“Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгуулагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье

12 Feb

Монголд чөлөөт, хараат бус, мэргэжлийн судалгааг дэмжин дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, манай байгууллагатай хамтран ажиллаж ирсэн Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгуулагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье!

Хэвлэлийн Хүрээлэн нь Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлэгт сар бүр мэргэжлийн судалгаа хийж рейтинг, хүртээмж, зах зээлийг нь тодорхойлсоор 7 жил боллоо. Энэхүү судалгааг 2003 онд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Анод банк, MCS, Skytel компани болон МҮОНТ, UBS, ТВ9 зэрэг телевизүүд хамтран эхлүүлснээс хойш олон байгууллага гишүүнээр элсэн, бизнес маркетингийн бодлогодоо үр ашигтайгаар ашигласаар байна.

Өнгөрсөн хугацаанд бид судалгааны арга, аргачлалыг сайжруулж, хэрэглэгчиддээ хэвлэл мэдээллийн зах зээлийн талаар бодитой мэдээллээр хангахыг чармайж ирсэн.  Түүнчлэн “Судалгаанд үндэслэн сурталчилгааны сувгийг сонгох нь” уулзалт хэлэлцүүлэг, “Судалгааны дүнг хэрхэн ашиглах вэ” сургалтыг гишүүн байгууллагууд болон бусад зар сурталчлагчдад зориулан зохион байгууллаа.   

2010 онд бид судалгаагаа сар бүр тогтмол үргэлжлүүлж, сургалт зохион байгуулан бодит, шуурхай, харилцан бүтээлч байдалд илүү анхааран ажиллахаас гадна үзэгч, хэрэглэгчдийг та бүхэнтэй байнга холбож, тэдний дуу хоолойны үнэнч илэрхийлэл байх болно.

“Хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгаа”-ны Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд Танай байгууллагад дараах давуу байдлыг санал болгож байна.
–    Орон тоогоо хэмнэж, нэг хүний дундаж цалингаас бага мөнгөөр сар бүр хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны мэдээллийг авч, хамгийн хүртээмжтэй, хамгийн олон үзэгч, сонсогч, уншигчтай мэдээллийн хэрэгслийг мэдэж авахаас гадна, реклам сурталчилгаагаа олон нийтэд хэрхэн үр ашигтай хүргэх зөв сонголтыг байнга хүртэх болно.
–    Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ цаг хормоор өөрчлөгдөж байгаа өнөө үед бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх хэрэглэгчдийн саналыг авах бичил судалгааг улиралд  нэг удаа захиалах эрхтэй.
–    Нэвтрүүлгийн рейтингээ хэрхэн өсгөх, реклам сурталчилгааг хэрхэн яаж ашиглаж, өөрийн бизнестээ илүү их ашиг авчрах тухай зөвлөгөөг үнэ төлбөргүй авна. Үүнд: рейтингийг тодорхойлогч хүчин зүйлүүд, оргил цагуудын онцлог, танай сурталчилгаа хаана, хэзээ, хэдэн цагт, ямар хугацаагаар /телевизийн хувьд/, хэддүгээр нүүрт ямар хэмжээтэй байрлавал /сонины хувьд/ хамгийн олон хэрэглэгчдэд хүрэх вэ зэрэг олон асуултад хариулт авах болно.
–    Стратегийн хүчин зүйлүүдээ зөв тодорхойлж, өөрийн маркетингийн бодлогыг барьж ажиллах нь Танд юунаас ч илүү чухал билээ. Иймд бид танай байгууллагын хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах тухай стратегийг жилд нэг удаа тодорхойлж өгөх үйлчилгээг санал болгож байна.

Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар мэдээллийн орон зайд өөрийн байр сууриа баттай хадгалж, өсгөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Н.БАТЗОРИГ /96649649/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: