Судлаачдын шуурхай баг

10 Dec

Монголын Хэвлэлийн Хүрээлэн бүтцийн хувьд Сургалтын, Судалгааны, Менежментийн гэсэн үндсэн гурван албатай. Саяхнаас эхлэн “МХХ”-ийн нэг өдөр”-ийг манай вэб хуудсанд зочилсон хүн болгонд сонирхуулж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл аль албаны хэн, ямар ажил гүйцэтгэж байгааг, нэг ёсондоо Хэвлэлийн Хүрээлэн гэдэг байгууллага өдөрт юу амжуулдгийг зах зухаас нь мэдээлэх зорилгоор  энэхүү хуудсыг нээсэн. Эхний удаад Сургалтын албаар салхи хагалуулсныг  манай сайтын байнгын хэрэглэгчид мэдэж байгаа. Энэ удаад МХХ-ийн Мэдээлэл, судалгааны албаар зочиллоо.

Судлаачдын шуурхай баг

2009 оны 10 дугаар сарын 07. Өглөөний 09.00 цаг. Монголын хэвлэл, мэдээллийн зах зээл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, нийт харилцагч байгууллагуудаа бодит, найдвартай мэдээллээр хангах “ланжгар” зорилготой Мэдээлэл, судалгааны албаныхан компьютерийнхээ ард “тухлаад” амжиж. Албаны дарга Г. Гүнжидмаа чөлөөтэй. Харин Д. Нямдорж /ахлах судлаач/, Н. Батзориг /судлаач/ нар гол ажлаа нугалж байлаа. Сар бүрийн хэвлэл, мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа, хэвлэл, мэдээллийн мониторинг, агуулгын судалгаа, санал асуулга гээд маш олон төрлийн судалгааг эдгээр залуучууд 20 гаруй гэрээт судлаачдын хамт гүйцэтгэдэг. Бас  л их хөдөлмөр, чадвар байгаа биз.

Энэ баг өнөөдөр ямар ажил амжуулах гэж байгаа бол? Малгайгаа дэгжин маягаар духдуулсан залуу бол Н.Батзориг. Гурван хүн ажилладаг гэхэд цэлгэр тохилог өрөөний баруун тал нь түүний “эзэмшлийнх”. Өнгөрөгч 9 дүгээр сарын хэвлэл, мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны мэдээ бичихээс өнөөдрийн ажлаа эхлэх гэнэ.

10.30 цаг. “Хямралын үе  сонинуудын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь мэдээж. Дампуурч буй сонин хэр олон байна вэ?” гэж асуусаар өрөөнд нь оров.  9 дүгээр сарын байдлаар өдөр тутмын сонины тоо нэмэгдсэн ч долоо, 10 хоног тутамд гардаг зарим сонин “таг” болсон талаар мань хүн өгүүлэв. Мөн орон нутгийн сонинууд олноор хасагдсан нь энэ албаны судалгааны гадна үлдээгүйг ярив.

Үүнээс 30 минутын дараа буюу 11.00 цагт судалгааны албаны өрөөний хаалгыг дахин тогшив. Н.Батзориг маань судалгааныхаа мэдээг шивэлтэнд өгөөд дууслаа гэсээр угтав. Өргөн нэвтрүүлгийн телевиз жилд хоёроор нэмэгдэх болсныг ч дуулгав.

Судлаач хүнтэй уулзсаных хамгийн олон үзэгчтэй телевизийн талаар сонирхохгүй байж чадсангүй. Мэдээлэл, судалгааны албаныхны хийсэн судалгаагаар бол 9 дүгээр сард хамгийн хүртээмжтэй телевизээр “С1” тодорчээ.

Ер нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Цагийн хүрд”, С1 телевизийн  “Фокус” мэдээллийн хөтөлбөрүүд нэвтрүүлгийн жагсаалтыг байнга шахам тэргүүлдэг байна.

Н.Батзоригийн хувьд “Улаанбаатар хот телевизийн хамгийн том зах зээл” сэдэвтэй судалгааны өгүүлэл дээр ажиллаж байгаагаа хэлсээр бидний яриа завсарлав.

МХХ-гийн Мэдээлэл, судалгааны албаны хийж гүйцэтгэдэг ажлын нэг бол Дэлхийн сонины холбооны захиалгаар 2000 оноос эхлэн өдөр тутмын сонинуудын реклам сурталчилгааны талбайн хэмжилтийн судалгааг тогтмол явуулахаас гадна тодорхой байгууллага, компанийн захиалгаар хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэг, реклам сурталчилгаанд мониторинг хийх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байгаа явдал юм. Түүнээс гадна сар болгон “Ийгл” телевизэд телевизийн зах зээлийн хувийг гаргаж өгдөг аж. Энэ ажил нь өнөөдөр гараас гарч байгаа юм байх.

Насны хувьд 20 хол гараагүй, гаднах хувцаслалт, үсний засалтын хувьд ч “цоглог” хэрнээ ажилдаа сүрхий мэргэшиж буй Д.Нямдоржийг Сургалтын албаны өрөөнд орж ирэхэд нь “барьж авав”. Цаанаа л айхтар буйртай, ажил хэрэгч  тэрбээр “Сэтгүүлч” сэтгүүлд материал өгөх даалгавраа амжуулж яваа нь энэ. Телевизийн шар мэдээний судалгааны талаар материал бэлтгэжээ.

“Манай алба бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх төсөлтэй хамтран ажилладаг. Ажлын үр дүн гэвэл Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсний төлбөрийн тухай хуулийн төсөл дээр эрдэмтэн, судлаач, иргэдийн саналыг авах ажлыг бас гүйцэтгэдэг. Орон нутгаас нийт 1200 хүний саналыг авах юм. Би энэ  ажлыг нэлээн нухаж байна  даа” гэж Нямка хэлээд гарч одов. Сонирхолтой хэрнээ нарийн мэдрэмж, технологи шаардсан судалгааны албаны залуусын ажлын үр дүн ёстой л нэг юм хэлнэ дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: