Нийслэлийнхнээс хөдөөгийн иргэд сонин илүү уншиж байна

9 Dec

Энэ байдал Хэвлэлийн Хүрээлэнгээс энэ оны 10 сарын 13-19-ны өдрүүдэд 21 аймгийг төлөөлөх бүсийн 6 аймгийн төв (Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Орхон), 5 сум сууринд хийсэн “Хэвлэлийн эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” түүвэр судалгаанаас ажиглагдаж байна.

Энэхүү хөдөө орон нутгийн хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны дүнгээс “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 62 дахь удаагийн тайланд бид оруулсан бөгөөд Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчидтэй харьцуулан харах боломжийг олгож байна.

Орон даяар нэвтрүүлгээ хүргэдэг 6 телевизээс “МҮОНТ” хөдөөгийн нийт хүн амын 80 хувьд нь өдөрт, 91 хувьд долоо хоногт хүрдэг бол “Боловсрол суваг” телевиз өдөрт 53, 7 хоногт 78 хувьд нь хүрч байна.

Мэдээллийн хэрэгслийн ашиглалтыг төрлөөр нь харвал нэлээд ялгаа харагдаж байна. Өдөр тутам ашигладаг мэдээллийн хэрэгсэлд сонингоос бусад нь Улаанбаатарт өндөр хувьтай байлаа. Энэ нь “дотоодын мэдээлэл авдаг эх сурвалж”-д сонин Улаанбаатарт 7-рт байхад, орон нутагт 2-рт байгаагаар батлагдаж байна.

Телевиз Компьютер Радио
Улаанбаатар 98.4 73.3 29.6
Хөдөө 84 38.3 12.5

Улаанбаатар хотын нийт өрхийн 98.5 хувь нь өнгөт телевизтэй байхад хөдөөд 84 хувьтай байлаа. Мөн компьютертай өрх Улаанбаатарт 73.3, хөдөөд 38.3 хувьтай байв.

Өдгөө манай судалгааг тогтмол захиалан авч байгаа хэвлэл мэдээллийн болон бизнесийн 13 байгууллагад дээрх болон бусад мэдээллүүд үнэ цэнэтэй байна гэдэгт итгэж байна. Бидний зорилго харилцагч байгууллагууддаа судалгааны найдвартай мэдээллээр хангаад зогсохгүй судалгаагаа улам бүр чанаржуулах, арга зүй, аргачлалаа сайжруулах явдал ямагт эхний зорилт байх болно.


Монголын Хэвлэлийн Хүрээлэн

Мэдээлэл Судалгааны Алба

Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: