“NTV” телевиз “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд

28 Oct

Ntv2NTV телевиз нь байгуулагдаад 3 жилийн /2006 онд/ нүүр үзэж байгаа хэдий ч телевиз үзэгчдийн үнэлгээгээр “мэдээллийн багтаамж сайтай, эрэлт хэрэгцээт хангаж чадаж байгаа” телевизүүдийн рейтингд 2008 оны 01 сард 7-р байранд байсан бол оны эцэст /11 сард/5-р байранд орж ирсэн байна. Үүнээс үзвэл үзэгчдийн хувьд NTV телевизийг сонирхон үзэх нь ихэсч хүссэн мэдээ мэдээллээ авч чадаж байна хэмээн дүгнэн хэлж болохоор байгаа юм.
Мөн шинээр байгуулагдсан телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдийн хүртээмж сар сараар тэлж байгаа. NTV телевизийн “Цаг үе-үйл явдал” болон C1 телевизийн “Фокус телевизүүдийн мэдээний тойм” зэрэг мэдээллийн хөтөлбөрүүд “City news”, “Цаг” хөтөлбөрүүдийг хүртээмжээрээ давж гараад байна.

1
Насны хувьд NTV телевизийн үзэгчдийг бүлэглэн авч үзвэл 40-с доош насныхан ялангуяа 30-39 насныхан хамгийн ихээр үзэж байгаа нь ХМХС-гаар харагддаг.
2008 оны турш сар тутмын хамгийн олон үзэгчтэй 100 нэвтрүүлэгт NTV телевизийн 10-14 нэвтрүүлэг тогтмол байдаг нь энэ телевиз УБ хотын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн 10-15 хувийг эзэлж байна гэсэн үг.
1.     “С1” ТВ-ийн “Total sport” “Gillette world sport” гэх мэт олон үзэгчтэй байдаг.  Иймээс С1 ТВ-ээс спортын нэвтрүүлэг үзэх сонирхол их байна.
2.    “Eagle” ТВ-ийн мэдээллийн хөтөлбөр нь хамгийн олон үзэгчтэй боловч нийт ТВ-ийн зах зээлд эзлэх хувь нь бага байна.
3.    “MNB”   нь олон төрөл жанрын нэвтрүүлгээрээ бусад ТВ-ээс давуу бөгөөд аль ч төрлийн нэвтрүүлэг нь тодорхой үзэгчтэй байдаг.
4.    “NTV”  амралт чөлөөт цаг, хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгээрээ үзэгчдийг байлдан дагуулж байна.
5.    “TV9” нь “TV9-2 спортын суваг”-ийг гаргаснаар  спортын нэвтрүүлгээрээ үзэгчдийн таашаалд нийцэх болжээ.
6.    “UBS”  -ийн “Хөгжмийн” нэвтрүүлгүүд олон үзэгчтэй байсаар байна. “Chart 10”, “UBS music” гэх мэт

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: