Радионууд биднийг байлдан дагуулсаар байна уу?

25 Feb

УБ-чууд радио их сонсож бйана уу, эсвэл телевиз их үзэж байна уу? Энэ асуултанд олон хүн телевиз гэж эргэлзэхгүй шууд хариулах байх. Юутай ч судалгаанд түшиглэж хариу хэлье. Монголын Хэвлэлийн Хүрээлэн радио сонсогч, телевиз үзэгчдийн дунд энэ талаар санал асуулга явуулж судалгаа хийжээ.


Бидний мэдээллийн эх сурвалж өнөөдөр сонин, сэтгүүл, радио, телевизээр тогтохгүй интернет сонин, цахим карт, тэр байтугай ярьдаг гар утаснаасаа мэдээлэл авдаг болсоноор мэдээллийн эх үүсвэрүүд хязгааргүй мэт болж байна. Эдгээрийн нэгэнд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирсэн нь FM радио болж бйана. Тиймээс хүмүүс радио их сонсож байна уу аль эсвэл телевиз их үзэж байна уу гэсэн асуултанд шууд телевиз гэж хариулж болохгүй нь. Гэхдээ судалгаагаар УБ-чуудын 90 хувь нь дотоодын мэдээлэл авдаг гол эх сурвалж, мэдээллийн хэрэгслээр телевизийг нэрлэжээ. Удаад нь 40,7 хувиар сонин, харин радио 28,9 хувиар гуравт орсон байна. Гэхдээ энд радиог дотор нь үндэсний, орон нутгийн, нийслэл доторхи, Fm гэх мэтээр ялгаатай хандвал Fm нь телевизээс дутахгүй хүмүүсийг эзэмддэг мэдээлийн хэрэгслээр тодроод байгаа аж. Ямартай ч Хэвлэлийн Хүрээлэн бидний мэдээллийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн FM-үүдийн талаар анх удаа судалгаа хийснийг уншигчдадаа хүргэе.


Өнөөдөр манайд 44 радио ажиллаж байгаагийн 34 нь радио, 37 телевиз гардагийн 15 нь кабелийнх аж. Энэ оыны байдлаар Монголд 44 богино долгионы болон өргөн нэвтрүүлгийн радио станц ажиллаж байгаагийн 43 нь радио, үүний 24 нь орон нутагт, 19 нь нийслэлд ажиллаж байна. УБ-т цацагдаж буй радионуудын 16 нь хувийнх, 3 нь төрийн байгууллагынх аж. Орон нутгийн радионууд 7 хоногт дундажаар 1522,6 цагийн хөтөлбөр хүргэдэг бол нийслэлийн радионууд мөн 7 хоногт дундажаас 1848 цагийн нэвтрүүлэг цацдаг аж. Ингээд санал асуулгадаа оръё.


Хамгийн их сонсогчтой радио аль нь вэ? Гэсэн асултанд судалгаанд хамрагсдын хамгийн олон нь буюу 27,1 хувь нь “УБ радио 101,7”, удаад нь 20 хувь нь “Элгэн нутаг 100,1”, 17,4 хувь нь “Шинэ долгион 107,5”, дараагаар нь “эх орон-залуусын 102,1 радио”, “Минйи Монгол 100,5” радио станцууд оржээ. Энэ онд шинээр 98,1, 99,3, 99,7, 99,9 гэсэн 4 радио мэндэлжээ. Үүнээс “Инээмсэглэл” нэртэй 99,3 радио сонсогчдын тоогоор дээгүүр орсон нь сонсогчдын сонирхолыг татах чанартай нэвтрүүлэг бэлтгэх нь сонсогчдын дунд тухайн радиогийн рейтинг өсөхөд чухал түлхэц болдог аж.


Хамгийн сайн мэргэжлийн радиогоор Монголд анх удаагаа сонсогчдын хувьд сайн мэргэжлийн FM-ээр 19 хувийн саналаар “шинэ долгион “107,5” тэргүүлжээ. Удаах байруудад “УБ радио 101,7”, “Элгэн нутаг 100,1”, “Салхи-гэр бүлийн радио 104,5”, FM 102,5 оржээ.
Радиогийн зар сурталчилгааг та хэр сонсдог вэ? Гэсэн асуулатнд хамгийн их 43,9 хувь нь бараг сонсдоггүй, дараагийн 33,9 хааяа сонсдог, 14 хувь нь байнга, 7,8 хувь нь хэлж мэдэхгүй байна гэсэн хариулт өгчээ.


Радио сонсочгдын оргил цаг нь 12-14 цагинй хооронд аж. Үүнийг улиралаар авч үзвэл өвөл зуныг бодвол сонсогчид их байдаг гэж бид боддог ч өнөөдрийг хүртэл улирлын ялгаа радио сонсохол их нөлөөлдөг гэдгийг батлах баримт гараагүй байна. Харин телевизийн хувьд өөр байдаг аж: хүйтэн сэрүүнд телевиз үзэгчид олширч улирлын байдал нөлөөлдөг бол радио сонсогчидод ийм зүйл байхгүй, хүйтэнч бай, дулаан ч бай радиог сонсож л байдаг. Харин тэдэнд зөвхөн амралтын болон ажлын өдөр гэсэн ялгаа байдаг аж. Учир нь амралтын өдрүүдэд хүмүүс радиог өдрийн турш тасралтгүй сонсох боломжтой бол ажилын өдрүүдэд тэгж үргэлж сонсох нөхцөл бага байх нь мэдээж.


Ямар нөхцөлд радио сонсдог вэ гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын хамгийн их 26,3 хувь нь автобусанд сууж явахдаа,удаах нь 23,2 хувь нь ганцаараа байхдаа, 22,8 хувь машинд болон таксинд сууж явахдаа, 22 хувь нь гэр орны ажил хийж байхдаа, 16 хувь нь өглөө босохдоо, 11.8 хувь нь гэр бүлтэйгээ цаг өнгөрөөхдөө гэсэн хариу өгчээ. Насны хувьд аваад үзвэл 60-с дээш насныхан өглөө босохдоо радио сонсдог гэж 34,3 хувь нь хариулсан блд 12-19 насныхан буюу хамгийн олон сонсогч болох 41,3 хувь нь ганцаараа байхдаа илүү сонсдог гэжээ. 30 хүртэлх хувьб олох 30-49 насныхан радиог такси болон машинд сууж явахдаа сонсож сонирхдог гэсэн байна. Харин хамгийн их сонсдог сонсдог нэвтрүүлгээр монголын рок поп болон зохиолын дууны хөтөлбөрүүд орж байна.

Б.Билгүүн. 2007 Он

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: