл түгээгч, мөнгө хөрөнгө, цаг хугацаа хэмнэгч, худалдаа арилжааны сонголтыг хялбаршуулагч, үзэл бодол, сэтгэл зvйд нөлөөлөгч зэргээр ойлгох болжээ. Иймээс бид реклам сурталчилгааны өнгө төрх, хамгийн их хүрдэг рекламны нэр төрөл, олон үзэгчтэй реклам /рекламны хэмжилт/, реклам үзэх боломжтой цаг, сонголт зэрэг үндсэн мэдээллийг гаргадаг.
Телевизээр шинэ бараа, үйлчилгээний рекламыг 18.00-20.00 цагт нэвтрүүлэг хооронд явуулбал хамгийн үр дүнтэй бол үзвэр, шоу тоглолтын рекламыг 20.00-24.00 цагийн хооронд үзэгчдэд хүргэвэл үзэх магадлал өндөр байна. Телевизийн рекламаас гадна гудамж талбайд байрлах электрон дэлгэцийн болон интернетийн веб сайтын БАННЕР хүмүүсийн анхаарлыг татаж олон нийтэд хүрч эхэллээ. 2008 онд 14,8% хувьтай байсан бол энэ онд 24,6% болсон нь онлайн зар сурталчилгааны ШИНЭ СУВАГ-БАННЕР болж байгааг харуулж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: