TV9 телевизийн II-р сувгийн судалгаа

21 Jan

Cүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн зах зээл хүрээгээ тэлж олон шинэ телевиз, сонинууд, радионууд мэндэлж байгаа билээ. Энэ нь олон нийтийн мэдээ, мэдээлэл авах чухал эх сурвалжуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн жин их байгаатай холбоотой гэж ойлгож болно. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн буюу 5 дах засаглалын үүрэг оролцоо нийгэмд нэмэгдэж байгаатай уялдан энэ сувгаар бизнес хийх гэсэн санаархал байж болно.


Телевизүүдийн өрсөлдөөн сүүлийн 3 жилд мэдэгдэхүйц ширүүсч нэвтрүүлгийн чанар чансаа, бодлого сайжирсан нь илт мэдрэгдэж байна. C1, NTV, SBN, TV8 гэх мэт отгон телевизүүд энэ зах зээлд хүч түрэн орж ирсэнээр ууган телевизийн үзэгчдийн хувиас хуваалцах болсон нь нэвтрүүлгийн бодлогоо өөрчлөх, үзэгчдээ судлах шинэ хэрэгцээ гарч ирсэн юм. Ингээд ууган телевизүүд “Хоёрдугаар суваг”-аа шинээр нээж үзэгчдэд хүргэсэн нь хамгийн зохистой алхам байж үзэгчдийн тоо эргээд нэмэгдсэн байна. Жишээлбэл: UBS II, TV9 II, MN25 II, TV5 II гэх мэт сувгууд.


Энэ дотроос TV9 телевизийн хоёрдугаар суваг бусдаасаа ялгарч “сегментчилэл” бий болгож “СПОРТЫН” гэсэн имижийг бий болгосон юм. Спортын имиж нь олон хэрэглэгчтэй байх нөхцөлийг бүрдүүлж хүртээмжийн хуьд харьцангуй бусдаас сайн байгаа юм.


График1: 2008 онд TV9 II телевизийн өдрийн болон 7 хоногийн хүртээмж тогтмол нэмэгдсээр

Өдрийн хүртээмж 13.8-с 16.0 хүртэл бага хувьтай өссөн байгаа бол 7 хоногийн хүртээмж 22.8-с 31.8 болж 10 орчим хувиар нэмэгдсэн байгаа нь TV9 II суваг телевизийн үзэгчдийн тоо өнөөдрийн байдлаар ч өсөж байна, цаашид ч гэсэн нэмэгдэх хандлага ажиглагдсааар байна хэмээн үзэж байна.

График2: Өрсөлдөгч хоёр телевизтэй харьцуулахад: /өдрийн хүртээмжээр/

“Спортын” гэсэн сегментчилэлийг Монголдоо анхлан бий болгосон дээрх 3 телевизийн өрсөлдөөн ширүүн явагдсаар байгаа нь харагдлаа. Тухайлбал: 1 сард TV9II телевиз 13.8 хувьтай тэргүүлж байсан бол 4 болон 7 сард TV5 II тэргүүлж байжээ. Харин 10 сард TV9II телевиз 16.0 хувьтайгаар нэлээд тасрасан байгаа юм.


График3: Кабелийн телевизүүдийн өдрийн болон 7 хоногийн хүртээмж /2008 оны 10 сар/


График4: Кабелийн телевизүүдийн өдрийн болон 7 хоногийн хүртээмж /2008/1 сар/

Өдрийн хүртээмж 2008 оны 1 сард 13.8 хувьтай байсан бол одоогийн 10 сард 16.0  хувьтай болж, 7 хоногийн хүртээмж 25.6 байсан бол 31.8 хувьтай болж 5 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ нь нэвтрүүлэг, теле үзвэрээс шалтгаалан үзэгчдийн тоо тогтмолоор өсч байгаа гэсэн утга юм.


2008 оны 01-р сард  өдрийн  хүртээмжээрээ 3т жагсаж байсан бол 10 сард 1-р байранд орж ирсэн явдал нь томоохон амжилт гэж хэлж болно. Харин 7 хоногийн хүртээмжээр 3-рт байсан бол өдгөө 2-р орж ирсэн байна.

TV9 II телевизийн хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсье!
Монголын Хэвлэлийн Хүрээлэн Мэдээлэл Судалгааны Алба
2008.11.03

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: