Айст Монголиа телевиз манай судалгаанд…

5 Oct

aisttv“АИСТ МОНГОЛИА” телевиз нь 2006 оны 12 сараас эхлэн анхныхаа эфирийг Улаанбаатар хотноо цацаж эхэлсэн ба 2007 оны 01-р сарын 26 нд албан есны нээлтээ хийсэн кабелийн суваг юм. “Сансар”, “Хийморь”, “Оранж” гэх мэт Улаанбаатар дахь томоохон кабелийн телевизүүдээр нэвтэрдэг. “Шуурхай мэдээлэл, чанартай уран бүтээл, сайн реклам…”  гэсэн уриан дор  ажилладаг уг телевиз манай судалгаанд 2009 оны 2 сараас хамрагдаж ирсэн.


“АИСТ МОНГОЛИА” телевизийн маркетингийн албанаас гаргасан үзэгчдийн судалгаанаас харахад ихэвчлэн орос хэлтэй сэхээтнүүд, Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа 3000 өрх, ОХУ-д суралцаж байсан олон арван хүмүүс ба оросын олон сургууль, их сургуулиудын оюутан залуус, өөрөөр хэлбэл ОХУ-тай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс үздэг аж.

2222
2009 оны 2 сард Айст Монголиа телевизийн өдрийн хүртээмж 6.3 хувьтай байсан бол энэ 9 сард 60104 хүн буюу Улаанбаатар хотын 12, түүнээс дээш настай нийт хүн амын 7.4 хувьд хүрч дээшилсэн байдалтай байна. Энэ нь нийт кабелийн сувгуудын хүртээмжийн зэрэглэлээр 6-р байранд байна гэсэн үг. Цаашид энэ телевиз эфирийнхээ 60 хүртэл хувийг монгол хэл дээр явуулах зорилттой бөгөөд эхний нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа юм байна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Хэвлэл Мэдээлэл Судлаач: Н.Батзориг |96649649|

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: