Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаанд Хамтран ажиллахыг урьж байна

21 Jan

Бизнесийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн үйл хөдлөлийг таамаглах орчин үеийн шинэ хандлагууд өрсөлдөөний орчинд хүч түрэн орж ирж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулах олон арга хэлбэрүүд олон нийтэд чиглэсэн (public) зар сурталчилгааны сувгуудыг өргөн ашиглаж байна.

Компаниуд зар сурталчилгаа, маркетингийн идэвхжүүлэлтэд асар их мөнгө зарцуулж байгаа ч үр дүнг нь тэр бүр тодорхойлох боломжгүй байгаа нь бодит зүйл юм. Сүүлийн үед зар сурталчилгааны мониторинг хийх зэргээр сурталчилгааны үр өгөөжийг дээшлүүлэх зарим арга хэмжээ авч байгаа боловч үр ашигтай суваг сонгоход учир дутагдалтай байсаар байгаа билээ.

Бид бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг судлан түүнээс гарах боломжийн хувилбаруудыг боловсруулахад үйл ажиллагаагааныхаа нэг хэсгийг чиглүүлдэг. Бид “Хэвлэл Мэдээллийн Хэрэглэгчдийн Судалгааны” тайланг 2003 оноос сар бүр тогтмол гаргаж өдгөө 63 ширхэг тайланг Хамтарсан Зөвлөлийн байгууллагууддаа хийж өгсөн байна. Тус судалгааны тайлан нь зар сурталчилгаатай болоод хэвлэл мэдээлэлтэй холбоотой цогц мэдээллийг агуулж байгаа бөгөөд зар сурталчилгааны суваг болон хэрэглэгчдийн үйл хөдлөлд гарч байгаа өөрчлөлтийг сар тутамд судлан гаргаж байх юм. Бид энэхүү судалгаагаараа Монгол улсын хувьд хэвлэл мэдээллийн сувгуудын талаарх мэдээллийг цогцоор нь гаргах гэж оролдсон анхны оролдлого хийлээ.

Судалгаанд гудамжны самбараас эхлээд интернет хүртэлх дотоодын бүхий л мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгааны сувгуудыг оролцуулахыг хичээсэн бөгөөд тус бүрийнх нь онцлог, давуу болон сул тал, хүртээмж, рейтинг, зах зээл зэргийг дэлгэрүүлэн судаллаа.

Та бүхэн судалгаа мэдээллийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” тайланг сар тутамд, мөн гэрээнд зааснаар 2 сард, 3 сард нэг удаа худалдан авч болох бөгөөд өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглан хэрэглэгчдээ хүрэх хамгийн зөв сувгаа сонгон авч чадна гэдэгт итгэлтэй байна. Бид “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” тайланг маркетингийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аливаа байгууллагын үйл ажиллагаанд бодит дэмжлэг, үнэ цэнэтэй мэдээлэл байж чадна гэдэгт итгэлтэй байна.


Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгааны талаар


Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй телевизийн үзэгчид, радио сонсогчид, сонин сэтгүүл уншигчдын талаархи “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа”-г 2003 оны 9-р сараас эхлэн сар бүр тогтмол давтамжтайгаар явуулж байгаа билээ.

Хэвлэлийн Хүрээлэн нь аливаа өрөөсгөл ашиг сонирхлоос ангид, ашгийн төлөө бус, хараат бус, төрийн бус байгууллага учир хэвлэл мэдээллийн салбарт явуулдаг судалгаа шинжилгээний үр дүн нь чанар, нэр хүнд, итгэл үнэмшлийн хувьд давуу байдаг. Нөгөө талаар, судалгааны ажлыг мэргэжлийн өндөр түвшинд эрхэлж, Монголын хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн зах зээлийн талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий бодит мэдээллийг бий болгох мэргэжлийн боловсон хүчин, дадлага туршлага бүхий байгууллага юм.

Гагцхүү хэрэглэгчдийн зах зээлийг тодорхойлох зорилго бүхий судалгааг тогтмол явуулах нь маш өндөр өртөгтэй байдаг. Иймээс нэг талаар тогтвортой үйл ажиллагаа явуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, нөгөө талаар судалгааны эрэлт хэрэгцээг хангаж ажиллахын тулд бид дотоодын түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байна. Иймээс, өндөр хөгжилтэй улс орны түгээмэл жишгийн дагуу, дээрх судалгааг сонирхогч байгууллагуудын Хамтарсан Зөвлөлд түшиглэн явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Хамтарсан Зөвлөл нь гишүүний хураамжаар судалгааны ажлыг санхүүжүүлж, гишүүддээ шинжлэх ухааны үндэслэл бүхий үнэн бодит мэдээллээр тогтмол үйлчилж байх юм. Энэхүү Зөвлөлийг үүсгэн байгуулах ажлыг дэмжиж, гишүүнээр нь хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бизнесийн байгууллагууд элсэж хамтран ажиллаж байна.

Гишүүн байгууллага бүр өөрийн нэг төлөөлөгчөөр дамжуулан судалгааны явц, дүнгийн талаар мэдээлэл авах, санал хүсэлтээ илэрхийлэх, шаардлагатай үед өөрийн байгууллагын эрэлт хэрэгцээний дагуу нэмэлт мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгээс авч байх боломжтой юм.

Тогтмол өгөх мэдээлэлд:
–    Хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн жагсаалт, зах зээлд эзлэх хувь, хүн амын бүтцээр
–    Үзэгчдийн оргил цаг, суваг тус бүрээр (аль тв хэдэн цагаас хамгийн олон үзэгчтэй байдаг вэ) / телевизийн рейтинг /
–    Үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлэг, нас, хүйс, боловсролын онцлогоор
–    Телевиз үзэх боломжтой цаг, нас, хүйс, боловсролын байдлаар
–    Телевизийн өдрийн болон 7 хоногийн хүртээмж, суваг тус бүрээр болон нийтэд нь
–    Телевиз үзэгчдийн зах зээлийн талаар ерөнхий анализ, дүгнэлт
–    Радио, телевиз, гар утас, хөгжим зэрэг мэдээллийн хэрэгслийн тоо, айл өрхөд ногдох хэмжээгээр
–    Мэдээллийн хэрэгслийн ашиглалт, ач холбогдол /мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж, нас, хүйс, боловсролын хамааралтайгаар/
–    Улаанбаатарын хэмжээнд хүлээн авч болох радиогийн рейтинг / Хамгийн олон сонсогчтой радиогийн жагсаалт /, радио сонсдог цаг, нас, хүйс, боловсролын байдлаар
–    Дотоодын сонины өдөр тутмын болон 7 хоногийн хүртээмж,
–    Хамгийн олон уншигчтай сонины жагсаалт, сонин тус бүрийн уншигчдыг нас, хүйс, боловсролын байдлаар
–    Үзэгчдэд хамгийн их таалагдсан  болон оновчтой бус болсон реклам сурталчилгаа, рекламны ямар хэлбэрээр илүүтэй хүрдэг вэ гэх мэт мэдэээллүүд багтана.

Түүнчлэн, бид Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгууллагуудад олгож буй давуу эрхэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн талаарх найдвартай, цогц мэдээллийг харьцангуй бага үнээр тогтмол олгож байх, тэдэнд зориулсан хэрэглэгчдийн зах зээлийн судалгааны арга зүйн болон бусад орны туршлагын талаар сургалт, уулзалт зэргийг зохион явуулж байх юм. Гишүүн байгууллага нь сардаа нэг удаа өөрийн байгууллага, нэрийн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл бүхий 3 хүртэл асуулгыг судалгаанд оруулах боломжтой. Тухайн мэдээллийг зөвхөн захиалагч байгууллагад хүргүүлнэ.

Жич: Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгууллагын сарын хураамж 150000 төгрөг байна. Тухайн байгууллага өөрийн хүсэлтээр хамтран ажиллах хугацаагаа сонгож болно.
Судалгааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас авч болно.

Гүнээ хүндэтгэсэн

Хэвлэлийн Хүрээлэнгийн
Мэдээлэл судалгааны алба Г.Гүнжидмаа
Факс: 976-11350002
Утас: 70113475

www.pressinst.org.mn
www.zorigtsoc.wordpress.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: