Хэвлэл Мэдээллийн судалгаа яагаад хэрэгтэй вэ?

9 Sep

arrow

Асуулт: Рекламныхаа хэрэглэгч, зорилтот бүлгийг оновчтой сонгож, хүртээмж болон үр нөлөөг нь дээшлүүлмээр байна уу. Ямар сувгаар, хэрхэн хүргэхээ мэдэхгүй байна уу. Та үр ашиггүй зардлаа хэмнэж, бизнесээ оновчтой төлөвлөмөөр байна уу?


Нөхцөл байдал: Монголын бизнесийн компаниудын маркетингийн бодлого-төлөвлөгөө танил тал, түншүүддээ хэт дулдуйдсан, менежерүүдийн хувийн санаа бодолд түшиглэсэн, судалгаа шинжилгээнд тулгуурлаагүй, хэрэглэгчээ бодоогүй байдаг нь бодит үнэн. Мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, нэвтрүүлгийн бодлогоо сайжруулах, зах зээлээ мэдэрч шинэ санал санаачилга бий болгох, маркетингийн бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөх, хамтран ажиллах мэдээллийн хэрэгслээ сонгох, үнэлэх, хэвлэл мэдээлэлд сурталчилгаагаа оновчтой байршуулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний сегментчлэл хийх зэрэг олон асуудлыг шийдэж чадалгүй хугацаа алдсаар байна.


Зөвлөгөө: Бизнесийн байгууллагууд зорилтот бүлгээ зөв тодорхойлж, хэвлэл мэдээллийн сувгаа оновчтой сонгосны дараа тухайн рекламаа бичил зах зээлд туршиж үзээд  олон нийтэд хүргэе. Харин дараа нь үр дүнгээ дээшлүүлэх ажил заавал зохион байгуулж, үнэлгээ хийснээр сурталчилгааны ажил тань амжилттай болно. Эдгээр бүх шатанд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилтот хэрэглэгчдийн онцлог, тэдний ашигладаг мэдээллийн сувгийг тогтоосон судалгааны дүнг ашиглах нь хамгийн чухал юм.


Шийдэл: Бизнест өрсөлдөөн нэмэгдэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, борлуулах сурталчлахад  хэрэглэгчдийн үйл хөдлөл, санаа бодлыг юуны өмнө тусгах хэрэгтэй байдаг. Энэ асуудлыг хамгийн хямд, хараат бус, бодитоор, орчин үеийн шинэ хандлага, арга зүйд тулгуурлан хийдэг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” цогцоор нь шийдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл манай судалгаа олон нийтийг хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудтай холбосон гүүр бөгөөд хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн санаа бодол, өөрчлөлт динамикийг цаг алдалгүй судалж иж бүрэн цогц, далайцтай мэдээллийг бүрдүүлснээр хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны сувгийн зах зээлийг тодорхойлдог.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475 96649649

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: