Archive | October, 2009

“NTV” телевиз “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд

28 Oct

Ntv2NTV телевиз нь байгуулагдаад 3 жилийн /2006 онд/ нүүр үзэж байгаа хэдий ч телевиз үзэгчдийн үнэлгээгээр “мэдээллийн багтаамж сайтай, эрэлт хэрэгцээт хангаж чадаж байгаа” телевизүүдийн рейтингд 2008 оны 01 сард 7-р байранд байсан бол оны эцэст /11 сард/5-р байранд орж ирсэн байна. Үүнээс үзвэл үзэгчдийн хувьд NTV телевизийг сонирхон үзэх нь ихэсч хүссэн мэдээ мэдээллээ авч чадаж байна хэмээн дүгнэн хэлж болохоор байгаа юм.
Мөн шинээр байгуулагдсан телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдийн хүртээмж сар сараар тэлж байгаа. NTV телевизийн “Цаг үе-үйл явдал” болон C1 телевизийн “Фокус телевизүүдийн мэдээний тойм” зэрэг мэдээллийн хөтөлбөрүүд “City news”, “Цаг” хөтөлбөрүүдийг хүртээмжээрээ давж гараад байна. Continue reading

Мэдээллийн хэрэгслүүд ба өрхийн түвшин дэх телевиз үзэгчдийн зөрчилдөөнт байдал

23 Oct

p_2676869Г.ЦОГТБААТАР |IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал|

Миний бие энэхүү судалгааны нийтлэлээр та бүхэнд тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол хэрхэн суларч байгааг болон хүмүүс зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэж чаддаг эсэх, үүнтэй өрхийн мэдээллийн хэрэгслийн хангамж, гишүүдийнх нь эрх хэрхэн уялддаг, цаашлаад хэвлэл мэдээллийн болон бизнесийн байгууллагууд өрхийн хамгийн эрх дархгүй гишүүдэд зориулсан мэдээ, мэдээллээ хэзээ, хэрхэн хүргэж болох тухай өгүүлэх болно.

·   Тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол суларч байна

2003 онд “Хэвлэл мэдээлэл хэрэглэгч”-ийн судалгааг эхлүүлж байхад монголд нийт 321 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2006 оны урьдчилсан байдлаар энэ тоо 352 болж өсөөд байна. Өөрөөр хэлбэл бид өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа мэдээллийн даяар зах зээлийн бодит гэрч болж байгаа юм. Continue reading

Research methods in Danish audience research

23 Oct

denmarkIn Denmark both qualitative and quantitative audience research is conducted.
Quantitative: How many, how often, when etc…measured in numbers. Statistics. Surveys. Like you do in Mongolia.
Qualitative: Why, how, what is good. No numbers – long interviews, individual or focus groups. Description.

Today we will talk about the quantitative audience research in Denmark. Different methods are used for radio, print media and tv. All data are collected by a private statistics company called Gallup. This company makes some of the data official, but most of it, the media outlets have to buy. Continue reading

РЕКЛАМЫН МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ХЭРЭГСЭЛ

12 Oct

Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлүүдийг дараах төрлүүдэд ангилж болно. Үүнд:

хэвлэлийн газрууд( сонин, сэтгүүл, долоо хоногийн сонин)
дуу дүрсээр түгээх хэрэгсэлүүд (телевиз, радио, кино, видео,кабелийн ТВ )
Шуудангаар шууд хүргэх түгээлт
Гадна гудамжны реклам
үйл явдал болон дагалдах материалууд ( үзэсгэлэн, хэвлэмэл материалууд,
бэлэг дурсгалын зүйл)

Хүртээмжтэй кабелийн суваг, хэрэглэгч ихтэй кабелийн телевиз

8 Oct

ubs2Улаанбаатар хотод телевизийн зах зээл хамгийн далайцтай, өндөр хөгжжээ. Өргөн нэвтрүүлгийн телевиз жил бүр 2-оос 3-р нэмэгдэж байгаа бол кабелийн телевиз жил бүр буурч байна. Улсын хэмжээнд кабелийн телевиз 2005 онд 15 байсан бол 2009 онд 24 болж нэмэгджээ. Үүний 29 хувь нь буюу 7 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байна. Улаанбаатар хотод кабелийн телевиз хэрэглэгчдийн тоо 2006 онд 81800 орчим байсан бол 2008 онд 72000 хэрэглэгчтэй болж буурсан үзүүлэлт байна. Энэ нь кабелийн телевизийн үйлчилгээ тааруудаа биш өргөн нэвтрүүлгийн телевиз олширсонтой шууд холбоотой. Continue reading

Айст Монголиа телевиз манай судалгаанд…

5 Oct

aisttv“АИСТ МОНГОЛИА” телевиз нь 2006 оны 12 сараас эхлэн анхныхаа эфирийг Улаанбаатар хотноо цацаж эхэлсэн ба 2007 оны 01-р сарын 26 нд албан есны нээлтээ хийсэн кабелийн суваг юм. “Сансар”, “Хийморь”, “Оранж” гэх мэт Улаанбаатар дахь томоохон кабелийн телевизүүдээр нэвтэрдэг. “Шуурхай мэдээлэл, чанартай уран бүтээл, сайн реклам…”  гэсэн уриан дор  ажилладаг уг телевиз манай судалгаанд 2009 оны 2 сараас хамрагдаж ирсэн.

Continue reading