Archive | January, 2010

Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаанд Хамтран ажиллахыг урьж байна

21 Jan

Бизнесийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн үйл хөдлөлийг таамаглах орчин үеийн шинэ хандлагууд өрсөлдөөний орчинд хүч түрэн орж ирж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулах олон арга хэлбэрүүд олон нийтэд чиглэсэн (public) зар сурталчилгааны сувгуудыг өргөн ашиглаж байна.

Компаниуд зар сурталчилгаа, маркетингийн идэвхжүүлэлтэд асар их мөнгө зарцуулж байгаа ч үр дүнг нь тэр бүр тодорхойлох боломжгүй байгаа нь бодит зүйл юм. Сүүлийн үед зар сурталчилгааны мониторинг хийх зэргээр сурталчилгааны үр өгөөжийг дээшлүүлэх зарим арга хэмжээ авч байгаа боловч үр ашигтай суваг сонгоход учир дутагдалтай байсаар байгаа билээ.

Бид бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг судлан түүнээс гарах боломжийн хувилбаруудыг боловсруулахад үйл ажиллагаагааныхаа нэг хэсгийг чиглүүлдэг. Бид “Хэвлэл Мэдээллийн Хэрэглэгчдийн Судалгааны” тайланг 2003 оноос сар бүр тогтмол гаргаж өдгөө 63 ширхэг тайланг Хамтарсан Зөвлөлийн байгууллагууддаа хийж өгсөн байна. Тус судалгааны тайлан нь зар сурталчилгаатай болоод хэвлэл мэдээлэлтэй холбоотой цогц мэдээллийг агуулж байгаа бөгөөд зар сурталчилгааны суваг болон хэрэглэгчдийн үйл хөдлөлд гарч байгаа өөрчлөлтийг сар тутамд судлан гаргаж байх юм. Бид энэхүү судалгаагаараа Монгол улсын хувьд хэвлэл мэдээллийн сувгуудын талаарх мэдээллийг цогцоор нь гаргах гэж оролдсон анхны оролдлого хийлээ. Continue reading

TV9 телевизийн II-р сувгийн судалгаа

21 Jan

Cүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн зах зээл хүрээгээ тэлж олон шинэ телевиз, сонинууд, радионууд мэндэлж байгаа билээ. Энэ нь олон нийтийн мэдээ, мэдээлэл авах чухал эх сурвалжуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн жин их байгаатай холбоотой гэж ойлгож болно. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн буюу 5 дах засаглалын үүрэг оролцоо нийгэмд нэмэгдэж байгаатай уялдан энэ сувгаар бизнес хийх гэсэн санаархал байж болно.

Continue reading

2009 онд худалдаанд гарсан сэтгүүлүүд

15 Jan



Continue reading

Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд өдөр бүр блог ашигладаг

14 Jan

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулдаг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 2009 оны сүүлчийн тайланд энэ талаарх мэдээлэл багтжээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их давтамжтай блог ашигладаг бол эмэгтэйчүүд сардаа нэгээс цөөнгүй ашиглах явдал өндөр хувьтай байгаа аж. Өнгөрсөн жилийн мөн үетэй 2009 оны мэдээллийг харьцуулан гаргасан, мөн блог ертөнцийг судалсан явдал нь энэ удаагийн тайлангийн гол онцлог болж байгаа юм байна.


Цахим технологи хөгжсөнөөр интернет ертөнцөд нарийн шийдэл, загвартай вебүүд, блогууд нээгдэж байгаа билээ. Continue reading

Монголын хэвлэл мэдээллийн зах зээл – Өнөөдөр

4 Jan

1999 онд Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд 1130 мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байснаас 17 хувь нь буюу 190 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ тоо 2009 оны эхний улиралд 392-д хүрч даруй хоёр дахин өссөн байна. Тогтмол ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 60 орчим хувь нь хэвлэмэл, үлдсэн нь электрон мэдээллийн хэрэгсэл байна.

Сүүлийн найман жил Монгол дахь мэдээллийн хэрэгслийн тоо тогтмол өссөн нь мэдээллийн хэрэгслийн бүх төрөлд хамаарч байв.  Тодруулбал,  1999 онд өдөр тутмын таван сонин байсан бол 2009 онд энэ тоо 15 болж, нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг таван телевиз 18 болжээ. Түүнчлэн 2004-2008 онд нийслэлд жилд дунжаар дөрвөн телевиз, орон нутагт жил бүр 12 богино долгионы радио шинээр байгуулагдаж, орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо таваар нэмэгдэв. Continue reading

Сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг мэргэжлийн 6 алдаа, хүндрэл бэрхшээлүүд

4 Jan

1 дэх алдаа: Мэдээнд үзэл бодол оруулж байна

2 дах алдаа: Гарчиг, зургаараа баримт утга агуулыг мушгин гуйвуулж байна

3 дах алдаа: Батлагдаагүй мэдээ, таамаг цуу яриаг нийтэлж байна

4 дэх алдаа: Хүнийг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зарчмыг зөрчиж байна

5 дах алдаа: Улс төрийн асуудлаар үзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна

6 дах алдаа: Далд сурталчилгааг ихээр нэвтрүүлж байна. Continue reading