Цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ?

6 Sep

newspaper stack[5]Интернэтийн боломжийг хүмүүс ойлгосоны дараа цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ гэдэг асуудал америкт хөндөгдсөн байна. 90-ээд оны дунд үеэс америкийн хэвлэлүүд интернэт хувилбартай болж иржээ. Ойрын 50 жилд цаасан хэвлэл аажмаар үгүй болно гэдэг таамаглал гарч ирсэн байна. Одоо болж байгаа санхүүгийн хямрал энэ үйл явцыг бүр ч түргэтгэж байна. АНУ-д цаасан хэвлэлийн хэмжэээ сүүлийн 20 жилд тасралтгүй буурч байна. Одоо АНУ-д өдөрт 49 сая ширхэг сонин хэвлэгдэж байна. Хамгийн олон уншигчтай The New York Times сонины хэвлэлтийн тоо сүүлийн 2 жилд 10 хувиар буурсан байна. Тэгвэл Chicago Tribune, Minneapolis Star Tribune, Philadelphia Inquirer зэрэг сонины газар дампуурлын ирмэгт байна. The Washington Post сонин 1999 онд 786 мянган захиалагчтай байсан бол одоо энэ тоо 665 мянга болжээ. Харин энэ сонинг интернэтээр уншдаг хэрэглэгчийн тоо 9.4саяд хүрээд байна. Цаасан сонин уншихыг эрмэлздэг хүний тоо жилээс жилд буурч байна.18-35 насны америкчуудын 19 хувь нь цаасан сонин гарчигладаг байна. Ер нь цаасан сонин уншиж байгаа хүмүүсийн дундаж нас 55 байна. Хүмүүс цаасан сонин уншихын оронд компьютерийн дэлгэц ширтэж, эсвэл Amazon Kindle мэтийн электрон ном гарчиглах болжээ. Сонин хэвлэл цаасан дээр байхаа болих нь сэтгүүл зүйд ч томоохон хувьсал авч ирнэ гэж судлаачид дүгнэж байна.

Өнгөрсөн үеийн эдийн засгийн загвар

АНУ-ын The New Republic, The Washington Post, The New York Times, The Time зэрэг томоохон сонинд байнгийн булан хөтлөн явуулдаг сэтгүүлч Майкл Кинслигийн үзэж байгаагаар интернэт бий болсоноор цаасан сонин хэвлэлүүд зах зээл дээр монопол байдлаа алджээ. Эртр дээр үед америкийн томоохон хотод бүс нутгийн болон үндэсний хэмжээний үйл явдлын тухай мэдээлдэг ганц хоёрхон сонин байжээ. Орон нутгийн оршин суугчид хэрэгтэй мэдээгээ эндээс л мэдэж байлаа. Интернэт хөгсөнөөр америкийн цаасан сонингуудын орлогийн эх үүсвэр болсон захиалага, зарлал сурталчилгааны орлого алга болов. Одоо Лос-Анжелосын уншигч Ойрхи Дорнодын бүс нутагт болж байгаа үйл явдлын тухай мэдээг уншихын утлд орон нутгийн The Los Angeles Times сонин хэвлэгдэхийг хүлээх хэрэггүй болжээ. Уншигч The New York Times эсвэл англи хэлээр хэвлэгддсэн Израилийн Haaretz сонины сайт руу ороод л хүссэн зүйлээ олоод уншчихна. Европт болж байгаа үйл явдлын тухай мэдэх нь бүр ч хялбар. Лос-анжелосын орон нутгийн чанартай мэдээг засгийн газрын бус байгуулагын сайтууд, эсвэл блог, Facebook, Twitter, MySpace зэрэг сайтаас ч мэдэж болно. Хамгийн гол нь интернэтээс энэ бүх мэдээллийг үнэ төлбөргүй олоод авч болж байна. “Би саяхан The New York Times” сонинг захиалахаас татгалзсан. Учир нь энэ сонины интернэт хувилбар нь цаасан хувилбараасаа огт ялгагдахгүй байна. Тэгвэл би яах гэж цаас авах гэж мөнгөө үрэх вэ дээ?” гэж Аспены хүрээлэнгийн ерөнхийлөгч, саяханыг хүртэл Time Magazine сэтгүүлийн редактороор ажиллаж байсан Уолтер Исааксон ярьжээ. Цаасан сонингууд захиалагчидаа алдаад зогсохгүй сурталчилгаа өгдөг байгуулагуудаа ч алджээ. 2006 оноос эхлээд америкийн сонинуудын зарлал сурталчилгааны орлого 25 хувиар буурсан байна. 2009 онд сонины газрын сурталчилгааны орлого дахин 17 хувиар багасах чиг хандлага ажиглагдаж байна. Өнөөдөр зарлал сурталчилгааг сонин сэтгүүлийн албан ёснй сайтад байрлуулж байснаас өөрийн гэсэн сайт хийгээд сурталчилгаагаа үнэгүй олон түмэнд хүргэх боломж байна шүү дээ. Сонин сэтгүүлээс гадна мэдээллийн сайт зарлал сурталчилгааны гол талбар нь болоод байна. Drudge Report, Huffington Post, Real Clear Politics зэрэг мэдээллийн сайтууд хамгийн сонирхотой мэдээллийг ангилан гаргаж, бас хамгийн сайн бичлэгтэй блогуудыг сурталчилж байна. Сонины албан ёсны сайтаас илүү хүмүүс ийм мэдээллийн сайтыг илүү үздэг болжээ. Huffington Post сайтыг сард 10 сая хүн үздэг байна.

Хурд чанарын эсрэг

Интернэт мэдээлэл боловсруулах, хэрэглэгчдэд хүргэх хурдыг ч өөрчилжээ. Өчигдөрийн мэдээг унших гэж өнөөдөр шуудангаар ирэх сонинг хүлээж суудаг хүн хаана ч үгүй. Өнөөдрийн мэдээг бид өнөөдөр л интернэтээс уншна. Энэ байдлаас болоод орчин үед сонин сэтгүүлүүд мэдээ хэвлэх нь багассан байна. Ингээд сонины мэдээний хэлтэст ажилладаг сэтгүүлчид ч ажилгүй болжээ. 2008 онд АНУ-д мэдээний албанд ажилладаг 5000 сэтгүүлч ажлаасаа халагджээ. Америкийн баруун эргийн хамгийн нөлөө бүхий The Los Angeles Times сонин 2008 онд мэдээний албанд ажилладаг 1200 сурвалжлагчийнхаа 600 нь халсан байна. Сүүлийн 20 жилд АНУ-ын нийслэл Вашингтон хотод ажилладаг орон нутгийн сонины салбар товчооны тоо 600 аас 300 болж буурсан байна. Цаасан сонин унших дуртай хүмүүс интернэтэд байгаа мэдээлэл нь сайн нягтан шалгагдаагүй байдаг гэж шүүмжилдэг. Гэхдээ мэдээлэл дамжуулах хурднаас болж цаасан дээр хэвлэгддэг сонин хэвлэлүүд ч бас мэдээллийн үнэн бодит байдалд хандуулах анхаарлаа сулруулжээ. Одоогоос хэдэн сарын өмнө Дублины их сургуулийн оюутан Шэйн Фитцжеральд интернэтээс хамааралтай болсон орчин үеийн хэвлэл мэдээлэл дамжуулахдаа үнэн бодит байдалд хэрхэн анхаарч байгааг шалгахаар шийдсэн байна. 2009 оны 3 сарын 28-нд тэрээр францын хөгжмийн зохиолч Морис Жарэ нас барсан тухай мэдээг олж сонссон байна. Хэдэн цагийн дараа 22 настай энэ оюутан интернэтийн Wikipedia нэвтэрхий тольд орж хөгжмийн зохиолч Жарэгийн намтарт засвар хийжээ. “Хөгжим бол миний амьдрал байсан. Хөгжим намайг энэ амьдралд хөтөлсөн. Хөгжмийн ачаар намайг үхсэний дараа дурсан санах болно. Намайг үхсэний дараа миний толгойд зөвхөн сүүлчийн вальс тоглогдох болно. Энэ сүүлчийн вальсийг надаас өөр хэн ч сонсож чадахгүй” гэдэг өгүүлбэрийг Морис Жарэ хэлсэн мэтээр бичиж орхив. Гэтэл хэдхэн минутын дараа нэрт хөгжмчийн нэрийн өмнөөс оюутан залуугийн бичсэн өгүүлбэрийг АНУ, Австрали, Энэтхэг, Их Британий мэдээллийн сайтууд иш татан авчээ. Гэхдээ тун удалгүй Wikipedia сайтынхан хуурамч мэдээллийг устгасан юм. Шэйн Фитцжеральдийн бичсэн хуурамч өгүүлбэрийг нэг ч сэтгүүлч анзаараагүй байна. иймд сарын дараа Шэйн Фитцжеральд өөрийнх нь хуурамч өгүүлбэрийг Морис Жарэгийн эмгэнэлийн мэдээнд иш татсан нэгэн сонины редакц руу мэдэгдсэн байна. Ганцхан Британий The Guardian сонин л уншигчдаас хүлцэл өчжээ. Харин бусад сайтууд өнөөх мэдээндээ чимээгүйхэн засвар хийсэн байна. Би энэ туршилтынхаа үр дүнг хараад маш их цочирдсон гэж Шейн Фитцжеральд ярьсан байна. Интернэтийн эрин үед америкчууд ОНМХ-д шууд итгэхээ больжээ.

Ардчилалд заналхийлж байна уу?

Сэтгүүл зүйд муугаар нөлөөлж байгаа цорын ганц хүчин зүйл нь интернэт мэдээллийн чанарын асуудал биш юм. Сонин хэвлэлийн газрууд дэлхийн өнцөг булан бүрд сурвалжлагчийн товчоо, салбараа нээсэн байдаг бол харин ямар ч интернэт сайт хэзээ ч ингэхгүй. Хямралын энэ үед The Times сонин мэдээний албаны 1200 сэтгүүлчээ ажилуулсаар байгаа бол, The Washington Post мэдээний албандаа 800 сэтгүүлчтэй. The Times сонин Багдад хот дахь салбартаа жилд 3 сая доллар зарцуулдаг. Брукингсийн хүрээлэнгийн Засгийн Газрын ажлыг судлах хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Даррела Уэстагийн хэлснээр мэдээний алба бол жинхэнэ сэтгүүл зүйн сургууль. Эндээс төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа тухай эрэн сурвалжлах бүтээл гаргадаг мэргэжилтнүүд төрөн гардаг. Өнөөдөр сэтгүүл зүйд тулгараад байгаа хамгийн том асуудал бол хэн эрэн сурвалжлах вэ? Энэ ажил бол цаг хугацаа бас мөнгө шаарддаг. Өглөө нойрноосоо сэрсэн блоггер 20 минут интернэтэд суугаад дараа нь сэтгэгдэлээ бичиж байгааг сэтгүүл зүй гэж нэрлэж яасан болохгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эх сурвалжтай тулж ажиллах шаардлагатай болдог гэж Уэст онцлон тэмдэглэж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл багасаж байгаа нь ардчилалд заналхийлж байгаа том асуудал гэж үзэж байна. иймээс интернэтийн эрин үед чанартай сэтгүүл зүйг баримталдаг сонин хэвлэл оршин тогтнох эдийн засгийн загварыг гаргах хэрэгтэй болоод байгаа юм. АНУ-ын Мэриленд мужийн сенатор ардчилсан намын гишүүн Бенжамин Кардин “Сонинг сэргээх тухай” хууль батлахыг санал болгож байна. /Newspaper Revitalization Act/. Тэгвэл Time Magazine сэтгүүлийн редактор Уолтер Исааксон сонин хэвлэлийн интернэт хувилбарыг төлбөртэй болгосноор л хэвлэмэл сонинг аварч чадна гэж үзэж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: