Уламжлалт мэдээллийн хэрэгслийн ашиглалт буурч интернэтийн хэрэглээ өссөн судалгааны дүн гарлаа

25 Dec

Уламжлалт мэдээллийн хэрэгслийн ашиглалт буурах хандлагатай болж интернэтийн хэрэглээ өссөн судалгааны дүнг гарлаа. Интернэт тогтмол хэрэглэгчдийн тоо 30 хувьд хүрч хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл телевизийн араас орж буй нь иргэд сонин уншиж, радио сонсохоос илүү интернэтийг ашиглах нь түгээмэл болсныг харуулав. 2007 оноос хойш интернэт хэрэглэгчийн тоо 2.5 дахин өсчээ. Үүнийг хот, хөдөөгөөр ялган харуулбал, интернэт хэрэглэгчийн тоо 2007 онд хотод 11 хувьтай, хөдөө 9.3 хувьтай байсан бол 2009 онд хотод 35 хувь, хөдөө 26 хувь болж өсчээ. Мөн иргэдийн мэдээлэл авдаг хамгийн гол эх сурвалжид интернэт нэмэгдэж радиогоос мэдээлэл авах нь буурсан байна. Интернэт хэрэглэгчдийн мэдээлэл авдаг цахим хаяг нь http://www.gogo.mn, http://www.olloo.mn, http://www.zaluu.com, http://www.news.mn мэдээллийн сайт боловч хотынхон http://www.banjig.net, хөдөөнийхөн http://www.caak.mn сайтыг ашиглах нь цөөнгүй аж.

(Зураг1. Зүүн гар тал ХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, баруун гар тал МСА-ны ахлах судлаач Д.Нямдорж “Мэдээллийн хэрэгслийн ашиглалт” судалгааны дүнг танилцуулж буй)

Уламжлалт мэдээллийн хэрэгслээс телевиз өдөр тутмын, сонин, радио 7 хоног тутмын, сэтгүүл 14 хоног тутмын хэрэглээ хэвээр атал хэрэглэгчдийн тоо цөөрч буй хандлага судалгааны дүнгээс ажиглагдлаа. Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг өргөн нэвтрүүлгийн 6 телевизээс МҮОНТ хамгийн хүртээмжтэй телевиз байв. Харин өдрийн хүртээмжээр хөдөө Боловсрол суваг 53.1 хувиар, хотод ТВ5 телевиз 54 хувиар, 7 хоногийн хүртээмжээр хөдөө МН25 суваг телевиз 72.7 хувиар, хотод ТВ5 телевиз 76.5 хувиар МҮОНТ-ийн араас удаалжээ.


Сонин уншигчдын хувьд хөдөө шар сонин, хотод өдөр тутмын сонин илүү хүртээмжтэй байна. Судалгааны дүнгээс дурьдвал, хотод “Өдрийн сонин” 20.8 хувь, “Өнөөдөр” 15.8 хувь, “Зууны мэдээ” 10.1 хувь, “Сэрүүлэг” 9.8 хувь, “Ардын эрх” 5 хувьтай байхад хөдөө “Өдрийн сонин” 20.9 хувь, “Хүмүүс” 11.8 хувь, “Сэрүүлэг” 10.6 хувь, “Хань” 10.3 хувь, “Зууны мэдээ” 9.4 хувьтай байв.


Уг судалгааг Хэвлэлийн хүрээлэнгийн санхүүжилтээр 2009 оны 11 сард бүсийг төлөөлүүлэн Ховд, Хөвсгөл, Орхон, Сүхбаатар, Дорноговь, Өвархангай аймгаас 800 хүн, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээс 400 хүнийг квотын аргаар түүвэрлэн нийт 1200 хүний дунд хэрэгжүүлсэн судалгааны дүн юм.


“Мэдээллийн хэрэгслийн ашиглалт” судалгааны товч дүнг дараах линкээс татаж авна уу! ТАТАХ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: