Хэрэглэгчдийн судалгааны онцлог, ашиг тус-1

30 Sep

СУДАЛГААНЫ ОНЦЛОГ НЬ:
1. Олон улсын туршлага, шинжлэх ухааны стандартад тулгуурлан явуулна.
2. Мэргэжлийн хараат бус байгууллага гардан явуулах учир судалгааны үр дүн нь итгэл үнэмшил, объектив шинж  чанараар давуу байх болно.
3.  8 телевиз, хамтран оролцох компани тус бүрээс төлөлөөлөгч орсон мэргэжлийн зөвлөл судалгааны ажлын явц, үр дүнг хамтран хянаж байх болно. Энэ нь нэг талаар байгууллага тус бүрийн шаардлага хэрэгцээг хангаж, нөгөө талаар аль нэг байгууллагын өрөөсгөл ашиг сонирхолд үйлчлэхгүйн баталгааг бий болгоно.
4. Судалгааг сар бүр тогтмол явуулах учир телевиз үзэгчдийн таашаал, хэрэгцээнд болон ТВ-ийн реклам зар сурталчилгаанд гарч буй өөрчлөлтийг цаг тухайд нь нарийн мэдрэх боломж бий болно. Мөн хэзээ, хаана, хэнд зориулж реклам сурталчилгааг цацах бодит нөхцөл бий болно.
5. Судалгааг эхлэн, тогтмолжуулахад шаардлагатай гарааны хөрөнгийн дийлэнх хувийг гадны санхүүжилтээр баталгаажуулах бодит боломж  бий. Нөгөө талаар, ийм судалгааны дүнг ашиглах зах зээл, эрэлт хэрэгцээг урьдчилсан байдлаар тандан судалж, зохих тооцоо, төлөвлөгөөнд үндэслэн уг төслийг боловсруулсан учир цаашид бие даан, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн явуулах боломжтой.

ТӨСӨЛД ХАМРАГДАХ ТЕЛЕВИЗЭД ЯМАР АШИГТАЙ ВЭ?
1. Сар бүр Улаанбаатар хотын хэмжээнд явуулах телевиз үзэгчдийн судалгааны дүнг бүрэн эхээр нь шуурхай авах эрхтэй.
2. Телевизийн аль нэг нэвтрүүлэг, үзэгчдийн аль нэг хэсэг бүлгийн эрэлт хэрэгцээг хамарсан мэдээлэл шаардлагатай тохиолдолд сар бүр явуулах судалгаанд нэмэлт асуулга оруулж, захиалгат мэдээлэл авах эрхтэй.
3. Өөрийн нэг төлөөлөгчөөр дамжуулан судалгааны аргачлал, шаардлагатай мэдээлэл, судалгааны дүнгийн хэлэлцүүлэгт байнга оролцож судалгааны үйл явцын хараат бус байдалд ажиглалт хийх боломжтой.
4.Телевиз үзэгчдийн судалгаанд үндэслэн байгууллагын маркетингаа тодорхойлох, реклам зар сурталчилгаанд цацаж буй бодит зардлаа зөв зохистой зарцуулах зэрэг ашиг тустай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: