Archive | September, 2009

Хэрэглэгчдийн судалгааны онцлог, ашиг тус-1

30 Sep

СУДАЛГААНЫ ОНЦЛОГ НЬ:
1. Олон улсын туршлага, шинжлэх ухааны стандартад тулгуурлан явуулна.
2. Мэргэжлийн хараат бус байгууллага гардан явуулах учир судалгааны үр дүн нь итгэл үнэмшил, объектив шинж  чанараар давуу байх болно.
3.  8 телевиз, хамтран оролцох компани тус бүрээс төлөлөөлөгч орсон мэргэжлийн зөвлөл судалгааны ажлын явц, үр дүнг хамтран хянаж байх болно. Энэ нь нэг талаар байгууллага тус бүрийн шаардлага хэрэгцээг хангаж, нөгөө талаар аль нэг байгууллагын өрөөсгөл ашиг сонирхолд үйлчлэхгүйн баталгааг бий болгоно. Continue reading

Advertisements

Сайн реклам

30 Sep

garchigӨнөө үед рекламны агентлагийн ажилчид сонин сэтгүүлийн зар сурталчилгааны салбараас илүү телевизийн зар сурталчилгааны салбарыг сонирхох боллоо. Хэдийгээр тэд уран бүтээлийн хувьд авьяас муутай байлаа ч гэсэн телепродюсерууд үргэлж ажлынхаа амжилтыг хамгийн сайн талаас нь танилцуулж байдаг. Өвөл хамт ажиллагсад нь хотдоо үлдээд хөлдөж байхад тэд далайн дулаахан рашаан усны зураг авалтад явах дуртай байдаг.

Нэгэн хүсний бараа үйлдвэрлэдэг компаний томоохон албан тушаалтны бичсэн зүйлээс нь яагаад ч юм надад нэг зүйл ажигладлаа.
Тэрээр хэлэхдээ: ”Телевиз рекламны ертөнцийн анхаарлын төвд байгаа өнөө үед хүнсний барааны тухай багахан шиг аятайхан хэвлэлийн реклам хийчхээр рекламны агентлагуудыг хуруу дараад тоолоод үз. Үүний гогцоог олохыг тэд дахин дахин оролдовч эцсийн эцэст ямар ч үр дүнд хүрч чаддаггүй, ямар арга хэрэглэх нь зөв бэ. Continue reading

BizUpdate товхимол “Хэвлэл мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-наас агуулгаараа илүү юу…

18 Sep

ХАРИУЛТ ОЙЛГОМЖТОЙ “ҮГҮЙ”

“BizUpdate” товхимол №1
ТОВЧ АГУУЛГА

1.    Судалгааны арга зүйн тайлан
o    Хэрэгцээ шаардлага
o    Мэдээллийн хүрээ
o    Судалгааны зорилго
o    Судалгааны зорилтууд
o    Түүврийн дизайн
o    Байршил
o    Нас
o    Хувийн мэдээлэл
o    Мэдээлэл цуглуулалтын тайлан Continue reading

Видео бичлэг бүхий хуудастай сэтгүүл гарчээ

18 Sep

1180075594Видео бичлэг агуулсан анхны цаасан хэвлэлийн технологийг Америкийн “Entertainment Weekly” сэтгүүл нэвтрүүлжээ. Сэтгүүлийн дотор хуудсанд энгийн картон цаасны дунд жижиг хэмжээтэй дэлгэц байрлуулсан бөгөөд уг дэлгэцээр Pepsi Max ундааны зар сурталчилгааг байрлуулсан байна. Дүрс гарахаас гадна тусгайлан байрлуулсан чанга яригчийн тусламжтайгаар зар сурталчилгааны дууг сонсох боломжтой ажээ. Видеог хадгалахын тулд дуугардаг мэндчилгээний хуудастай төстэй бичил чип ашигласан бөгөөд хуудсыг эргүүлж нээхэд автоматаар видео  бичлэг гарч, дуу нь явж эхлэх гэнэ. Энгийн гар утасны дэлгэцний хэмжээтэй жижиг дэлгэц нь мөн дахин цэнэглэх боломжтой баттерейтай бөгөөд нэг чип нь 40 минут хүртэл хугацаатай видео бичлэгийг хадгалах багтаамжтай аж. Үйлдвэрлэгчдийн зүгээс сэтгүүлийн хуудсанд видео зар сурталчилгаа байрлуулахад хэдий хэмжээний зардал гарах талаар мэдээлэл өгөөгүй боловч ойролцоогоор 20 ам.доллар байх гэнэ.

Эх сурвалж: news.mn

Зар сурталчилгааны шинэ сувагууд |фото|

11 Sep

P1010013

Continue reading

Хэвлэл Мэдээллийн судалгаа яагаад хэрэгтэй вэ?

9 Sep

arrow

Асуулт: Рекламныхаа хэрэглэгч, зорилтот бүлгийг оновчтой сонгож, хүртээмж болон үр нөлөөг нь дээшлүүлмээр байна уу. Ямар сувгаар, хэрхэн хүргэхээ мэдэхгүй байна уу. Та үр ашиггүй зардлаа хэмнэж, бизнесээ оновчтой төлөвлөмөөр байна уу?

Continue reading

Цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ?

6 Sep

newspaper stack[5]Интернэтийн боломжийг хүмүүс ойлгосоны дараа цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ гэдэг асуудал америкт хөндөгдсөн байна. 90-ээд оны дунд үеэс америкийн хэвлэлүүд интернэт хувилбартай болж иржээ. Ойрын 50 жилд цаасан хэвлэл аажмаар үгүй болно гэдэг таамаглал гарч ирсэн байна. Одоо болж байгаа санхүүгийн хямрал энэ үйл явцыг бүр ч түргэтгэж байна. АНУ-д цаасан хэвлэлийн хэмжэээ сүүлийн 20 жилд тасралтгүй буурч байна. Continue reading