Сайн реклам

30 Sep

garchigӨнөө үед рекламны агентлагийн ажилчид сонин сэтгүүлийн зар сурталчилгааны салбараас илүү телевизийн зар сурталчилгааны салбарыг сонирхох боллоо. Хэдийгээр тэд уран бүтээлийн хувьд авьяас муутай байлаа ч гэсэн телепродюсерууд үргэлж ажлынхаа амжилтыг хамгийн сайн талаас нь танилцуулж байдаг. Өвөл хамт ажиллагсад нь хотдоо үлдээд хөлдөж байхад тэд далайн дулаахан рашаан усны зураг авалтад явах дуртай байдаг.

Нэгэн хүсний бараа үйлдвэрлэдэг компаний томоохон албан тушаалтны бичсэн зүйлээс нь яагаад ч юм надад нэг зүйл ажигладлаа.
Тэрээр хэлэхдээ: ”Телевиз рекламны ертөнцийн анхаарлын төвд байгаа өнөө үед хүнсний барааны тухай багахан шиг аятайхан хэвлэлийн реклам хийчхээр рекламны агентлагуудыг хуруу дараад тоолоод үз. Үүний гогцоог олохыг тэд дахин дахин оролдовч эцсийн эцэст ямар ч үр дүнд хүрч чаддаггүй, ямар арга хэрэглэх нь зөв бэ.

Хамгийн гайхалтай нь дурын эмэгтэйн анхаарлыг татаад зогсохгүй түүнийг ямар нэг мэдээлэл санаанаас нь гарахгүй болтол тогтоон барьж байхаар тохиромжтой рекламны гайхалтай жор бол зүгээр санахтай холбоотой. Хамгийн залуу, туршлагагүй брэнд-менежер хүртэл бараа бүтээгдэхүүн дээр гайхалтай рекламны үг бичиж чадна, харин авьяаслаг хүмүүс гэрийн эзэгтэй нарыг сонин сэтгүүлээс уншсан рекламаа өөрийн мэдэлгүйгээр гал тогооныхоо өрөөний ханан дээрх наахад хүргэдэг.

Хэзээ нэгэн цагт энэ тухай рекламны агентлагт тайлбарлаад үзээрэй. Тэд хоол хүнсийг хэрхэн сурталчлах талаар ямар нэг мэдэгдэхүүнгүй. Тэдэнд өнөөх жорыг хэлээд үз-Тэдний уран бүтээлч зөөлөн зүрх нь тэр даруй уйтгарлан хатах болно” гэсэн юм.

Хэвлэлийн рекламны салбар дахь “Ноу-хау”-ийн дутмаг байдал нь тамхины компаниуд болон энэ төрлийн үйлдвэрлэгчдийг телевизээр сурталчлахыг хуулиар хориглосон тул асуудлын урт дараалал үүсгэж байна.Гэхдээ энэ нь копирайтерууд болон артдиректоруудад энэ талаар сонирхож, зорилго чиглэл болгон ажиллах гайхалтай боломжийг олгож байгаа юм. Энэхүү оршилд би хэвлэлийн зар сурталчилгааны салбарын талаарх өөрийн хувийн үзэл бодлоо хуваалцах гэсэн юм. Би хэрэглэгчдийн гарчгийн хэсэг, дүрс, фотозураг, текст зэрэгт хэрхэн хандах талаар адилхан улсууд болон хотуудад жил ирэх тусам сонирхоно гэж хэзээ ч төсөөлөөгүй.

Би энэ бүх мэдээллийг “Гэллап энд Робинсон”-ны аналитик тайлан мэдээнээс, уншигчдын хүсэлт судалгааны “Старч” байгууллагаас, “Хариу дохио” компаний хэрэглэгчдийн судалгаанааё болон өөрийн судалгаанаас цуглуулсан юм.

1.Гарчиг

Гарчгийг хүмүүс текстийг бодвол 5 дахин их уншдаг. Үүнээс үзэхэд та өөрийн хөрөнгө оруулсан бизнесийнхээ сурталчилгааг хийж байгаа бол зөвхөн гарчигнаас болж бүх оруулсан хөрөнгийнхөө 90 хувийг алдаж болзошгүй гэдгийг санах хэрэгтэй.

Хамгийн сайн гарчиг нь хэрэглэгчдэд ямар нэг ашигтай зүйлийг амласан байх хэрэгтэй. Жишээ нь: Илүү сайн цайруулагч бодис, 1 литр бензин бага зарцуулалт, элдэв хууч өвчин юмуу вирусээс салгах. Дурын сэтгүүлээ сонгоод анхаарлаа хандуул, хэдэн реклам нь хэрэглэгчдэд ашгийг амласан гарчгаар эхэлж байна.

Хүмүүс ихэвчлэн сүүлийн үеийн мэдээлэл агуулсан гарчгийг их анхраадаг. Мэдээ мэдээлэл нь ямар нэг шинэ бараа бүтээгдэхүүний худалдаанд гарсаныг мэдээлэх, эсвэл хуучин бараа бүтээгдэхүүний сайжирсан зүйлийг, эсвэл хэрэглэгчдийн мэддэг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх шинэ заавар зэргийг мэдээлсэн байж болно.

Хэрвээ бараа бүтээгдэхүүний чинь талаар үнэхээр 10 хүнээс 9 нь сонирхоод уншчихаар тэдээлэл байгаа бол түүнийгээ заавал текстэндээ оруулж бичих албагүй, тэр мэдээллээ шууд л тод бас томоор гарчигандаа оруулах хэрэгтэй. Мөн “гайхалтай”,”анхны”,”өнөөдөр”,”гэнэт” гэх мэт цаг хугацаа заасан үгсийг гарчигандаа оруулахаас бүү татгалзаарай.

Гарчигандаа ямар нэг тодорхой ашигтай мэдээлэл оруулах нь зүйтэй, жишээлбэл “Хэрхэн найзтай болох ба бусдыг өөртөө татах вэ” зэоэг асуудал дэвшүүлсэн гарчиг ашиглавал зохино.

Сурталчлах гэж буй бараа бүтээгдэхүүнийхээ нэрийг гарчигандаа оруулахгүй бол таныг ямар зүйл санал болгоод байгааг уншигчдын 80 хувь нь мэдэхгүй өнгөрөх болно.

Хэрвээ тодорхой хүрээнийхний дунд л ашиглагдахаар бараа бүтээгдэхүн сурталчлах гэж буй бол гарчигандаа заавал тэдний анхаарлыг татахуйц үг оруулах хэрэгтэй, жишээлбэл “40-өөс дээш настай эмэгтэйчүүдэд”.

“Старч”-ийн үзэж байгаагаар бол 10-аас дээш үгтэй гарчиг нь богино үгтэй гарчигаа бодвол анхаарал бага татдаг байна. Нөгөө талаас авч үзвэл 10-аас дээш үг агуулсан гарчиг нь богино гарчигаа бодвол илүү арилжааны ашгийг харуулсан байдаг.
Дүгнэлт: Танд хэрвээ олон үг гарчигандаа оруулах шаардлагатай бол татгалзах хэрэггүй, мөн богинохон гарчиг оруулая гэвэл айх хэрэггүй. Алдартай Вольксваггений рекламны гарчиг болох “Лимон” гэдэг ганц үг нь АНУ-д багагүй амжилт олсон байдаг.

Тодорхой мэдээлэл нь хэтэрхий ерөнхий мэдээллийг бодвол үргэлж дээр байдаг. Судалгаанаас үзэхэд ихэнх худалдан авагчид “Сирс Рёбак” компаний нэг бараанаас олдог цэвэр ашиг нь 37 хувь гэж боддог байсан байна. Би өөрийн рекламандаа ”Сирсийн ашиг 5%-иас ч бага” хэмээн оруулж өгсөн нь бидний урд нь рекламандаа ашиглах гэж байсан “Сирсийн орлого нь таны бодож байгаагаас ч бага” гэдэг ч юмуу элдэв бүрхэг үгнээс хамаагүй их нөлөөлж ашигтай болсон.

Өөрийн рекламаны гарчигандаа ишлэл татах юмуу хашилт хийж өгвөл уншигчдыг нэмж 28 хувиар илүү татаж чадна.

Хэрвээ таны реклам нэгэн хэсэг газрыг хамран гардаг сэтгүүлд гарвал та гарчигандаа тухайн хотын нэрийг оруулж өгөх хэрэгтэй, учир нь хүмүүс өөрсдийн оршин сууж буй газарт болж буй зүйлсийг мэдэхийг хүсч байдаг тул та амжилт олно.
Сэтгэл судлаачид нэгэнтээ олон хүмүүсийн өмнө дэлгэцэн дээр олон зуун дараалсан үгнүүдийг дараалан гаргаж тэдний сэтгэлийн хөдөлгөөнийг хэмжсэн байдаг. Хамгийн сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс “хонгор” гэдэг үгэн дээр хамгийн их сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байдаг ба ийм учраас Огилви өөрийн “Dove” савангийн рекламандаа энэ үгийг ашигласан байна.

Зарим копирайтерууд гарчигандаа 2 утга санаа илэрхийлэхээр ч юмуу тоглоом тохуу болохуйц үг хэрэглэдэг. Энэ байдал нь тэдэнд зөвхөн хохирол л авчирдаг. Аливаа сэтгүүл дэх гарчиг нь өөр 350 гарчигуудтайгаа өрсөлддөг тул гарчигандаа яг юуг өгүүлэх гээд байгаагаа тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр олон үгсийг уншиж байгаа хүн маань өөрөө тэр бүхнийг ойлгох гэж бодох цаг бага байдаг.

Ямар ч тодорхой ач холбогдолтой зүйл өгүүлээгүй “сохор”гарчиг нь 20 хувиар бага уншигддаг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.

Ямар ч рекламны амжилт болон алдаа нь гарчигтай нь салшгүй холбоотой байдаг тул гарчигаа бичихдээ анхааралтай няхуур хандах хэрэгтэй.

2. Зураг

Мянга сонсохоор нэг удаа хар гэдэг. “Марлборо” тамхиний рекламан дээр гардаг ковбойн зураг, Пуэрто-Рико рекламны агентлагийн рекламанд зориулсан гэрэл зургууд нь дээрх зүйр үгийг баталсан жишээ юм. Зургийг байрлуулахдаа анхаарах 15 зөвлөгөө:

1. Хамгийн гол нь юуны зураг тавих вэ гэдэгт байдаг. Танд хэрвээ гол санаа чинь байхгүй бол таныг хамгийн сайн зураг ч аврахгүй

2. Зурганд эффект их агуулагдсан байх нь уншигчдын анхаарлыг их татдаг.

3. Ямар нэг тохиромжтой санаа олдохгүй бол ядаж ерөнхий барагцаа зураг ав.

4. Эцсийн үр дүнг нүдэнд үзэгдэхээр дүрслэх. “Өмнө ба дараа” гэсэн зарчмаар авсан зураг нь уншигчдыг их татдаг. Гэллапын хийсэн судалгаагаар “Өмнө ба дараа” гэсэн рекламны зарчмаар хийсэн 70 реклам бүгд асар их амжилт олсон байдаг.

5. Фотозураг нь зурсан зургийг бодвол уншигчдыг илүү их татдаг ба илүү үнэмшилтэй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Жишээ нь: “Британид тавтай морил” хэмээх төсөлд ажиллаж байхдаа урд нь рекламанд нь хэрэглэж байсан зургийг фотозургаар сольсон нь амжилтанд хүрч уншигчдын эрэлт 3 дахин өсөж Их Британий жуулчлалд ч мөн адил нөлөөлсөн.

Гэхдээ фотозураг нь зурсан зургийг бодвол сонин дээр гарахдаа муу харагдах үе ч байдаг. “Том Мак-Кен” гэдэг компаний гутлын рекламыг гүйцэтгэхдээ цагаан дугуй зураасан дүрс ашигласан нь фотозургаас ч илүү борлуулалтад нөлөөлж амжилт авчирсан юм.

6. Өөрийн хэвлэлийн рекламандаа телевизийн рекламны жүжигчин ч юмуу ямар нэг олны танил хүмүүс, алдартай хүмүүсийг зургандаа оруулах нь маш их амжилтыг авчирдаг.

7. Зургаа аль болох энгийн тодорхой нэг биет юмуу нэг хүн дээрээ гол анхаарлаа хандуулж хийвэл илүү үр дүнтэй.

8. Хүнийг дүр төрхийг гаргахдаа амьдрал дээр байдгаас маш томоор гаргах нь үзэгчдийг түлхдэг болох нь нотлогдсон.

9. Түүхийн тухай сэдэвтэй зураг ашиглах нь үзэгчдийг уйдаадаг.

10. Таны амьдрал дээр анхаарлыг тань татдаг зүйлст үйлдвэрлэгчид ч бас заавал сонирхол нь татагддаг. Тогооч хүний дүр төрх ямар ч хүний анхаарлыг татна гэж бодож байсан боловч гэрийн эзэгтэй нарын дунд хийсэн судалгаагаар бидний төсөөлж байснаас маш муу үр дүн гарсан. “Campbell’s soup”-ийн нэг хүн хэлэхдээ мэргэжлийн тогооч эр хүний зурагтай рекламыг гэрийн эзэгтэй нар төдий л сонирхдоггүй гэсэн юм.

11. Уншигчдын анхаарлыг хамгийн их татдаг зураг бол “амьтан, хүүхэд, секс” байдаг.

12. Хэрвээ рекламандаа эмэгтэй хүний зургийг ашиглавал эрчүүд тэр рекламдаж буй гол бараанд бус тэр эмэгтэй хүнд анхаарлаа илүү хандуулдаг байна.

13. Дөрвөн өнгө орсон зураг нь хар-цагаан зургийг бодвол 50 хувиар үнэтэй бүтдэг ба 2 дахин илүү хүмүүсийн санаанаас гардаггүй.

14. Хэрэв ямар нэг хоол бэлтгэхэд ордог хүнсний бүтээгдэхүүн сурталчлах болвол тэр зүйлийнхээ түүхий үеийн орцыг бус болсон байх үеийн зургийг тависан нь дээр байдаг.

3. Текст

“Рекламны текстийг хэзээ ч уншдаггүй” Энэ үнэхээр үнэн үү? Асуултын хариулт нь 2 янзын зүйлээс гарч ирнэ. Нэгдүгээрт, таны сурталчилж буй барааг хэчнээн хүмүүс сонирхдог вэ, эмэгтэйчүүдийн ихэнх нь хүнсний зүйлийн рекламны текстийг уншдаг, багахан хэсэг нь тамхины рекламны текстийг уншдаг. Хоёрдугаарт, Та өөрийн рекламны зураг гарчиг хоёроороо хэр их хүнийг татаж чадсан бэ?

Дунджаар уншигчдын дөнгөж 5 хувь нь рекламны тектстийг уншдаг. Энэ тоо үнэхээр бага ч гэсэн “Ридерз Дайджест” сэтгүүлийн уншигчдын 5 хувь гэдэг бол хэдэн сая хүмүүс байдаг.

Уншигчидтайгаа ийм маягаар харицалгүй, тэд уйтгарлсандаа л рекламны текстийг уншиж байгаа тул бүгдэд нь өөрийн хувийн захиаг нэгэн чухал хүнээс бас нэгэн чухал хүнд бичиж байна гэж бодоод бичих хэрэгтэй.

Нэрт копирайтер байсан Олдос Хаксли хэлэхдээ: “Зүрх сэтгэлийг эзэмдэхүйц 10 романтик шүлэг бичих нь нэг рекламны тохиромжтой текст бичихээс амархан” гэсэн байдаг.

Текстээ бичихдээ утга санаагаа энгийнээр гаргах ба үүндээ ямар нэг хүнд хэллэг ашиглахгүй байх нт зүйтэй юм. Өөрийн бичсэн текстийг эссе гэж бодогдохоор бүү бич. Зүгээр л энгийн ярианы хэллэгүүд ашиглан тухайн барааг авсанаар тэр хүн ямар давуу талыг эдлэх, ямар ашиг өөрт нь ирэх зэргийг энгийн үгээр тайлбарлан бичих хэрэгтэй.

Өөрийнхөө хийж буй рекламны текстийг бичихдээ атьдрал дээр тохиолдсон адал явдал маягаар бичих нь зүйтэй. Жишээ нь: “Баригдсан загасны гэдэснээс гарч ирсэн Zippo асаагуур одоо хүртэл ажиллаж байна” хэмээх рекламны текст. Хэт худал ихийг амласан “Манайх дэлхийд no.1” гэх мэт реклам битгий бич. Хэрвээ бичсэн зүйлд хэдий их хөдөлшгүй баталгаа байна төдий чинээ их амжилт олно . Хүмүүс алдар нэртэй хүмүүсийн нэр орсон рекламанд их дуртай , тэр реклам санаанд нь удаан хоногшдог.

Ямар нэг зар сурталчилгааны текстийг зөвхөн рекламны агентлагууд л бичих ёстой. Рекламны тестийг уртбичих үү богино бичих үү? Рекламанд урт текст ашиглах нь богино текст ашигласнаас хамаагүй эвтэйхэн байдаг. Урт текст ашигласнаараа та рекламандаа хүнд хүргэх чухал мэдээлэл агуулсан гэдгээ нотолж байгаа хэрэг юм. “Хариу дохио” хэмээх зарчим боловсруулдаг агентлагийн судалгаагаар ч мөн адтл урт текст нь богино текстээ бодвол илүү их амжилт авчирдагийг баталсан байна.

Хэрхэн сайн копирайтер болох вэ?

Рекламны арга барил олж авахын тулд ахмад болоод авьяастай хүмүүсийн хийж бүтээснээс хуулах нь огт тэнэг хэрэг биш. Нэртэй артдиректоруудын нэг болох Гельмут Крон хэлэхдээ:”Би нэгэн удааа өөрийн ажлын залуухан ажилтнаас өөрийн гэсэн замаа хөөх үү эсвэл ямар ч аргаар хамаагүй хамгийн сайн реклам хийх үү гэж асуухад тэрээр, өөрийнхөө замыг хөөсөн нь дээр юм байна гэж хариулаахад нь би хэрвээ чамд сайн санаа олдохүй бол зүгээр л бусдаас хуулбарла гэж зөвлөөд, би өөрөө 5 жилийн өмнө Боб Гейджаас хуулсан байхад Боб Гейдж өөрөө Пол Рэндээс хуулбарламан, Рэнд ч бас Шихольд гдэг гермaн эрээс хэзээ нэгэнтээ хуулбарлаж байсан байна”.

4.Текстийн чимэглэл

Уншигчид эхлээд зурган дэээр анхаарлаа хандуулаад дараагаар нь гарчиган дээр, эцэст нь текстийг хардаг. Хэвлэлийн рекламыг хийхдээ ч мөн адил эхлээд зургаа тавиад, дараа гарчмгаа бмчээд, чүүлднь текстээ бичдэг. Энэ нь уншигчын дээрээс доошоо уншдаг чиглэлийн дагуу зөв байрах хэрэгтэй гэсэн үг юм. Хамгийн дээр нь гарчигаа бичих нь уншигчыг дамаагүй хэлбэрээр нь рекламаа уншуулна. Анхны дурьдсан гарчиг нь дундаа орсон рекламыг уншигчид нөгөө аргаар хийсэн реклмыг бодвол 10 хувиар илүү уншдаг болох нь тогтоогдсон. Үүний ялгааг бодоод үзэхэд 20 сая уншигчдаас 10 хувь гэвэл даруй 2 сая хүнээр илүү байх тооцоо байна. Гэхдээ одоог хүртэл 59 хувь нь гарчигаа дээр нь байрлуулаад хийж байгаа. Зарим тэнэгүүд гарчигаа текстийнхээ доор оруулж гарчигаа балладаг.

Зурган дээрээ тайлбар оруулж өгсөн рекламыг хүмүүс илүү сонирхдог тул зургаа тайлбаргүйгээр бүү орхи.

Реклам бүтээгчид өөрийн мэдэлгүйгээр рекламаа нэг загвартай хийдэг ба үүнийг нь уншигчид хараад “Энэ бол зөвхөн рекламны текст, хуудсаа эргүүл”. Рекламыг заавал реклам шиг харагдахаар хийх албагүй, иймд энгийн сонингийн нүүр шиг харагдахаар хийвэл улам л их хүн татна. Хүмүүс сонин сэтгүүлийн энгийн мэдээг рекламыг бодвол6 дахин их уншдаг. Хамгийн бага реклам л гэхэд 20 хүнээс 19-ийнх нь анхаарлыг татдаг байна. Сонингийн редакторууд хүмүүсийн сонирхолыг рекламны мэргэжилтэнгээс ч илүү мэддэг. Дараах “Time”, ”Newsweek” зэрэг АНУ-н, Францын ”Л” Экспресс”, Германий ”Шпигель”, Испаний ”Камбио 16” зэрэг алдартай сэтгүүлүүдэд дараах ижилхэн графикуудыг ашигладаг:

-Текст ихэвчлэн зурагныхаа доор байрлан байдаг

-Текст нь хэрчлээстэй шрифт ашиглан бичигддэг

-Текст нь 35-45 нэгж бүхий 3 багана болон орно

-Бүх зурган дээр нь тайлбар байдаг

-Текст нь Том үсгээр эхэлдэг

-Хар шрифт нь цагаан дэвсгэр дээр бууна

Одоо дээрх сэтгүүлүүдийнхээ рекламаа яаж хийдгийг харъя:

-Зураг нь текстээс түрүүлж тавигдана

-Текст нь уншихад төвөгтөй хачин хэлбр маягтай шрифтээр бичигддэг

-Текст нь 120 нэгжийн өргөнтэй нэг багана болон ордог

-Зураг бүхэн нь тайлбартай байдаг ба уг тайлбарыг 4 дахин их хүн уншдаг

-Гарчиган дахь үсэнүүд нь бага байдаг артдиректорууд уншигчдыг сонирхолыг татдаг чадварыг үнэлдэггүй.

-Хар цагаан дээр бичнэ

Олон хүн цуглардаг газар хэвлэсэн рекламны самбар өлгөхөөр болвол доод тал нь 5 метрийн хол байх хэрэгтэй.

5. Гудамжны реклам

Гудамжны рекламанд тавигдах үндсэн шшардлагууд энд бий: зураг агуулсан байх: гарчиг агуулсан байх хэрэгтэй. Гарчигандаа хамгийн том шрифт ашиглаж, зураг болон самбарын чинь өнгө нь цэвэр тод байх хэрэгтэй. Хамгийн гол нь худалдааны маркийн өнгө нь тод, мөн дүрс нь сайн харагддаг байх хэрэгтэй. Хааяа 3-аас дээш тооны эффектүүдашиглах нь буруутахгүй.

6. Метрон дахь реклам

Метронд суугаад явж байгаа хүмүүсийн 15 хувь нь өөрсдийн гэсэн хийх зүйлтэйгээ ордог бол үлдсэн 85 хувь нь таны рекламыг харах завтай байна гэсэн үг. Метронд рекламыг харж амжих хугацаа нь дунджаар 21 минут байдаг тул энэ хугацаанд судалж амжихуйц реклам бэлдэх нь зүйтэй.

Хэвлэлт-Хэрхэн харагдах вэ

Сайн хэвлэлт нь хүмүүсийг уншихад хялбар болгож муу хэвлэлт нь тэдэнд рекламыг түлхэх шалтаг болж өгдөг. Рекламны агентлагууд ихэвчлэн гарчигандаа дан том үсэг хэрэглэдэг.энэ нь буруу юм. Стэнфордын их сургуулийн Профессор Тинке энэ үсэгнүүд уншихад хэцүү байдгийг баталсан. Нөгөө талаам энэ текстэн дээрх мэдээлэл нь дараа санаанаас гардаггүй тул бидэнд хэчнээн төвөгтэй байсан ч унших шаардлагатай болж байна.

Гарчиганд цэг тавих нь жинхэнэ тэнэг алдаа болдог. Цэг гэдэг нь ямар нэг зүйлийн дууссаныг зааж өгдөг зүйл тул гарчиганд ашиглах нь текстийг уншуулалгүй дуусгана гэдэг утга илэрхийлдэг.

Бас нэг том алдаа нь текстээ сонгохдоо багаар сонгох,эсэргээрээ, багана хоорондын зайг ихэсгэж текстээ гаргагдахгүй болгодог. Уншигчид урд нь уншиж дассанаараа багана хоорондын зайг 40 нэгжээс хэтрүүлэхгүй бол нүдэнд нь зохимжтой харагдана.

Эх сурвалж: http://blog.fiveidea.com/?p=61

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: