Archive | December, 2009

Шинэ оны мэнд хүргэе!

30 Dec

Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгааны “Хамтарсан Зөвлөлийн гишүүн” байгууллагууддаа ШИНЭ оны гал халуун мэндийг хүргэе! Хэрэглэгчийн судалгаа танай байгууллагын үйл ажиллагаа, маркетинг төлөвлөгөө, тайлан бичигт чухал нөлөөтэй байсан гэдэгт итгэлтэй байна.

2010 оны төлөвлөсөн ажил хэрэгт, реклам, нэвтрүүлгийн бодлого, төлөвлөлтөнд чинь хамгаас өндөр ажлын амжил хүсэн ерөөе!

Бидний түншлэл амжилтыг авчирна…


Монголын Хэвлэлийн Хүрээлэн

Мэдээлэл Судалгааны Алба Continue reading

Уламжлалт мэдээллийн хэрэгслийн ашиглалт буурч интернэтийн хэрэглээ өссөн судалгааны дүн гарлаа

25 Dec

Уламжлалт мэдээллийн хэрэгслийн ашиглалт буурах хандлагатай болж интернэтийн хэрэглээ өссөн судалгааны дүнг гарлаа. Интернэт тогтмол хэрэглэгчдийн тоо 30 хувьд хүрч хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл телевизийн араас орж буй нь иргэд сонин уншиж, радио сонсохоос илүү интернэтийг ашиглах нь түгээмэл болсныг харуулав. 2007 оноос хойш интернэт хэрэглэгчийн тоо 2.5 дахин өсчээ. Үүнийг хот, хөдөөгөөр ялган харуулбал, интернэт хэрэглэгчийн тоо 2007 онд хотод 11 хувьтай, хөдөө 9.3 хувьтай байсан бол 2009 онд хотод 35 хувь, хөдөө 26 хувь болж өсчээ. Мөн иргэдийн мэдээлэл авдаг хамгийн гол эх сурвалжид интернэт нэмэгдэж радиогоос мэдээлэл авах нь буурсан байна. Интернэт хэрэглэгчдийн мэдээлэл авдаг цахим хаяг нь http://www.gogo.mn, http://www.olloo.mn, http://www.zaluu.com, http://www.news.mn мэдээллийн сайт боловч хотынхон http://www.banjig.net, хөдөөнийхөн http://www.caak.mn сайтыг ашиглах нь цөөнгүй аж.

(Зураг1. Зүүн гар тал ХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, баруун гар тал МСА-ны ахлах судлаач Д.Нямдорж “Мэдээллийн хэрэгслийн ашиглалт” судалгааны дүнг танилцуулж буй) Continue reading

МVОНРТ-ийн “Хамгийн олон сонсогч, vзэчгтэй” нэвтрvvлгvvд тодорлоо

24 Dec

2009 оны турш МVОНРТ-ийн ямар, ямар нэвтрvvлгийг хамгийн олон хvн сонсож, vзэж вэ? гэдгийг Олон нийтийн мэдээлэл судалгааны тєв, Монголын Хэвлэлийн Хvрээлэнгээс хийгддэг тогтмол судалгааны vндсэн дээр шалгарууллаа. Сэтгvvлч, уран бvтээлчид хамтын хvч хєдєлмєрєєр бvтсэн нэвтрvvлгээ зєвхєн сонсогч, vзэгчдэд зориулдаг билээ. Continue reading

МҮОНТ “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн судалгаанд”

21 Dec

МҮОНТ-ийн хүртээмжтэй байдал |хүртээмж нь нийт хүн амын хэдэн хувьд хүрсэнийг илэрхийлнэ|

Сар

Хүртээмж

1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар
Өдрийн 63.0 64.6 55.4 58.3 59.9 59.8 46.8 57.1 72.9 68.1
7 хоногийн 87.6 89.8 83.0 82.6 83.0 71.8 81.2 90.5 94.2 96.6

Continue reading

Түүврийн хэмжээг тооцох томъёо ба Хэрэглэгчийн судалгааны ШУ-ны түүвэр

18 Dec

Судалгааны түүвэрлэлт хийдэг олон аргачлал байдаг бөгөөд энэ тохиолдолд бид буцаалтгүй, энгийн санамсаргүй түүврийн аргачиллыг хэрэглэж байна. Түүврийн хэмжээг дараах томъёогоор тодорхойлно.

t – Баталгааны коэффициент буюу Стьюдентийн тархалтын критик утга юм. Итгэх магадлал нь 95 хувь байхад t=1.96, 95.4 хувь байхад t=2, 99.7 хувь байхад t=3 байдаг. Continue reading

“Боловсрол суваг”-ийг хөдөөгийнхний 78 хувь нь үздэг

17 Dec

Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албанаас  “Хэвлэлийн эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” судалгаа хийжээ. Continue reading

Судлаачдын шуурхай баг

10 Dec

Монголын Хэвлэлийн Хүрээлэн бүтцийн хувьд Сургалтын, Судалгааны, Менежментийн гэсэн үндсэн гурван албатай. Саяхнаас эхлэн “МХХ”-ийн нэг өдөр”-ийг манай вэб хуудсанд зочилсон хүн болгонд сонирхуулж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл аль албаны хэн, ямар ажил гүйцэтгэж байгааг, нэг ёсондоо Хэвлэлийн Хүрээлэн гэдэг байгууллага өдөрт юу амжуулдгийг зах зухаас нь мэдээлэх зорилгоор  энэхүү хуудсыг нээсэн. Эхний удаад Сургалтын албаар салхи хагалуулсныг  манай сайтын байнгын хэрэглэгчид мэдэж байгаа. Энэ удаад МХХ-ийн Мэдээлэл, судалгааны албаар зочиллоо.

Судлаачдын шуурхай баг

2009 оны 10 дугаар сарын 07. Өглөөний 09.00 цаг. Монголын хэвлэл, мэдээллийн зах зээл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, нийт харилцагч байгууллагуудаа бодит, найдвартай мэдээллээр хангах “ланжгар” зорилготой Мэдээлэл, судалгааны албаныхан компьютерийнхээ ард “тухлаад” амжиж. Албаны дарга Г. Гүнжидмаа чөлөөтэй. Continue reading