Хэвлэл мэдээллийн төлөвлөлт хийхдээ судалгаанд үндэслэх нь хамгийн үр дүнтэй

25 Aug

boardroom“Сурталчилгааны сувгийг судалгаанд үндэслэн сонгох нь” уулзалт 8-р сарын 21-нд Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо. Уулзалтад Швед улсын К2 судалгааны компанийн захирал, хэвлэл мэдээллийн судалгааны экперт Магнус Ансхэлм оролцож, хэвлэл мэдээллийн сурталчилгааны онцлог, давуу тал, хүртээмж, хэрэглэгчдийн сэтгэл зүй, зорилтот бүлгийн ач холбогдол, рекламын үнийг тогтоох зэрэг олон асуудлаар ярилцсан юм.

Байгууллагууд реклам цацалтад тулгарч байгаа саад бэрхшээлийг яаж даван туулах, хэрхэн оновчтой реклам байршуулах, тогтсон хэв загвараас яаж салах зэрэг асуудлын шийдлийг олж, хэвлэл мэдээллийн төлөвлөгөө боловсруулах 6 алхамтай танилцсан нь уулзалтын гол үр дүн байлаа. Магнус Ансхелм уулзалтын үеэр  “Бизнесийн байгууллагууд зорилтот бүлгээ зөв тодорхойлж, хэвлэл мэдээллийн сувгаа оновчтой сонгосны дараа тухайн рекламаа бичил зах зээлд туршиж үзээд  олон нийтэд хүргэх хэрэгтэй. Үүний дараа заавал үр дүнг дээшлүүлэх ажил зохион байгуулж эцэст нь үнэлгээ хийснээр сурталчилгааны ажил тань амжилттай болно. Эдгээр бүх шатанд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилтот хэрэглэгчдийн онцлог, тэдний ашигладаг мэдээллийн сувгийг тогтоосон судалгааны дүнг ашиглах нь хамгийн чухал” хэмээн тайлбарласан.

Өнөөдөр Европод рекламаа цацахаас өмнө урьдчилсан тест хийх нь нэлээд дэлгэрч байгаа бол манайд тестийг бараг хийдэггүй байна. Мөн рекламын үнийг секундээр тогтоодог бол хөгжингүй орнуудад 1000 хүнд оногдож буй сурталчилгааны зардлаар тухайн рекламыг хэдээр цацах вэ гэдгийг тогтоодог гэнэ. Түүнчлэн манай ихэнх телевизийн рекламын блок 5-аас дээш минут байдаг нь үзэгчид рекламаас зугтах, залхах байдлыг үүсгэдэг. Иймд рекламын блок 3 минут байх нь хамгийн үр дүнтэй байдаг байна.

Ийнхүү бизнесийн үр ашгаа дээшлүүлэхэд хэрэглэгчийн судалгааг хэрхэн ашиглах талаар Европын сүүлийн үеийн туршлагатай танилцах боломжийг ХХ-гийн Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны гишүүн байгууллагуудад үнэ төлбөргүй олгосон юм. Уулзалтад гишүүн байгууллагаас гадна 20 орчим байгууллагын PR болон маркетингийн менежерүүд оролцсон бөгөөд тэд уулзалтын үр дүнг өндрөөр үнэлэн, энэ төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхыг Хэвлэлийн хүрээлэнд санал болголоо.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн

Мэдээлэл Судалгааны Алба

Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: