Хүртээмжтэй кабелийн суваг, хэрэглэгч ихтэй кабелийн телевиз

8 Oct

ubs2Улаанбаатар хотод телевизийн зах зээл хамгийн далайцтай, өндөр хөгжжээ. Өргөн нэвтрүүлгийн телевиз жил бүр 2-оос 3-р нэмэгдэж байгаа бол кабелийн телевиз жил бүр буурч байна. Улсын хэмжээнд кабелийн телевиз 2005 онд 15 байсан бол 2009 онд 24 болж нэмэгджээ. Үүний 29 хувь нь буюу 7 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байна. Улаанбаатар хотод кабелийн телевиз хэрэглэгчдийн тоо 2006 онд 81800 орчим байсан бол 2008 онд 72000 хэрэглэгчтэй болж буурсан үзүүлэлт байна. Энэ нь кабелийн телевизийн үйлчилгээ тааруудаа биш өргөн нэвтрүүлгийн телевиз олширсонтой шууд холбоотой.
tv9_22009 оны 9 сарын “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-гаар кабелийн сувагуудын өдрийн болон 7 хоногийн хүртээмжийг судлаж үзэхэд UBS-II суваг 12.8 хувиар өдрийн хүртээмжээр тэргүүлсэн бол MN25-II, TV9-II сувгууд удаалсан байна. 7 хоногийн хүртээмжээр дээрх сувгууд мөн тэргүүлсэн бол Айст Монголиа, Одод, Sansar movies сувгууд удаалжээ.
smovieХамгийн олон хэрэглэгчтэй кабелийн телевиз нь “Сансар” юм. Мөн “Super vision”, “Хийморь” кабелийн телевизүүд хэрэглэгчдийн тоогоороо эхний гурван байранд жагсаж байгааг судалгаагаар тогтоолоо. “Сүлжээ”, “Orange”, “Мэдээлэл”, “MNBC” кабелийн телевизүүд тодорхой цацалтын чиглэл, хүрээтэй учраас бусдаасаа цөөн хэрэглэгчтэй байгаа юм.
ododtvАмерикт кабелийн болон хиймэл дагуулын телевизийн хамгийн түгээмэл үйлчилгээ дор хаяж 60 сувагтай байдаг. Дижитал багцыг нэмбэл 120 суваг хүрнэ. Харин манай кабелийн телевизүүд хүчин чадлаасаа хамааран 40-60 сувгийг нэвтрүүлж байна. Нийт гадаадын 66, монгол хэл дээрх 31 суваг, нийт 100 орчим сувгийг хүргэж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475 96649649

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: