Өндөр рейтингтэй, хүртээмжтэй мэдээллийн хөтөлбөр

5 Nov

_44766357_bbc_news_channela_512Мэдээллийн хөтөлбөр нь эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээ хэрхэн өрнөж байгааг мэргэжлийн сэтгүүлчдийн өндөр ур чадварт түшиглэн экспертүүдийн анализад тулгуурлан бодитоор хүргэдэг уран бүтээл юм. Өнөөдрийн нийгэмд болж буй үйл явцын эерэг болон сөрөг асуудлуудад олон ургальч үзлээр хандаж, гагцхүү үнэн, зөв баримтад тулгуурлан асуудлыг шийдэх зөв замыг тодорхойлоход мэдээллийн хөтөлбөрийн ач холбогдол оршино.


Хэвлэлийн Хүрээлэн телевиз үзэгчдийн эрэлт хэрэгцээг судлах, нэвтрүүлгийн рейтинг тогтоох ажлуудыг хараат бусаар хийж эхлээд 6 жил болж байна. Аудио, видеометр болон peoplemetr-ийн төхөөрөмжөөр хэмжилт хийх боломжгүй байгаа хэдий ч тэмдэглэгээ, асуулгын аргаар судалгаагаа явуулсаар байгаа нь том дэвшил юм.


Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн нэвтрүүлгийн бүтцэд мэдээллийн хөтөлбөрийн эзлэх дундаж хувь 18.9 байгаа ба “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 10 сарын хүртээмжийн үзүүлэлтээр “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр өдөрт УБ хотын 65.2 хувьд хүрч байгаагаар тэргүүлсэн байна. Хүртээмж нь тухайн мэдээллийн хөтөлбөр өдөр, долоо хоног, сар, улирал, жилийн турш нийт хүн амын хэдэн хувьд хүрч байгааг тооцоолдог.


Хамгийн өндөр рейтингтэй мэдээлийн хөтөлбөрөөр 10 сарын 05-нд 22.00 цагаас C1 телевизээр нэвтэрсэн “Фокус” телевизүүдийн мэдээний тойм 138077 (17%) үзэгчтэйгээр шалгарчээ. Рейтинг нь нийт хүн амын хичнээн хувь нь тодорхой хугацаанд мэдээллийн хөтөлбөрийг үзсэнийг илэрхийлдэг тул үзэгчдийн нарийн мэдээллийг агуулдаг.


Албан тушаалтан, vйл явдал тойрсон албаны мэдээллээс өөр vзэх зүйлгүй, асуудал дэвшүүлсэн мэдээ ховор, хэвшмэл сэтгэлгээнд баригдсан байгаа нь мэдээллийн хөтөлбөр, мэдээний хийц, арга барил, тогтсон хэв загварыг зоригтой өөрчлөж сэтгvvлчдийг сургаж бэлтгэх, мэргэжил дээшлvvлэх ажил чухал байгааг харуулж байна.


Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475 96649649

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: