Archive | February, 2010

Зар сурталчилгааны сувгын томоохон өөрчлөлт

26 Feb

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулдаг хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 2010 оны хамгийн эхний судалгаагаар зар сурталчилгааны сувгын өөрчлөлтийн талаар сонирхолтой дүн гарчээ.


Зар сурталчилгааны номер нэг хүртээмжтэй, хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан суваг телевиз хэвээрээ байгаа боловч шинэ сувгуудад хандах хэрэглэгчдийн хандлага эерэг болж эхэлсээр байна. Continue reading

Advertisements

Радионууд биднийг байлдан дагуулсаар байна уу?

25 Feb

УБ-чууд радио их сонсож бйана уу, эсвэл телевиз их үзэж байна уу? Энэ асуултанд олон хүн телевиз гэж эргэлзэхгүй шууд хариулах байх. Юутай ч судалгаанд түшиглэж хариу хэлье. Монголын Хэвлэлийн Хүрээлэн радио сонсогч, телевиз үзэгчдийн дунд энэ талаар санал асуулга явуулж судалгаа хийжээ.


Бидний мэдээллийн эх сурвалж өнөөдөр сонин, сэтгүүл, радио, телевизээр тогтохгүй интернет сонин, цахим карт, тэр байтугай ярьдаг гар утаснаасаа мэдээлэл авдаг болсоноор мэдээллийн эх үүсвэрүүд хязгааргүй мэт болж байна. Эдгээрийн нэгэнд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирсэн нь FM радио болж бйана. Тиймээс хүмүүс радио их сонсож байна уу аль эсвэл телевиз их үзэж байна уу гэсэн асуултанд шууд телевиз гэж хариулж болохгүй нь. Continue reading

“Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгуулагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье

12 Feb

Монголд чөлөөт, хараат бус, мэргэжлийн судалгааг дэмжин дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, манай байгууллагатай хамтран ажиллаж ирсэн Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгуулагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье!

Хэвлэлийн Хүрээлэн нь Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлэгт сар бүр мэргэжлийн судалгаа хийж рейтинг, хүртээмж, зах зээлийг нь тодорхойлсоор 7 жил боллоо. Энэхүү судалгааг 2003 онд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Анод банк, MCS, Skytel компани болон МҮОНТ, UBS, ТВ9 зэрэг телевизүүд хамтран эхлүүлснээс хойш олон байгууллага гишүүнээр элсэн, бизнес маркетингийн бодлогодоо үр ашигтайгаар ашигласаар байна.

Өнгөрсөн хугацаанд бид судалгааны арга, аргачлалыг сайжруулж, хэрэглэгчиддээ хэвлэл мэдээллийн зах зээлийн талаар бодитой мэдээллээр хангахыг чармайж ирсэн.  Түүнчлэн “Судалгаанд үндэслэн сурталчилгааны сувгийг сонгох нь” уулзалт хэлэлцүүлэг, “Судалгааны дүнг хэрхэн ашиглах вэ” сургалтыг гишүүн байгууллагууд болон бусад зар сурталчлагчдад зориулан зохион байгууллаа.    Continue reading

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон удирдлагуудад судалгааны үр дүнг танилцууллаа

4 Feb

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төвөөс зохион байгуулсан “Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэгт Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлэгт Мэдээлэл судалгааны албаны ахлах судлаач Д.Нямдорж “Хэрэглэгчийн судалгааны аргазүй аргачлал” сэдвээр, судлаач Н.Батзориг “Хэрэглэгчийн судалгааны зохион байгуулалт, хамтын ажиллагаа, судлаачид” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

(Зураг1: Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Д.Нямдорж, Н.Батзориг нар илтгэл хэлэлцүүлж байгаа нь…) Continue reading