11 сарын “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд хөдөө орон нутгийн мэдээлэл багтлаа

3 Dec

Хэвлэлийн Хүрээлэнгээс сар бүр тогтмол явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 11 сарын тайланг хэрэглэгчиддээ хүргүүлж байна. Бид бизнесийн ашиг сонирхол, явцуу байдлыг биш хэвлэл мэдээллийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлэхүйц бодит мэдээллийг чухалчилж ажилласнаараа судалгаагаа зургаан жилийн турш тасралтгүй явуулж ирлээ.
Манай байгууллага 2009 оны 10 сарын 13-19-ны хооронд “Хэвлэлийн эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” түүвэр судалгааг хөдөө орон нутгийн 21 аймгийг төлөөлөх бүсийн 6 аймаг (Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Орхон), тэдгээрээс 5 сум сууринг хамруулж хийсэн билээ.


Энэхүү хөдөө орон нутгийн хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны дүнгүүдээс “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 62 дахь удаагийн тайланд оруулсан бөгөөд Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн мэдээлэлтэй харьцуулан нийтэллээ.


Өдгөө манай судалгааг тогтмол захиалан авч байгаа 8 телевиз, 5 томоохон компанид дээрх мэдээлэл үнэ цэнэтэй байна гэдэгт итгэлтэй байна. Бидний зорилго харилцагч байгууллагууддаа судалгааны найдвартай мэдээллээр хангаад зогсохгүй судалгаагаа улам бүр чанаржуулах, арга зүй, аргачлалаа сайжруулах явдал ямагт эхний зорилт байх болно.


Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: