Түүврийн хэмжээг тооцох томъёо ба Хэрэглэгчийн судалгааны ШУ-ны түүвэр

18 Dec

Судалгааны түүвэрлэлт хийдэг олон аргачлал байдаг бөгөөд энэ тохиолдолд бид буцаалтгүй, энгийн санамсаргүй түүврийн аргачиллыг хэрэглэж байна. Түүврийн хэмжээг дараах томъёогоор тодорхойлно.

t – Баталгааны коэффициент буюу Стьюдентийн тархалтын критик утга юм. Итгэх магадлал нь 95 хувь байхад t=1.96, 95.4 хувь байхад t=2, 99.7 хувь байхад t=3 байдаг.

w- Түүвэрт хамрагдсан өрхүүдээс тухайн тодорхой шинжийг агуулсан буюу тухайн хариултыг сонгосон өрхийн эзлэх хувийн жин. Анх судалгаа хийж байгаа үед үүнийг мэдэх боломжгүй байдаг тул өмнө хийгдсэн ижил төрлийн судалгаануудаас эсвэл ойролцоолсон тоог орлуулж тавьж болдог.

w*(1-w) – харьцангуй хэмжигдэхүүний дунджаасаа хазайх хазайлтын квадрат буюу дисперсыг оролдог тоо юм. Энэхүү хазайлт нь онолын хувьд хамгийн ихдээ 0.25-тай тэнцүү байдаг.

N- Эх олонлогийн хэмжээ буюу бидний жишээгээр Улаанбаатар хотын нийт 192669 өрх

Делта – Алдааны хязгаар. Бидний авч үзэж байгаараар энэ нь 5 хувь буюу 0.05 болно

n- Түүврийн хэмжээ

192699 – 399 /3 жилийн өмнө/

215000 – ?      /2009 Он/

? = 445 өрх /Өнөөдөр/ – Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа 500 өрхийг хамруулдаг /санамсаргүй түүврийн квотын аргаар/

95.4 хувийн итгэлтэйгээр дээд тал нь +/- 5 хувийн алдаатайгаар Улаанбаатар хотын 215000 өрхийг  445 өрх төлөөлж чадах нь.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: