МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон удирдлагуудад судалгааны үр дүнг танилцууллаа

4 Feb

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төвөөс зохион байгуулсан “Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэгт Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлэгт Мэдээлэл судалгааны албаны ахлах судлаач Д.Нямдорж “Хэрэглэгчийн судалгааны аргазүй аргачлал” сэдвээр, судлаач Н.Батзориг “Хэрэглэгчийн судалгааны зохион байгуулалт, хамтын ажиллагаа, судлаачид” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

(Зураг1: Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Д.Нямдорж, Н.Батзориг нар илтгэл хэлэлцүүлж байгаа нь…)

“Хэвлэлийн Хүрээлэн Улаанбаатар хотын 500 өрхийг хамруулж хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дунд сүүлийн үеийн шинэлэг аргачлалаар сар тутмын судалгаа хийдэг. Энэхүү судалгаагаар Монголын телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй 100-н нэвтрүүлэг, телевиз тус бүрийн хамгийн олон үзэгчтэй эхний арван нэвтрүүлгийг гаргадаг юм байна. Уг судалгаанд үндэслэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон удирдлагуудад телевиз үзэгчдийн болон нэвтрүүлгийн рейтингийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулсан нь үр дүнтэй ажил боллоо” хэмээн ОНРТ-ийн мэдээлэл судалгааны төвийн дарга Т.Батзориг ярилаа.

Судалгааны гол ач холбогдол нь телевизийн хувьд 7 хоногийн аль гаригт, аль телевизийн ямар нэвтрүүлэг болон ямар төрлийн нэвтрүүлгийг хэдэн цагаас үзэж байгааг харах, нэвтрүүлгийн сүлжээгээ зохиох бол бизнесийн компаниудын хувьд зорилтот хэрэглэгчдийг сонгох, сурталчилгааны өртөгийг тооцох, үр дүнг хэмжих, рекламаа байршуулах бололцоотой.

Олон нийтийн телевиз үндэсний хэмжээнд нэвтрүүлэг цацдаг олон нийтийн статустай байгууллага учраас судалгаа шинжилгээ, үзэгчдийн санаа бодолд тулгуурлан хөтөлбөрийн бодлого, нэвтрүүлгийн чанараа сайжруулж байх ёстой юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: